“Талийгаач “Энэрэл” эмнэлэгт хэвтэх хүмүүсийн жагсаалтад байгаагүй”

Хуучирсан мэдээ: 2021.07.04-нд нийтлэгдсэн

“Талийгаач “Энэрэл” эмнэлэгт хэвтэх хүмүүсийн жагсаалтад байгаагүй”

Эмнэлгийн гадаа нас барсан иргэний асуудлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж байна

Эмнэлгийн гадаа нас барсан иргэний асуудлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Saturday, July 3, 2021

Эмнэлгийн гадаа нас барсан иргэний асуудлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.


НЭМЭЛТ:

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Юуны өмнө талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Долдугаар сарын 2-нд талийгаач халдвартай болох нь тогтоогдсон. Уушгины рентген зураг авахуулахад хатгаатай байсан. Талийгаач Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд амьдардаг байсан. Үндсэн захиргаа нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо байсан. Талийгаачийн амьдардаг Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны 50 дугаар байр нь өрхийн эрүүл мэндийн төвөөс арван метрийн зайд байрладаг. Хэсгийн ахлагчийн өрхийн эмчид мэдээлснээр “Алтны дархан хийнгээ тус байрны зоорийн давхарт амьдардаг. Сүүлийн арван хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэсэн” гэх мэдээллийг өгсөн. Талийгаач долдугаар сарын 2-ны 09.30 цагт түргэн тусламж дуудсан. Эмч очиж үзээд уушгины хатгаатай байна харьяа эмнэлэгт хандахыг зөвлөөд буцсан. Улмаар талийгаач “Энэрэл” эмнэлэгт хандсан. Тус эмнэлэг нь зургадугаар сарын 9-өөс халдвартай хүмүүсийг эмчилж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд  244 хүнийг эмчилсэн. Өнөөдрийн байдлаар 76 хүн эмчлүүлж байна. Тус эмнэлэгт хэвтэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад талийгаач  байгаагүй учраас “Энэрэл” эмнэлгийнхэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү  явуулсан.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өвчтөн авахгүй гээд “Энэрэл” эмнэлэг рүү буцаасан байна. Яг энэ мөчид  ХӨСҮТ-рүү хүнд өвчтөнөө хүргэж өгөөд буцаж ирсэн эмнэлгийн машин таараад эмнэлгийн жолооч дахиж түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж таван минутын дараа ирэхэд тухайн иргэн нас барсан байсан. Тусламж үйлчилгээний явцад анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлагагүй байдал гаргасан Түргэн тусламжийн төвийн захирал, “Энэрэл” эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцно. БЗД-ийн нэгдсэн эмнэлэг хувийнх учраас төлөөлөн удирдах зөвлөлийн менежментийн багийг өөрчилнө. Удаа дараагийнх учраас БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт яаралтай арга хэмжээг авна” гэлээ.


ЭМНЭЛГИЙН ГАДАА НАС БАРСАН ИРГЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадаа өчигдөр /2021.07.03/ Covid-19 халдвараар өвчилсөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр /2021.07.04/ 13.00 цагт энэ асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

Талийгаачийн дүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай ах хоёр хоногийн өмнө халдвар авсан нь батлагдсан. Гэртээ ганцаараа өөрийгөө тусгаарлаж, эмчийн бичиж өгсөн эмийг ууж байсан. Гэвч уржигдар  оройноос бие нь өвдөж, түргэн дуудсан ч ирээгүй, өчигдөр 09:00 цагийн үед ирсэн гэсэн.

Тэгээд “Харьяаллын дагуу эмнэлэгтээ очиж үзүүлээрэй” гээд орхиод явчихсан. Гэтэл  “Энэрэл” эмнэлгийн зүгээс тусламж үзүүлэхгүй, “Манайх хүлээж авахгүй. Ор байхгүй. Харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эмнэлэгтээ ханд” гэсэн байна лээ.

Талийгаачтай хамт явж байсан авга ах “Энэрэл” эмнэлгийн жижүүрээс гуйгаад, “Та дүүг минь харж байгаарай. Би Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү гүйгээд ирье” гэж хэлээд, ахыг суулгаад үлдээсэн гэсэн. Авга ахыг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт очиход “Манай эмнэлэг халдвартай хүн хүлээж авахгүй. Манай дүүргийн хүмүүсийг “Энэрэл” эмнэлэг хүлээн авч байгаа. Тус эмнэлгийг улсын төсвөөс санхүүжүүлж, халдвар авсан  иргэдийг эмчлэхэд ашиглаж байгаа” гэсэн хариу өгсөн юм билээ. Тэгээд л эмнэлгийн гадаа тусламж авч чадалгүй, хашаа түшээд нас барчихлаа" хэмээн ярьжээ.

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс  "Цагдаагийн байгууллагад 2021 оны долдугаар сарын 3-ны өдрийн 11:29 цагт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.  Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгахад 35 настай эрэгтэй Р гэгч нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн байгууллага шалгаж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлох бөгөөд тухайн амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас шуурхай үзүүлсэн эсэх асуудлыг шалгах ажиллагааг явуулж байгаа болно" гэдэг хариулт өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ХарамсалтайХарамсалтай
18
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж