“Вакцин тариулаагүй хүмүүс вирус хувьсах гол шалтгаан болж байна"

Хуучирсан мэдээ: 2021.07.04-нд нийтлэгдсэн

“Вакцин тариулаагүй хүмүүс вирус хувьсах гол шалтгаан болж байна"

“Вакцин тариулаагүй хүмүүс вирус хувьсах гол шалтгаан болж байна"

Вакцин тариулахгүй байх нь зөвхөн өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй хэрэг биш бололтой. Харин ч эсрэгээр дэлхийн бүх хүмүүсийг эрсдэлд дагуулах аюултай болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Учир нь цар тахлын вирус зөвхөн халдвар авсан хүний биед л хувьсах боломжтой юм. Энэ талаар Вандербилт их сургуулийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчний тасгийн профессор Уйллиам Шнаффнер

“Вакцин тариулаагүй хүмүүс бол вирусийн шинэ хувилбаруудын үйлдвэр л гэсэн үг. Тиймээс хэдий чинээ олон хүн вакцин тариулаагүй байна, цаашид вирусийн илүү аймшигтай хувилбарууд үүсэх боломж төдий чинээ нээлттэй байна гэсэн үг. Вирус мутацид орж, шинэ хувилбар үүсэх тусмаа энэ цар тахал анхныхаасаа өөрчлөгдөж, түүнийг дагаад эмчилгээ, урьдчилан сэргийлэх тарилга хүртэл адилгүй болно” хэмээн тайлбарлажээ.

Дэлхий дээрх бүх вирус мутацид орж, хувьсдаг. Хэдийгээр цар тахлын вирус харьцангуй хувьсамтгай бус хэдий ч үргэлж хувьсан өөрчлөгдөж, улам хөгжсөөр байгаа юм.

Вирусийн ихэнх өөрчлөлт айхавтар ач холбогдолтой байдаггүй бөгөөд зарим тохиолдолд бүүр өмнөхөөсөө ч сул дорой болох нь бий. Гэтэл тэр олон мутациуд дунд вирусийг улам хүчирхэг, өндөр халдвартай, давуу талтай мутаци буюу дэд хувилбар төрөх нь бий. Ингэж үүссэн вирусийн дэд хувилбарууд ихэвчлэн илүү хүнд өвчлүүлэх, эсвэл илүү хурдан, илүү олон хүнд халдварлах онцгой чадвартай болсон байдаг. Тэрхүү дэд хувилбар хэрвээ үүргээ хангалттай биелүүлж чадаж байвал шинжлэх ухаанд түүнийг вариант буюу бие даасан хувилбар хэмээн бүртгэдэг аж.

Чухам ийнхүү шинэ, хүчирхэг, бие даасан хувилбар үүсэх боломжийг вакцин тариулаагүй хүмүүс вируст олгож байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй юм.

Өдгөө дэлхий дээр цар тахлын SARS-CoV2 вирусийн олон бие даасан хувилбарууд тархжээ. Жишээлбэл,

  • B.1.1.7 буюу Альфа хувилбар анх Англид бүртгэгдсэн
  • B.1.351 буюу Бета хувилбар Өмнөд Африкт үүссэн
  • B.1.617.2 буюу Дельта хувилбар сүүлд Энэтхэгээс тархсан
  • Калифорнийн B.1.427 буюу Эпсилон, Нью-Йоркийн B.1.526 буюу Ита зэрэг хэд хэдэн шинэ хувилбар АНУ-д үүссэн юм.

Анх цар тахлын D614G хэмээх анхны хятад хувилбараа бодвол хэд дахин өндөр халдвартай хувилбар Европоос АНУ хүртэл тархсан нь цаашлаад дэлхий даяар дэгдэж, цар тахлын гол вирус болж үлдсэн юм. Хожим бусад хувилбарууд түүн дээр үндэслэн хувьссаар Альфа хувилбар АНУ-д бусад хувилбараасаа олон хүнд халдварласан аж. Харин өдгөө Дельта хувилбар илүү өндөр халдвартай болсон бөгөөд хэд хэдэн улсад давамгайлаад эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж