"Шинэ нисэх онгоцны буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ"

Хуучирсан мэдээ: 2021.07.04-нд нийтлэгдсэн

"Шинэ нисэх онгоцны буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ"

"Шинэ нисэх онгоцны буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ"

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал өнөөдрөөс /2021.07.04/ үйл ажиллагаа явуулж эхэллээ. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтын нэг, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэдэл, бэлгэ тэмдэг болсон, далайд гарцгүй манай улсыг дэлхий ертөнцтэй холбох Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орж, эхний нислэгээ үйлдэх үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Энэ нисэх буудал бол манай улсын үүд хаалга юм. Монгол Улсын хөгжил, цэцэглэлтийн үүд хаалга шинээр нээгдэж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна.

Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайд байхдаа Япон Улсад айлчлахад шинэ нисэх онгоцны буудлыг байгуулах ажлыг онцлон ярилцсан. Өнгөрсөн жил бид нисэх онгоцны буудлаа албан ёсоор хүлээн авсан. Цар тахлын улмаас ажлууд хойшлогдсон ч өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна. Энэ бол манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон үйл явдал болж байна. Жилдээ гурван сая хүн хүлээж авах хүчин чадалтай нисэх буудал Монголын нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал хөгжихөд ашиг тусаа өгнө гэж найдаж байна. УИХ-аар баталсан “Шинэ Зуунмод” хот бий болж, нисэх онгоцны буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ. Бизнес, эдийн засаг, худалдааны том бүс болж хөгжинө гэдэгт би итгэлтэй байна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж