Хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээг хэсэгчлэн сунгалаа | News.MN

Хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээг хэсэгчлэн сунгалаа

Хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээг хэсэгчлэн сунгалаа

Хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээг хэсэгчлэн сунгалаа

Монголбанкнаас банк, санхүүгийн салбарт Covid-19 цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад шаардлагатай арга хэмжээний хүрээнд банкууд нийт 181.783 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөх нөхцөлд өөрчлөлт оруулаад байна. Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хурлаас гарсан зөвлөмжийн дагуу банкуудад “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэлээ.  

Ингэснээр банкуудад зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээжээ. 

Зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг /90 хоног болгосон байгааг/ 2021 оны наймдугаар сараас 75 хоног, 2021 оны аравдугаар сараас 60 хоног, 2021 оны арванхоёрдугаар сараас 45 хоног, 2022 оны хоёрдугаар сараас 30 хоног, 2022 оны дөрөвдүгээр сараас 15 хоног болгож, хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр зохицуулсан байна.

Түүнчлэн банкуудад түр хугацаанд мөрдүүлж байсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа болон экспортын аккредитивт хамаарах хөнгөлөлттэй зохицуулалтыг тус, тус хэвийн горимд шилжүүлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-04 202.126.89.90

СҮҮЛИЙН ҮЕД ЗГ-ААС ГАМШИГИЙН ҮЕИЙН ЗҮЙ ЁСНЫ АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ ТӨРӨЛ БҮРИЙН ХАЛАМЖ МӨНГӨН ТУСЛАМЖИЙГ АРД ОЛОНД ҮЗҮҮЛСЭН НЬ ЗҮЙТЭЙ Ч ГЭЛЭЭ АРД ОЛОН ТЭР МӨНГИЙГ ЗАЙЛШГҮЙ ЗҮЙЛД ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛАХГҮЙ БАЙГАА НЬ ХАРАГДДАГ. ЖНЬ: АРД ИРГЭД ӨНДӨР ҮНЭТЭЙ ЦАХИЛГААН БАРАА ТАВААР, ГАР УТАС, МАШИН, БАЙР ОРОН СУУЦНЫ ЛИЗИНГИЙН ГЭРЭЭ ХИЙЖ ХАРАГДАНА ЛЭЭ….ЦААШДАА ЗАСГИЙН ГАЗАР БЭЛЭН МӨНГӨ БУС ШУУД ХООЛ ХҮНС ЭМ ТАРИАНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛМЭЭР ЮМАА….НЭГ АЙЛД 10КГ ГУРИЛ, 5КГ БУДАА, НОГОО Ч ГЭДЭГ ЮМУУ

Avatar

Zochin 2021-07-04 192.82.72.203

Erguu avilgachin amidral medehgui baij bitgii dongod

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж