“Вакцин тариулаагүй хүмүүс вирус хувьсах гол шалтгаан болж байна" | News.MN

“Вакцин тариулаагүй хүмүүс вирус хувьсах гол шалтгаан болж байна"

“Вакцин тариулаагүй хүмүүс вирус хувьсах гол шалтгаан болж байна"

“Вакцин тариулаагүй хүмүүс вирус хувьсах гол шалтгаан болж байна"

Вакцин тариулахгүй байх нь зөвхөн өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй хэрэг биш бололтой. Харин ч эсрэгээр дэлхийн бүх хүмүүсийг эрсдэлд дагуулах аюултай болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Учир нь цар тахлын вирус зөвхөн халдвар авсан хүний биед л хувьсах боломжтой юм. Энэ талаар Вандербилт их сургуулийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчний тасгийн профессор Уйллиам Шнаффнер

“Вакцин тариулаагүй хүмүүс бол вирусийн шинэ хувилбаруудын үйлдвэр л гэсэн үг. Тиймээс хэдий чинээ олон хүн вакцин тариулаагүй байна, цаашид вирусийн илүү аймшигтай хувилбарууд үүсэх боломж төдий чинээ нээлттэй байна гэсэн үг. Вирус мутацид орж, шинэ хувилбар үүсэх тусмаа энэ цар тахал анхныхаасаа өөрчлөгдөж, түүнийг дагаад эмчилгээ, урьдчилан сэргийлэх тарилга хүртэл адилгүй болно” хэмээн тайлбарлажээ.

Дэлхий дээрх бүх вирус мутацид орж, хувьсдаг. Хэдийгээр цар тахлын вирус харьцангуй хувьсамтгай бус хэдий ч үргэлж хувьсан өөрчлөгдөж, улам хөгжсөөр байгаа юм.

Вирусийн ихэнх өөрчлөлт айхавтар ач холбогдолтой байдаггүй бөгөөд зарим тохиолдолд бүүр өмнөхөөсөө ч сул дорой болох нь бий. Гэтэл тэр олон мутациуд дунд вирусийг улам хүчирхэг, өндөр халдвартай, давуу талтай мутаци буюу дэд хувилбар төрөх нь бий. Ингэж үүссэн вирусийн дэд хувилбарууд ихэвчлэн илүү хүнд өвчлүүлэх, эсвэл илүү хурдан, илүү олон хүнд халдварлах онцгой чадвартай болсон байдаг. Тэрхүү дэд хувилбар хэрвээ үүргээ хангалттай биелүүлж чадаж байвал шинжлэх ухаанд түүнийг вариант буюу бие даасан хувилбар хэмээн бүртгэдэг аж.

Чухам ийнхүү шинэ, хүчирхэг, бие даасан хувилбар үүсэх боломжийг вакцин тариулаагүй хүмүүс вируст олгож байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй юм.

Өдгөө дэлхий дээр цар тахлын SARS-CoV2 вирусийн олон бие даасан хувилбарууд тархжээ. Жишээлбэл,

  • B.1.1.7 буюу Альфа хувилбар анх Англид бүртгэгдсэн
  • B.1.351 буюу Бета хувилбар Өмнөд Африкт үүссэн
  • B.1.617.2 буюу Дельта хувилбар сүүлд Энэтхэгээс тархсан
  • Калифорнийн B.1.427 буюу Эпсилон, Нью-Йоркийн B.1.526 буюу Ита зэрэг хэд хэдэн шинэ хувилбар АНУ-д үүссэн юм.

Анх цар тахлын D614G хэмээх анхны хятад хувилбараа бодвол хэд дахин өндөр халдвартай хувилбар Европоос АНУ хүртэл тархсан нь цаашлаад дэлхий даяар дэгдэж, цар тахлын гол вирус болж үлдсэн юм. Хожим бусад хувилбарууд түүн дээр үндэслэн хувьссаар Альфа хувилбар АНУ-д бусад хувилбараасаа олон хүнд халдварласан аж. Харин өдгөө Дельта хувилбар илүү өндөр халдвартай болсон бөгөөд хэд хэдэн улсад давамгайлаад эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-04 202.126.90.47

Hudlaa hutsahaa bolildoo vaktsin hiilgeegui tusaagui hun yaj virus damjuulah ve harin esregeeree hujaa vaktshin tariulsan humuus covid19 taraaj bna daa

Avatar

хаха 2021-07-04 203.91.115.48

За ш** л даа. Хүний дархлааны систем, вирусынхаа талаар огт ойлголтгүй эрдэмтэн гэсэн нэр төдий бачка юу эсвэл тэс өөр салбарын эрдэмтэн бололтой

Avatar

Ф 2021-07-04 202.9.40.117

За аашаад байгаарай Астра Синовак Синопарм 3 с мутац үүсээд байна гээд батлаад эхэлсэн шүү гадаад хэл сур балай минь

Avatar

п***а 2021-07-04 202.55.188.33

ш** п***а

Avatar

Зочин 2021-07-04 202.55.188.39

Үгүй байх, туршилтын вакцин нь вирүсээ дийлэхгүй харин ч янз бүрийн мутац болгож байгаа байх шүү, хийлгэхгүй ээ наад вакцин нэртэй усыг чинь, тэртэй тэргүй дельта гэдгээр нь өвдөдгөө өвдөөд эсрэг биетээ үүсгэчихээд байна

Avatar

Зочин 2021-07-04 202.55.188.91

Монголд лав х***а вакийг өлхөн давдаг мутант үүссэн.

Avatar

Зараа 2021-07-04 124.158.64.58

Та минь ээ, жаахан цаадахыг харах гээд оролдвол: мөнгөө зузаалж авахын тулд аливаа өвчнийг ерөндөгтэй нь дэлхийг удирддаг хэдхэн баагий нар гаргуулж аваад дэлхийгээр тараадаг нь бараг нотлогдсон зүйл. Бид энүүгээр талцаад үзэлцэж бх хойгуур тэдний түрийвч секунд тутамд зузаарч байдаг

Avatar

Заагч 2021-07-04 202.9.46.176

Иргэн нэрт хорт луухаанаа чам харх вирусууд далд орооч ханиад гэж хуцахаа боль хог данжаадын ялгадасаа.Коронатайгаа тамдаа тонил.

Avatar

Зочин 2021-07-04 192.82.86.67

Битгий элий балай юм яриад бай.

Avatar

ЗОЧИН 2021-07-04 43.231.113.84

БИТГИЙ ш**, ХАРИН х***а ВАК ТАРИУЛСАН НӨХДҮҮД ВИРУС МУТАЦИЛАХ ТААТАЙ ОРЧИН БОЛЖ БАЙГАА ШҮҮ.

Avatar

Зочин 2021-07-04 124.158.67.33

Гадаадын зарим хэвлэлд вакцин нь мутаци уусггэд байна гэх юм. Монголчууд унэн хэлээд байна уу, аль эсвэл гадныхан уу?
Вакцин хийлгээгуй хумуус харин ч еерсдийгее маш сайн хамгаалж байгаа бололтой.

Avatar

иргэн 2021-07-04 76.107.165.63

Корона бол ханиадны нэг төрөл. Коронагаас өөр ханиадны төрлүүдийн улмаас АНУ-д нэг өдөрт 300-800 хүн нас бардаг.

Avatar

Зочин 2021-07-04 202.21.108.42

Бодит байдал дээр тэгж бодохгүй байна, уучлаарай.

Avatar

хүннү 2021-07-04 202.179.24.177

Та нарын учрийг олхоо байлаа. Одоо вакцин тариулсан, тариулаагүй хоёр ялгаа алга. Нөгөө хоёр тунгаа хийлгээд 14 хоносон хүн чөлөөтэй зорчиж болно гэсэн яасан вэ? Сарын өмнө зүгээр зорчиж болж байсан. Сарын дараа болохгүй, вакцин хийлгээгүйтэй яг адилхан болсон. УОК-д амьсгаа байна уу? Бүгд ковид туссан гэснүү? Одоо орон нутгийн онцгой комисст бүх эрх мэдэл очсон, ЗГ-ч жижигдэнэ. Орон нутгаа тэд мэддэг гэнэ. Улаан хөлтөнг хилийн дээс алхуулахгүй гээд хорчихлоо.

Avatar

Зочин 2021-07-04 203.91.115.48

Ялгах угаасаа хэрэггүй. Шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй

Avatar

Зочин 2021-07-04 202.9.46.44

Хамгийн цэвэр хумуус

Avatar

Dima 2021-07-04 192.82.72.203

Novshiin avilgachid aa erunhii said uhaantai oyun erdene ee ta mongol ulsiin ard irgediig ayuld uchruaad bn tanii terguulsen zasviin gazar mash chadvargui tanii zasgiin shiidver ogt heregjihgui bn uchir ni tsunh barigchid chini chadvargui ,hulhinii bolovsroltoi avilgachid bn ta nar ner terbum 400saya huntei hyataduudaas uvchlul nas baralt chini davaad bn bas uuniig busad ruu chihih hereggui ugshirsen kommunistuudaa etssiin bulegt zevseg barin temtseh bolno shuu avilgachid aa

Avatar

Zochin 2021-07-04 122.201.31.71

Baahan tsetserlegiin huuhduudees burdsen zasgiin gazraas hen yu huleehev dee. Oorsdoo zaluu zaluu gej l songoson odoo zaluuchuud chini yu hiij chaddaggiig harj av! Ed nar bidniig b** hel ooriigoo ch medehgui malnuud, duusaa!

Avatar

Зочин 2021-07-04 90.167.7.174

Mongol uls 1921 ond 600 myanga shaham hvn amtai. Yar, tembvvnd barigdsan uls bhad tembvvnii esreg ulaan taria, salhin tsetseg, Ulaan burhan,, sviyeegiin vaktsin, tomuuny esreg vaktsinyg hiilgesneer hvn am ni usch unuudur 3 saya ilvv bolood suuj bgaa biz dee?

Avatar

Зочин 2021-07-04 139.5.218.43

Чи бүү худал ярь. Албан ёсоор хүн амаа тоолсон удаа байхгүй. Барагцаалсан худал тоогоор түүх бичсэн коммунистуудын зохиолд итгэхгүй шүү.

Avatar

Зочин 2021-07-04 192.82.68.192

Архив шүүж үзээрэй. 1915, 1926, 1938 онуудад албан тооллого хийсэн байдаг юм билээ. Манай ах удам судраа тогтоолгох гээд шүүлгэсэн байна лээ. Маш тодорхой хөтөлж бичсэн байсан.

Avatar

Оркоо мэдэж байж бур 2021-07-04 202.9.40.112

Тоолдог, бараг нэг зэрэг шөнийн цагаар бүх айлуудаар явж тоолдог байсан юм, тэр үед 10 цаг гээд гудамжны хөл хөдөлгөөн зогсдог байлаа. Тооллого явагдана гэр гэртээ бай гээд албан ёсоор зарладаг, иргэд ч хариуцлагатайгаар үүргээ биелүүлж тооллогод хамрагддаг л байсан юм.

Avatar

Mail 2021-07-04 192.82.72.203

Orosiin bool oo tiim baisan gedgiig chamd hen helsen yam chinii tuuhiig hen zohioj ugsun yam chi orosd ochood nasaaraa ger buleeree bool bol doo bi eruuj bn

Avatar

зочин 2021-07-04 64.119.21.117

цаг цагаараа бдаггү энэ коронагийн вакцин бол вакцин биш хор

Avatar

Ganaa. 2021-07-04 90.167.7.174

Dendvv olon "Ih medegchid' bnaa. Europ tiv ter ayaraa l vaktsind haragdaad bolood bna. Izrail ulsyg har. ANU g har. Muulaad bgaa Hyatad ulsaa har. Bvgd l vaktsind hamragdaad, vhel haldvar buurch engiin amidraldaa ergen orj bna sh dee. Oros manaih, Latin amerik, Afrik l alia aldaj bna. Latin amerik, afrikt vaktsiny hvreltseegvigees. Manaih, Oros 2 t dendvv olon ih medegchvvd, archaagvi arhichid, heneggvi zaluuchuudaasaa bolood vaktsind haragdahgvi gees bolood vhel haldvar tarhahad bna.

Avatar

Зочин 2021-07-04 192.82.69.164

manaih hamgagdaaguidee yatsiin, harin aimaar undur huviarhamragdsan bga shu

Avatar

Зочин 2021-07-04 203.91.115.48

Тоо баримт бол өөр юм хэлж байгаа. Худал шүү.

Avatar

Зочин 2021-07-04 124.158.70.200

ЁСТОЙ БИТГИЙ х** ГЭЖ ХЭЛЬЕ ДЭЭ, НАДАД ӨӨР ХУВИЛБАР БАЙНА, ВАКЦИН ГЭХ ЗҮЙЛ ОРЖ ИРСНЭЭР ШИНЭ НӨХЦӨЛ БАЙДАЛД ДАСАХ ХЭРЭГТЭЙ БОЛСОН ВИРУС ДАСАН ЗОХИЦОХ АРГАА БОДОЖ ОЛДОГ ЮМ

Avatar

Зочин 2021-07-04 139.5.216.74

Дэлхийн улс бүхэн иргэдээ вакцинжуулж, энэ халдварыг хумих чиглэлээр ажиллаж байна. Энэ халдвараас аврах ганц арга бол вакцинжилт гэж үзэж байна. Дэлхийн мэргэд чамаас дор мал биш. Сайн ба муу талыг сайтар цэгнэж шийдэл гаргах чадвартай. . Вакцинжуулалтад гай бүү бол. Вакцинд хангалтгүй хамрагдвал халдвар улам өсч, үхэл хагацал нэмэгдэн ,хохирол улам их гарна гээд байна. Байнга хөл хорио тогтоож,, үйлдвэрлэл үйлчилгээ зогсоож иргэдийг амжиргааны эх үүсвэрээс нь салгаад байх боломжгүй шүү дээ.

Avatar

Иргэн 2021-07-04 192.82.76.127

Спутникын 2-р тунгаа хийлгэмээр бна?! Хаана бна тэр вакцин чигь

Avatar

Зочин 2021-07-04 192.82.88.171

азизовоосоо л асуу

Avatar

Зочин 2021-07-04 139.5.216.102

Яг үүний эсрэгээр, нобелийн шагналт микробиологч хөгшин "вирусыг вакцин л хувьсгаад байна" гэсэн шүү дээ…. Вакциндуулаад сайжирдаг бол манайх шиг сайжирсан байх ёстой улс алга даа. Энэ мэдээллийг орчуулаад тавьж байгаа этгээдүүд Монголыг мөхөөх биологын довтолгоонд хамтардаг урвагчид л байна даа…

Avatar

Зочин 2021-07-04 202.126.89.6

харин бид өөрт чинь л эргэлзэж байна

Avatar

Зочин 2021-07-04 139.5.218.43

Хувьсан өөрчлөгдөх шалтгаан бол эсрэг биетээс зайлж мултрах гэж вирус аяндаа өөрчдөгдөх нь байгалын хууль юм. Иймд халдвар вакцинтай байх тусам илүү хувьсах магадлал ихтэй. Хүн ч ялгаагүй байж суух газар олдохгүй бол илүү хувирч хувьсаж зохицох гэж явдаг. Үүнтэй адил вакцины эсрэг биетийг яаж ийж байгаад аргалах гэж илүү амархан вирус хувирна.

Avatar

Зочин 2021-07-04 64.119.20.180

Хи хи. Хуйвалдааны онолд итгэж хиырхэгч

Avatar

Зочин 2021-07-04 66.181.181.123

вакцины эсрэг заалттай суурь өвчтэй хүмүүс хүний тооноос хасагдахгүй шүү!!!!

Avatar

ГАЛ 2021-07-04 59.153.114.222

Худлаа хуцсан байгаач, цайрсан лжйварчин бэээээээ

Avatar

Зочин 2021-07-04 103.229.123.73

Цуг амьдрахаас өөр гарцгүй болжээ.

Avatar

монгол хүн 2021-07-04 66.181.178.60

Энэ профессор вакцины компаниудад хөлслөгдсөн хүн бн. Дархлаа султай, архаг өвчтөй хүнд хийсэн вакцин дахь вирус улам хүчтэй вариант болон өөрчлөгдөж бгаа гэж Нобелийн шагналт, вирус судлалын хамгийн супер мэргэжилтэн, проф. Монтанье хэлжээ…

Avatar

Зочин 2021-07-04 202.126.89.189

Эх сурвалж CNN? хахаха. Энэ news.mn чинь бас АН-н сайт байхаа? Ямартай ч хоёулаа ЗГ-н амны фигур – fake news!

Avatar

Bid 2021-07-04 192.82.72.203

Cham shig hulgaich Nam gedeg yuch medehgui chinii uvug deedes orosuudtai niilj bidnii hamgiin mundag deedsiig maani ustgasan tiim bolohoor mongold udirdagch turuhgui , chi tamd buh l ueeree shatah bolno

Avatar

Зочин 2021-07-04 92.38.148.59

Одоо манай тэнэгэрлэг босоо хөх Монголчууд орж ирээд х***а вакцин хүчээр тарих гэж байна гээд солиорч өгнө. Тэр малнуудад үхэх эрхийг нь өг. Малнуудаасаа салмаар байна.

Avatar

Зочин 2021-07-04 192.82.88.171

хэ хэ наад хөхдөгүүд чинь аминдаа их хайртай хамгийн түрүүнд хийлчихсэн хэл амгүй мөнгө өгчихдөг болхоор х***а нарт их сайн хятадын хөрөнгө оруулагч нар байхгүй бол өлсөөд үхчихнэ

Avatar

Зочин 2021-07-04 185.236.200.98

Монголоос Архичин 2021 вирус гарах байх.

Avatar

Зочин 2021-07-04 202.21.109.67

ҮНЭ ХАХА

Avatar

Зочин 2021-07-04 202.126.88.182

Тролл 2021 ч юм уу. Кк

Avatar

Зочин 2021-07-04 66.181.191.98

Энэ үнэн байх ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж