“Чингис хаан” нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа болов | News.MN

“Чингис хаан” нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа болов

“Чингис хаан” нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа болов

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, нээлтийн үг хэллээ.

Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтаар:

  • Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга,
  • 24 агаарын хөлөг зогсох перрон талбай,
  • 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга,
  • 8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах,
  • Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал,
  • Олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга,
  • Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд,
  • Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал баригдсан юм.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ.

Анхны нислэгийн ёслолын эхэнд нисэх буудлын зорчигчийн танхим дахь Монгол-Япон Найрамдлын дурсгалын цогцолборын хөшөөг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар албан ёсоор нээв.

Дараа нь ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

“Өлзий дэмбэрэл бүрдсэн өгөөмөр сайхан энэ өдөр Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудын нэг, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааны бэлгэдэл болсон, далайд гарцгүй Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбож байгаа Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал албан ёсоор ашиглалтад орж, анхныхаа нислэгийг үйлдэж байгаа энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй, торгон дурсамжтай агшинд оролцож байгаадаа миний бие баяртай байна.

Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танд болон Элчин сайдын яамны хамт олон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

“Өөдлөх айл үүднээсээ” гэж ардын сайхан үг бий. Энэ шинэ нисэх буудал Монголын ард түмний үүд хаалга, манай улсын хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болж шинээр нээгдэж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 онд миний бие Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Стратегийн түншлэлийн чиглэлээр олон асуудал яригдсаны дотор хамгийн ихээр онцгойлон ярьсан нэг асуудал нь энэ нисэх буудлын барилгыг барьж, ашиглалтад оруулах байсан бөгөөд энэ талаар хоёр орны Ерөнхий сайд нар санал бодлоо солилцож, хамтарч ажиллахаар болсон юм.

Түүнээс хойш шинэ нисэх буудлын төслийн олон ажил эрч хүчтэй явагдан, өнгөрсөн жил бид нар шинэ нисэх буудлаа хүлээн авсан. Цар тахлын харгайгаар энэ ажил тодорхой хугацаанд хойшлогдсон ч өнөөдөр албан ёсоор Монгол Улсаас Япон Улсын Токио хотын чиглэлд анхны нислэгээ үйлдэх түүхэн үйл явдал болж байна.

Манай хоёр орны ард түмний харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон, ийм сайхан үйл явдал болж байна.

Жилдээ гурван сая хүн хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудалд зөвхөн иргэний агаарын тээврийн онгоцуудаас гадна хүнд даацын онгоцууд бууж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард түмний маань аж амьдрал дээшлэх, нэн ялангуяа аялал жуулчлал хөгжиж, эдийн засаг өсөн дэвжихэд шинэ нисэх буудал асар их ач тусаа өгнө гэж бодож байна.

Эзэн Чингис хааныхаа нэрээр овоглосон шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ нисэх буудлыг барьж байгуулахад төр, засгийн түвшинд хамтран ажилласан хүмүүс, Монгол, Японы бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, энэ том бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулсан удирдлагын баг, хамт олон, оролцсон бүх компани, тэдгээрийн ажилтнууд, инженер, техникийн ажилчид, гар бие оролцсон бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар талархал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Энэ нисэх буудал ашиглалтад орсноор улс орны маань хөгжил дэвшилд асар том ач холбогдолтой. УИХ-аар батлагдсан “Шинэ Зуун мод” хотыг хөгжүүлэх бүрэн боломж нь бүрдэж байна. Монгол Улсад ложистикийн шинэ төв нээгдэж байна. Энэ нисэх буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ. “Шинэ Зуун мод” хот хүн ард маань суурьшиж амьдрах, бизнес, эдийн засаг, худалдааны том бүс болон хөгжинө гэдэгт миний бие бат итгэлтэй байна.

Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин баяр хүргэе!

Монгол, Японы ард түмний ган бат найрамдал, манай хоёр орны Стратегийн түншлэл улам хөгжиж, дэвжин цэцэглэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!

Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Үүний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ, “…2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад айлчлах үедээ тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзотой шинэ нисэх буудлыг шуурхай ашиглалтад оруулах тал дээр санал нэгдэн, түүнийг хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд хүндэтгэл үзүүлэн, гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж буй шинэ нисэх буудлын нээлтийн арга хэмжээнд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та өөрийн биеэр оролцож байгаа нь нэр төрийн хэрэг юм” гэлээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэндчилгээ ирүүлснийг уншиж сонордууллаа.

Дараа нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг ирэх 15 жилд хариуцан ажиллах Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо шинэ нисэх буудлын үйл ажиллагаа нээгдэж буйг тунхаглан зарлав.

Тэрбээр “Бид Монгол Улсын агаарын үүд хаалга болох энэхүү шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирэх бүх зочид, үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтайгаар үйлчлүүлдэг нисэх буудал байлгахын төлөө ажиллах тул цаашид дэмжин ажиллахыг Та бүхнээс хүсэж байна” гэлээ.

Ийнхүү шинэ нисэх буудал ашиглалтад орсноор хуучин нисэх буудал буюу “Буянт-Ухаа” нисэх буудлыг ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх болон сургалтын зориулалтаар ашиглаж, Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжуулан гадаад болон дотоодын арилжааны бүх нислэгүүдийг үйлдэх юм.

“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлаас агаарын тээврийн Mongolian Airlines /MIAT/, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China Limited, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines Inc., Air Busan, SCAT Airlines зэрэг компаниуд нислэг үйлдэнэ.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо нарын албан ёсны зочид, төлөөлөгчид оролцлоо.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-04 103.10.23.189

Авсралийн Сидней, Европын орнуудын онгоцны буудал жижигхэн байдаг, зарим нь яг манай хуучин онгоцны буудал шиг. 1,4 тэрбум хүнтэй Хятадын Бээжингийн онгоцны буудал шиг мангар том юм хийхийг хүсээд байгаа юм уу, халаалт цах-аас эхлээд мөнгийг ууж өгнө өө дөө. Өмнөд Солонгос, Сингапурын дэлхийд хэмжээгээрээ нэгд хоёрт ордог онгоцны буудалтай болохыг мөрөөдөөд байгаа юм уу? Газарзүйн байрлалын ашигтай байдлаа ашиглан зөвхөн мөнгө хийх арга – бизнес, ийм том онгоцны буудлаар 2 орон юугаа хийх вэ?

Avatar

Bulter 2021-07-04 202.126.89.116

Ene yamar s*****g gar ve. Ali deer yed Enkhbold ekhluulsen sanj bn shaal uur yerunkhiilugch ed nartai. Ene suuld orj ireel odoo tuuz haichilchad bas bi yaasan gnuu lkk

Avatar

Зочин 2021-07-04 192.82.83.171

Сүр болоод байсан шинэ буудад нь өрөвдмөөр жижигхэн юм байналээ
Их мөнгө яригдаад байсан нөгөө идэдгүүд нь идээд талаар нь барьсан юм бишүү

Avatar

Зочин 2021-07-04 103.229.123.215

Bitii shaagad bai malaa! Manaih shig orond ter amerik europe shig tom buudal heregchgui. Chi yumnii une ustsun gej medhuu malaa?! Chinii mungunii hamgiin deed hyazgaar ni terbum bolhoor iim l yum hutsah baihlda. Unen heregtee chinii mungunii tusuulliin deed hyazgaaraar barag yu ch avj hurdguumdaa

Avatar

Onoch 2021-07-04 192.82.71.147

Хамаг том буудал ази америкад л бна даа.

Avatar

Зочин 2021-07-04 150.129.143.144

Хэ, хэ. Энэ Хүрэлсүх чинь ямар хөгийн гар вэ? Тэр дурсгалын самбар дээр өөрийнхөө хэлсэн үгийг сийлчихсэн байна ш дээ. Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх гэж байна.
Ёстой л элэг хөшөөгөөд хаячихлаа. Өөрийнхөө баримлыг хажууд нь байрлуулах шахсан юм байна л даа.

Avatar

zochin 2021-07-04 68.174.151.151

Eronhiilegch hug dooshoo Gorj ban daa.

Avatar

Зочин 2021-07-04 103.229.123.215

Malaa erunhiy said baihdaa ehluulsen ajil ni! Ta nar shig llruud hezee yum hiyj neej baisan erunhiy said harj baisiin?! Altanhuyag l** minii medhiin ur zeel tavih yuman deer l yavj haragddag baisanshuu

Avatar

ИРГЭН 2021-07-04 202.9.46.62

ЭНЭ ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЯПОНЫ АРД ТҮМЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ШИНЭ НИСЭХ БУУДАЛ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД ИХЭЭХЭН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ НЬ ТОДОРХОЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2021-07-04 90.167.7.174

Manai Miat yn nislegiin vne bol monopolio vne. Manai tumur zamyn vne monopoli vne. Low cost nislegvvd orj irvel Beejin, Seúl, Tokio ruu 50 – 150 eurogoor niseh bololtsoog neegdene sh de

Avatar

Ганаа 2021-07-04 90.167.7.174

Odoo zasgiin gazraas mash ih shaltgaalna. Uyan hatan bj azi europyg holboson nislegvvdiig ene ongotsny buudlaas dairuulah tal deer tolgoigoo gadhilgah heregtei bnaa. Duty Free gees l gehed heden zuun myangaar ni ashig olj bolno. Ongotsny buudlaas oirhon damjin nisej bui zorchigchid bairlah zochid buudal, vzber vilchilgee, ayalal juulchlal geed wmnuud deer ashgiin hoinoos het ulsirahgvi chanar tai vilchilgee tei bval hvmvvs iheer irne

Avatar

Бат 2021-07-04 68.100.237.110

Торгон дурсамж гэж догосохгүй л дээ . М.Энхболд эхлүүлсэн ажил л даа . Нээлтэд ерөнхий сайд орлцох ёстой .

Avatar

Tuv aimgii hvn 2021-07-04 64.119.25.3

Ajlii ni ehlehees umnu M.Enhbold 2 ch udaa “ eslol tuguldur” hadag tsai bulaad, yag ajil ehlehed ni Altahuyag ES baij taarch vg helsen dee !

Avatar

Zochin 2021-07-04 68.174.151.151

Eronhiilogch bish eronhii said orolzoh estop. Mangar Hurelsuh.

Avatar

Зочин 2021-07-04 66.181.160.123

Шинэ ниэсх буудлаа заавал "Чингисхаан" гэж нэрлэх албагүй, өөр аятайхан нэр зөндөө л олдоно шдээ!!! Одоо бүх юмыг Чингисхаан гэдэг боллоо!!! Хэнтий аймгийн төвийг "Өндөрхаан" гэдэг хуучин нэрийг нь сэргээе!! Ирээдүйд Астана шиг шинэ гноё хот байгуулахдаа Чингис нэрээ өгч болно шдээ!!

Avatar

Зочин 2021-07-04 139.5.218.43

МИАТын нисэх онгоцууд нь Тулуй, Гүег, Хувилай хаан нэртэй байдаг. Ер нь нэг л системтэй нэр өгөхгүй дээ. Нисэх буудал нь Чингис хаан гэж нэрлэх нь зөв үү?

Avatar

Kazak er 2021-07-04 64.119.25.3

Astana shine hot bishee, huuchin hot sh dee!

Avatar

Ард түмэн 2021-07-04 202.9.46.142

Гүржийн ийм хүчин чадлын буудлыг 7 дахин бага үнээр барьсан байхад хүүк н**ш тэнэгтээд баярлаад тэнэгтээд байх ийм тэргүүнтэй байх гэж даанч ичмээр

Avatar

Иргэн 2021-07-04 192.82.72.243

Манай цаашдын хөгжилд чухал нөлөөлөх объект ашиглалдат орсон сайхан мэдээ байна.Хүрэлсүх ерөнхийлөгчид өөр олон чухал объет, үйлдвэрүүдийн нээлт хийж, эх орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

Avatar

Kkkkkk 2021-07-04 83.25.143.142

1.6 ziliin dotor barina gesen japany tolovlogoo bsan getel mongolchuud Enkhbat dunduur ni orood 7 zil barisan baingaa hulgai hiisen hun dee shalgah heregtei

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.108

Ёрөнхий сайдын ажлыг хийгээд эргүү дагз вэ чи

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.108

Цаана хүн үхээд бна хүүк малаа

Avatar

Зочин 2021-07-04 203.91.115.55

Онгоцоо ингээд угаачихдаг юмуу?

Avatar

Зочин 2021-07-04 203.91.115.55

Мөн ч боловсон юм. Гэхдээ нэг санаа зовох юм. Монголд хэзээ ч замын ус зайлуулах байгууламж хийдэггүй л дээ. Тийм уламжлалтай юм. Энэ шинэ буудалд эрх биш тийм систем байдаг байлгүй дээ. Тэгэхгүй бол манай хорооллын зам дагасан авто угаалгуудын хажуугийн зам шиг эвдэрчих вий гэж санаа зовж байна.

Avatar

Зочин 2021-07-04 202.21.126.30

Байгаа. Үерийн болон борооны ус зайлуулах системтэй. Япончууд хяналт тавьж хийлгэсэн.

Avatar

Зочин 2021-07-04 202.126.89.120

Монгол, Японы Ард түмэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргье!

Avatar

Зочин 2021-07-04 202.9.46.218

Ковидоо анхаараа Нээлтийн ажиллагаа чамд падгүй юм болгоны нээлтэнд очцон ёсолж байхын

Avatar

Эх орон 2021-07-04 64.119.23.11

Баяр хүргэе

Avatar

THANK YOU VERY MUCH 2021-07-04 76.120.132.36

YOPONII ZASGIIN GAZAR ARD OLOND BAYARLALAA !YADARSAN MONGOLIIG UNDIIHED URGELJ GAR SUNGAJ BAIDAG ENE ARD TUMEND BAYARLAJ YAVAH HEREGTEI SHUU !!!

Avatar

Зочин 2021-07-04 103.229.120.104

ЭНЭ НАХИЛЗСАН ЁРОН ХЭДЭН САЯ ДОЛЛАР НЭМЧЭЭД НАХИЛЗААД БАЙГАА БОЛ…

Avatar

Нэргүй 2021-07-04 66.181.181.37

2008-н онд эхэлсэн төсөл, 2011-н онд эхэлсэн ажил, Нээлтийн ёслол нь 2012 онд болсон ажил, 2016-н онд ашиглалтад орох ёстрй барилга байгууламжийн анхны өртөг нт, 247 сая $ байсан, төгсгөлмйн өртөг нь 560 сая $, болж өсгөөд Японд иенежементээр өгч бантан хутгасан барилга байгууламж өнөөлөр нэг юм нээгдэж байгаа нь харамсалтай ч нээгдсэн нь сайхан байнаа?!

Avatar

Зочин 2021-07-04 66.181.181.37

2008-н онд эхэлсэн төсөл, 2011-н онд эхэлсэн ажил, Нээлтийн ёслол нь 2012 онд болсон ажил, 2016-н онд ашиглалтад орох ёстрй барилга байгууламжийн анхны өртөг нт, 247 сая $ байсан, төгсгөлмйн өртөг нь 560 сая $, болж өсгөөд Японд иенежементээр өгч бантан хутгасан барилга байгууламж өнөөлөр нэг юм нээгдэж байгаа нь харамсалтай ч нээгдсэн нь сайхан байнаа?!

Avatar

Бодит мэдээлэл шүү 2021-07-04 66.181.179.180

Нээгдсэн нь сайхан байнав санал нэг байнаа. Гэхдээ нарийн тайлбар их байгаа шүү. Манай тал нэмэлт барилга болон объект бариулах хүсэлт тавьсаны дагуу төсөл өргөжсөн шүү. Ингэж олныг бүү төөрөгдүүл тэгэх үү. Япон Улсын татвар төлөгчдөд их баярлах ёстой шүү.

Avatar

Иргэн 2021-07-04 66.181.181.37

2008-н онд эхэлсэн төсөл, 2011-н онд эхэлсэн ажил, Нээлтийн ёслол нь 2012 онд болсон ажил, 2016-н онд ашиглалтад орох ёстрй барилга байгууламжийн анхны өртөг нт, 247 сая $ байсан, төгсгөлмйн өртөг нь 560 сая $, болж өсгөөд Японд иенежементээр өгч бантан хутгасан барилга байгууламж өнөөлөр нэг юм нээгдэж байгаа нь харамсалтай ч нээгдсэн нь сайхан байнаа?!

Avatar

Зочин 2021-07-04 192.82.87.5

Nisehee neesen um bol. Nislegiin toogoo nemj, biletee hyamdruulaach. Teneg unetei shagiim bileteer chin hen nisehev dee. Gertee irj chadahgui 2 Jil gatssan heden mongolchuudaas uur hen irehevdee .

Avatar

ичдэгүй гарууд 2021-07-04 126.167.131.196

Боловсролгүй эргүү пиздаа Япончуудаас ичиж үхлээ

Avatar

Зочин 2021-07-04 202.9.46.62

ЧИХЭНД СОНСГОЛОНТОЙ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. АМЖИЛТ.

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.22

Япончуудтай хамтарч том бүтээн байгуулалтаа хийх хэрэгтэй. Япон чанар шүү. Хэзээ ч Хятадуудтай хамарч болохгүй, дандаа хулхи чанаргүй хийнэ, авилга өгнө авна, хогийн улсууд…

Avatar

Монгол 2021-07-04 66.181.160.44

Баяр хүргэж амжилт хүсье

Avatar

SERJEE 2021-07-04 202.21.109.52

HURELSUKH ** MAL pe–zdaa ter zurag ni haraarai Japan hun bohij esloj baihad teneg tsarailaad hundetgel baihgui chin ard tumned uiclhihe estio uilchielgch shuu erguu atsaaaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж