Шарк.Аэро Прагаас "шууд" нислэг үйлдэн Улаанбаатарт газардлаа | News.MN

Шарк.Аэро Прагаас "шууд" нислэг үйлдэн Улаанбаатарт газардлаа

Шарк.Аэро Прагаас "шууд" нислэг үйлдэн Улаанбаатарт газардлаа

Шарк.Аэро Прагаас "шууд" нислэг үйлдэн Улаанбаатарт газардлаа

Улаанбаатар, Монгол Улс – 2021 оны 7-р сарын 3 Ноён Денис Гибадулин, Герхард Вакенхүт нар Прагаас Улаанбаатар хүрэх 7,299км урт "шууд" нислэгээ 18 цаг 31 минутад газардаж дуусгалаа. Нислэгийн явцад ОХУ-д 5 удаагийн зогсолт хийжээ. Хоёр нисгэгчийн ​​бүрэлдэхүүнтэй ШАРК онгоцны баг агаарт 29 цагийг өнгөрөөж, дунджаар 252км/цаг хурдалсан байна. Агаарын хөлгийн бүртгэлийн дугаар болох ОК-AUR 71 нь Чех, Монголын дипломат харилцаа тогтоосноос хойших 71 жилийг бэлгэдсэн юм. Түүнчлэн онгоцны их биеийн дизайныг зураач, уран бүтээлч Лхагвын Амарсанаа Монголын гоо үзэсгэлэн, үлгэр домгийг шингээн бүтээсэн  байна. ШАРК онгоцны зүлгэн зурваст газардах чадвар, мөн 300 км/цагийн хурд, болоод автомашинд ашигладаг ердийн 95/98 шатахуунаар нэг дор 2500км хүртэлх зайг туулах хүчин чадал зэрэг олон талт байдал нь тус онгоцыг Монгол Улсад хамгийн тохиромжтой агаарын хөлөг болгож байна.

“Чех улс нь ерөнхий зориулалтын нисэхийн зах зээл хамгийн өндөр хөгжсөн орнуудын нэг бөгөөд ялангуяа өндөр хүчин чадал бүхий хэт хөнгөн агаарын хөлөг үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. ШАРК нь тус улсын нисэхийн салбарын 100 гаруй жилийн туршлага, хөгжлийн хамгийн шинэхэн төлөөлөл болсон онгоц юм. ШАРК онгоц Монголд шинээр хөгжиж буй ерөнхий нисэхийн салбарт асар их боломж, түлхэц болно гэдэгт би итгэлтэй байна" гэж Герхард Вакенхүт хэллээ. Цааш нь тэрээр "ШАРК онгоц Прагаас Улаанбаатарт нисэж ирсэн явдал нь тус онгоцны чадал чансааг нотоллоо. Мөн би хувийнхаа зүгээс нэг зүйлийг хуваалцах ёстой болов уу. Арилжааны холын зайн нислэгт 1.90м өндөр надад ихэвчлэн ямар нэг бэрхшээл тулгардаг. Харин ШАРК-н супер тав тухтай кабины ачаар надад ямар ч асуудал тулгарсангүй явж ирлээ!" гэлээ.

Герхард Вакенхүт нь Монгол Улсад амьдардаг Германы иргэн бөгөөд бизнесээ эрхлэхээс гадна их сургуульд лекц уншдаг. Тэрээр олон зуун цагийн нислэгийн туршлагатай, маш урам зоригтой нисгэгчийн хувиар ШАРК-ын Монгол дахь шинэ албан ёсны төлөөлөгчөөр ажиллана. Маркетинг, ерөнхий зориулалтын нисэхийн болон орон нутгийн орчны туршлага дээрээ үндэслэн тэрээр Монголын ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг гайхалтай ирээдүй хүлээж байгаад бат итгэлтэй нэгэн.

Денис Гибадулин нь ШАРК онгоцыг Хойд Америк, Европын орнууд, Ойрх Дорнод, мөн Ази тивд нийлүүлдэг ШАРК.АЭРО компанийн Захирал бөгөөд Монгол Улсад гурав дахь удаагаа ирж байна. Өмнө нь тэрээр иргэний нисэхийн салбарт тэргүүн туршлага солилцох, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой Чех улсын засгийн газрын Худалдааг Дэмжих хөтөлбөрийн хүрээнд ирж байсан юм.

7-р сарын 4-ний Ням гарагт болох Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын (Чингис хаан) нээлтийн үеэр тус ШАРК онгоц өөрийгөө Монгол Улсад танилцуулах юм.


ШАРКЫН ТУХАЙ

ШАРК бол цуваа хоёр ​​суудалтай, шилэн бүхээг, автомат жолоодлого, дээд зэрэглэлийн тав тухтай кабинтай өндөр хүчин чадал бүхий хэт хөнгөн агаарын хөлөг юм. Шинэлэг загвар, аэродинамик, болон орчин үеийн технологи нь тус онгоцыг хамгийн өндөр 300 давсан км/цагийн хурдтай, 2500 км хүртэлх алслалттай, 12-с дээш цаг тасралтгүй нисэх чадвартай, 100 км-т 7 литр 95/98 бензинээр нисэх хүчин чадалтай болгожээ. ШАРК нь нутаг дамнасан хурдан нислэг үйлдэх, эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, тандалт, хайгуул хийх, сургалтад ашиглах зэрэг олон үүрэг даалгавар гүйцэтгэх хүчин чадалтай онгоц юм. Яаралтай үед нисэх онгоцны аврах систем нь нисэх онгоцыг бүхэлд нь нисгэгчдийн хамт  аюулгүй газардуулах шүхэртэй билээ.

www.facebook.com/SharkMongolia

www.sharkaero.cz

www.instagram.com/sharkaeroaircraft/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-04 202.21.100.210

Татварынхаа мөнгөөр ерөнхийлөгчдөө нэгийг аваад өгчиеее

Avatar

Байгаль хамгаалагч 2021-07-04 66.181.187.51

Эмнэлэг, онцгой байдлбн хэрэгцээнд тохирохгүй юм бн. Харин агаараас тандан судалгаа явуулах, байгаль хамгаалах мөрдлөг, хяналт, зураг, бичлэг хийх, мөн зугаа цэнгэл зэрэгт хэрэгтэй унаа байна. Мэдээж шуурхай бичиг баримт, эм тариа, эрэн хайх үйл ажиллагаа явуулахад шинэ боломж гарах юм байна.

Avatar

ард 2021-07-04 66.181.189.165

Уг нь бол их сайхан эд юм, бензин үнэрлэж бна. . Гэхдээ царцаа ногооныг бол арай гүйцэхгүй юм. 2 хүн сууна. Манайд бол 10 хүн суугаад 500 кг ачаа даадаг онгоц сайхан таарахаар байна. Улам сайн онгоц ирэх болтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж