"18 хагалгаа хийлгэсний эцэст солонгос хүн болж чадлаа"

Хуучирсан мэдээ: 2021.07.04-нд нийтлэгдсэн

"18 хагалгаа хийлгэсний эцэст солонгос хүн болж чадлаа"

"18 хагалгаа хийлгэсний эцэст солонгос хүн болж чадлаа"

Ази царайтай болохын тулд нүүрэндээ олон гоо сайхны хагалгаа хийлгэж, багагүй шүүмжлэл дагуулсан британи эр Оли Лондон энэ долоо хоногт өөрийгөө жинхэнэ солонгос хүн болсон хэмээн зарлажээ.

Их Британид төрсөн, ямар ч ази удамгүй тэрбээр энэ долоо хоногт 18 дахь буюу нүдний хагалгаанд орсныхоо дараа “Би удаан хугацаанд өөрийгөө өөрчилсөөр ирлээ. Харин одоо эцэст нь би жинхэнээсээ солонгос хүн болж чадлаа” хэмээн ярьсан аж.

Оли Лондон өөрийгөө солонгос ДНХ-тэй хэмээн гүнээ итгэдэг ч энэ нь шинжлэх ухааны талаас ямар ч боломжгүй билээ. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр Лондонгийн энэ хүсэл тэмүүлэл түүний олон жилийн өмнөөс дурлаж сонирхсон солонгос хөгжмийн урлагаас үүдсэн гэнэ.

Тэрбээр нэгэн удаа “Би мэдээж Их Британид төрсөн англи хүн. Гэхдээ би өөрийгөө британи гэхээс илүү солонгос хүн мэтээр мэдэрдэг” гэж хэлж байв. Түүнээс удамд нь солонгос хүн байдаг эсэхийг асуухад Лондон “Үнэн хэрэгтээ миний удамд солонгос хүн байдаггүй. Гэхдээ орчин үед хүн хэн ч байж болдог болсон. Зарим хүн өөрийгөө энэ дэлхийн хүн биш гэж хүртэл тодорхойлж байхад би яагаад өөрийгөө солонгос хүн гэж тодорхойлж болохгүй гэж?” хэмээн хариулжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ТэнэглэлТэнэглэл
24
ХахаХаха
13
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж