НЭМЭЛТ:
Н.Төгсцогт-Крис Колберт нар 12 үе тулалдсаны эцэст шүүгчдийн саналаар аваргыг тодруулах болов. Ингээд шүүгчдийн саналаар Крис Колберт ялалт байгуулж, аваргын бүсээ хамгаалж чадлаа.
Ийнхүү Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнээ 14 тулаан хийж, 12 ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй болсон бол Крис Колберт 16 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгууллаа.
Н.ТӨГСЦОГТ ӨНӨӨДӨР АВАРГЫН БҮСНИЙ ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА
Лондон-2012 олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт өнөөдөр/2021.07.04/мэргэжлийн боксын "WBA" холбооны түр аваргын бүсний төлөө АНУ-ын тамирчин Крис Колберттой тулалдах гэж байна.
24 настай Америк тулаанчийн хувьд уг нь бүсээ хамгаалах тулаанаа 39 настай Юриоркис Гамбаотой хийх байсан ч өрсөлдөгч нь хавиргандаа гэмтэл авснаар тулалдах боломжгүй болжээ. Ийнхүү Гамбаогийн оронд Н.Төгсцогт тулалдахаар болсон аж.
Н.Төгсцогт 2015 оноос хойш мэргэжлийн боксын рингэнээ 13 тулаан хийж, 12 ялж, нэг ялагджээ. Харин түүний ээлжит өрсөлдөгч Крис Голбертын хувьд 15 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан үзүүлэлттэй.
Холбоотой мэдээ