Израилийн тээврийн хөлөгт үл мэдэгдэх зэвсгээр халджээ | News.MN

Израилийн тээврийн хөлөгт үл мэдэгдэх зэвсгээр халджээ

Израилийн тээврийн хөлөгт үл мэдэгдэх зэвсгээр халджээ

Израилийн тээврийн хөлөгт үл мэдэгдэх зэвсгээр халджээ

Израилийн ачаа тээврийн хөлөг онгоц Энэтхэгийн далайд явж байхдаа үл мэдэгдэх зэвсгийн халдлагад өртөж шатжээ. Энэ үйл явдал Иерусалим, Тегераны хооронд үл ойлголцол үүсээд буй үед тохиосон нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Тухайлбал, Ливаны хэвлэл мэдээллийн Аль-Маяадийн агентлаг өчигдөр/2021.7.3/ хөлгийн хар утаа манаруулан шатаж буй зургийг найдвартай эх сурвалжаас хүлээн авсан хэмээн нийтэлжээ.

Түүнчлэн Йерусалемийн хэвлэл мэдээллүүдэд ч гэсэн нэрээ нууцалсан эрх баригчид болсон явдлыг үнэн хэмээн баталсан байна. Тэгэхдээ тэд болсон явдлыг өнгөц харахад Ираны Хезболла зэвсэгт бүлэглэлийн өнгөрсөн сард Каражийн ойролцоо цөмийн байгууламжид нисдэг төхөөрөмж ашиглан үйлдсэн халдлагатай олон талаар төстэй байна гэж дүгнэжээ.

Арабын нэгдсэн Эмиратыг зорьж байсан тус хөлөг халдлагад өртсөнөөс болж Улаан тэнгис дэх Йедда боомтод очиж зогссон гэнэ. Одоогийн байдлаар хүний амь нас, эрүүл мэнд хохирсон гэх мэдээлэл байхгүй бөгөөд чухам хэр хэмжээний хохирол амссан нь тодорхойгүй байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр хөлгийн нэр “Tyndall” гэх агаад түүнийг Израилийн тэрбумтан Эял Офер хамтран эзэмшдэг аж. Гэхдээ “Tyndall” хөлөг Либери улсын далбаа хийсгэж, Израиль биш багаар жолоодуулдаг гэнэ.

Энэхүү Израиль, Ираны далайн мөргөлдөөн 2019 оноос хойш эхэлсэн билээ. Тухайлбал, Израилийн талаас Ираны зэвсэг, газрын тос зөөж буй Хезболлатай холбоотой хөлгүүдэд халдаж эхэлсэн нь үл ойлголцлын том шалтгаан болсон юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-04 115.130.130.177

Израйлчууд өөрсдөө сөнөөчихөөд Ираныг бурууутан болгох гэж санаархаж байж ч магад. Авга Ах нь цаанаас нь шургаад байгаа юм чинь дээ. Иран руу дайрах арга эрэлхийлээд л байгаа биз

Avatar

Зочин 2021-07-04 103.229.123.73

Шинэ юмыг жижиг гэлтгүй энд тэнд туршиж байгаа юм бн.

Avatar

Зочин 2021-07-04 192.82.69.44

Хойд ах нар чинь л яс хаяж бгаа бх даа

Avatar

Зочин 2021-07-04 139.5.216.74

Оросууд үнэхээр манай зарим ардчиллагчдын үзэж байгаа шиг тийм муу санаатай, бусдыг дарангуйлагч юм бол эхний ээлжинд өөрсдийгөө үзэн ядагч монголыг эдийн засгийн хориг тавиад л устгах байсан биз. Баруунд худалдагдсан зарим этгээдүүд манай орныг хоёр хөрштэй сөргөлдүүлэх гэж ёстой яс их хаях юм.

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.83

Эдийн засгийн хориг байтугай өндөр гаальтай шүү дээ.

Avatar

Зочин 2021-07-04 202.131.250.130

manai baraa buteegdehuund barag 70% tawisan yum bnalee. yaahnavdee 3say arai chuu hursen tsuuhun mongolchuudiig. orosuud bas sanaa gj baliar bagaan shuu

Avatar

Зочин 2021-07-04 115.130.130.177

Эргүү дагз минь америкууд Ирантай дайтах шалтаг хөйгаад израйлыг нохойд барьдаг мод болгож байгаагаас өөр яав гэж. Алийгаа мэдэхгүй мангар бацаанууд юу ч мэдэхгүй байж оросуудыг бүх юманд буруутан болгох гэдэг болсон байна лээ. Хаашаа юм. Хэнийгээ дуурайгаад байгаа юм. Өөрсдийн толгой мэдлэг юу ч байхгүй ш д сэтгэгдлийн эзэн эргүү ац чи

Avatar

Зочин 2021-07-04 51.195.151.163

Палестинчуудыг өдөр бүр хядаж байгаа энэ зэргийн шийтгэл юу ч биш

Avatar

Зочин 2021-07-04 59.153.114.167

Зохих шангаа хүртжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж