Израилийн тээврийн хөлөгт үл мэдэгдэх зэвсгээр халджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.04-нд нийтлэгдсэн

Израилийн тээврийн хөлөгт үл мэдэгдэх зэвсгээр халджээ

Израилийн тээврийн хөлөгт үл мэдэгдэх зэвсгээр халджээ

Израилийн ачаа тээврийн хөлөг онгоц Энэтхэгийн далайд явж байхдаа үл мэдэгдэх зэвсгийн халдлагад өртөж шатжээ. Энэ үйл явдал Иерусалим, Тегераны хооронд үл ойлголцол үүсээд буй үед тохиосон нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Тухайлбал, Ливаны хэвлэл мэдээллийн Аль-Маяадийн агентлаг өчигдөр/2021.7.3/ хөлгийн хар утаа манаруулан шатаж буй зургийг найдвартай эх сурвалжаас хүлээн авсан хэмээн нийтэлжээ.

Түүнчлэн Йерусалемийн хэвлэл мэдээллүүдэд ч гэсэн нэрээ нууцалсан эрх баригчид болсон явдлыг үнэн хэмээн баталсан байна. Тэгэхдээ тэд болсон явдлыг өнгөц харахад Ираны Хезболла зэвсэгт бүлэглэлийн өнгөрсөн сард Каражийн ойролцоо цөмийн байгууламжид нисдэг төхөөрөмж ашиглан үйлдсэн халдлагатай олон талаар төстэй байна гэж дүгнэжээ.

Арабын нэгдсэн Эмиратыг зорьж байсан тус хөлөг халдлагад өртсөнөөс болж Улаан тэнгис дэх Йедда боомтод очиж зогссон гэнэ. Одоогийн байдлаар хүний амь нас, эрүүл мэнд хохирсон гэх мэдээлэл байхгүй бөгөөд чухам хэр хэмжээний хохирол амссан нь тодорхойгүй байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр хөлгийн нэр “Tyndall” гэх агаад түүнийг Израилийн тэрбумтан Эял Офер хамтран эзэмшдэг аж. Гэхдээ “Tyndall” хөлөг Либери улсын далбаа хийсгэж, Израиль биш багаар жолоодуулдаг гэнэ.

Энэхүү Израиль, Ираны далайн мөргөлдөөн 2019 оноос хойш эхэлсэн билээ. Тухайлбал, Израилийн талаас Ираны зэвсэг, газрын тос зөөж буй Хезболлатай холбоотой хөлгүүдэд халдаж эхэлсэн нь үл ойлголцлын том шалтгаан болсон юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж