Өмнөд солонгосчууд Сөүл хотын төвд жагслаа | News.MN

Өмнөд солонгосчууд Сөүл хотын төвд жагслаа

Өмнөд солонгосчууд Сөүл хотын төвд жагслаа

Өмнөд солонгосчууд Сөүл хотын төвд жагслаа

Өмнөд Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбооны 8000 гаруй гишүүд өчигдөр/2021.7.3/ олноороо цугларч болохгүй гэх Ерөнхий сайдын зөвлөмжийг үл хайхран Сөүл хотын төвд жагслаа.

Тэд анх Сөүлийн баруун хэсэг дэх Еүйдо орчимд жагсах төлөвлөгөөтэй байсан боловч цагдаа нараас болж чигээ өөрчилсөн гэнэ. Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Ян Кюн Со “Бид энд ажилчдын амь нас, эрүүл энхийн төлөө цуглараад байна” хэмээн хэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр жагсаал хоёр цаг орчим үргэлжилсэн байна.

Жагсагчид Засгийн газраас ажлын байрны цомхотголыг зогсоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхийг, мөн хөл хорионоос болж хохирсон ажилчдад дэмжлэг үзүүлэхийг шаардсан аж.

Үйлдвэрчний эвлэлийн орлогч дарга Пак Хи Юн “Өмнөд Солонгос дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын есдүгээрт жагсдаг боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрээ хамгийн бага нь. Эрх баригчид жижиг бизнесүүд болон ажилчдын цусыг сорж том корпорацуудаа тэжээж байна” хэмээн ярьжээ. Эх сурвалжийн мэдээлснээр удалгүй Пак Хи Юн баривчлагдсан байна.

Энэ долоо хоногт Хөх ордон цар тахлын шинэ тохиолдлын тоо буурахгүй байгаагаас шалтгаалан нийслэл хотод зарим хязгаарлалтыг сулруулах гэж байсан төлөвлөгөөгөө нэг долоо хоногоор хойшлуулсан юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2021-07-04 103.111.68.3

Manaihnii seteghui bol zovhon huvia l bodno sh dee. Mongo ogvol jagsana, huviin erh ashgiin uudnees jagsana.

Avatar

Зочин 2021-07-04 125.142.124.109

Манайхаан бол эерэг байцгаая гээд бүх юм нь болж бүтэж байгаа аятай худал хуурмаг худалч хулгайч хувиа хичээсэн нэгнээ гэсэн сэтгэлгүй болхоор л хөгждөггүй байхаа бас залхуу маш том газартай хашаа байшинтай байж идэх ногоогоо ч тарьхаас залхуурдаг.

Avatar

ICHMEED MONGOL HUN 2021-07-04 124.158.67.100

MONGOLCHUUDIIN HULSNII DODD HEMJEEG SONSVOL SHUUD UURIIGUU BUUDAH BHDAA ED NAR KK, MANAIHAN AIMHAI UHERNUUD INGEJ ZUV UMNII TULUU JAGSAHGUI NO NAADAM NTR GD SOLIORTSON s**-NUUD L DAA

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.60

Зху алга болоод 30жил болчоод байхад зху-ким гээд малтаад явхын хойд солонгосын асран хамгаалагч нь бнхау гэдгийг мэддэг болчоосой өмнөд солонгос чинь маны хажууд өндөр цалинтай хүмүүс

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.119

Тэгээд улаан коммунистуудыг дагаж Кимүүдэд тархиа угаалгасангууд нь яааж бгаа гэлээ. Хихихи

Avatar

Зочин 2021-07-04 167.71.196.101

МАНдуулж бгаа гэсээн. Давжаа болон хэт хөнгөн жинтэнгүүдийн арми байгуулж бнаа гэсэн. Саяхан хүчтэй салхинд хэдэн рот цэрэг хийсээд Пэктусан ууланд гарсан гэнэ. Тэгсэн нөгөө ганц бүдүүн Ким жоохон уурласан сурагтай

Avatar

Зочин 2021-07-04 202.21.107.76

АНУ-Н КОЛОНИ ОРОН ШҮҮ ДЭЭ ӨМНӨД СОЛОНГОС … ДОТРОО ХООРОНДОО АЛАЛЦААД Л БАЙЖ БАЙДАГ …ЦААНААС НЬ АНУ ХОР ХУТГААД Л…

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.119

Яасан хангалуун колони вээ. ЗХУын колони Кимийн тоглоомын дэглэм нь яаж бгаа болдоо

Avatar

Зочин 2021-07-04 122.201.31.231

mongoliig kolonchloosoi

Avatar

zochin ... 2021-07-04 202.126.89.1

mnaih kolonchlogdvol harin ovoo hogjihiin bishu hrin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж