“Буянт-Ухаа” нисэх буудал агаарын хөлгүүдээ Хөшигийн хөндий рүү үдлээ

Хуучирсан мэдээ: 2021.07.04-нд нийтлэгдсэн

“Буянт-Ухаа” нисэх буудал агаарын хөлгүүдээ Хөшигийн хөндий рүү үдлээ

“Буянт-Ухаа” нисэх буудал агаарын хөлгүүдээ Хөшигийн хөндий рүү үдлээ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал өнөөдрөөс /2021.07.04/ үйл ажиллагаа явуулж эхэллээ. Үүнтэй холбогдуулан “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал  болон агаарын тээвэрлэгч авиа компаниудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын анхны нислэгийг МИАТ ХК Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэнэ. Харин “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг онгоцны засвар үйлчилгээ, түргэн тусламж, цэрэг, цагдаа, ОБЕГ-ын сургалтад ашиглах юм.

Нийслэл Улаанбаатар хотоос 50 гаруй километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдсан “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал нь Монголын шинэ үеийн зуун жилийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байна. Япон улсын хөнгөлөлттэй зээлээр баригдсан энэхүү Олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг Япон улстай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монголын тал 49 хувь, Японы тал 51 хувийг эзэмших гэрээтэй. Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интэрнэшнл Эйрпорт” компани  Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу шинэ нисэх буудлын менежментийн удирдлага хяналтыг хэрэгжүүлж ажиллана.

ИЕНИЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  • Нийт санхүүжилт: 65 тэрбум 657 мянган иен (1 их наяд 675 тэрбум төгрөг)
  • Төсөл хэрэгжсэн хугацаа: 2013.06 сар (эхэлсэн) 2020.04 сар (дууссан)
  • Зорчигч үйлчилгээний терминалын барилгын талбайн хэмжээ: 35,300 м(жилд 2 сая зорчигч хүлээн авах боломжтой)
  • Хөөрч буух зурвас: 3,600м урт, 45м өргөн, нэг зурвас
  • Перрон: 104,200 м2
  • Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, шатахуун хангамжийн гидрант системийн байгууламж, ангарын барилга, засвар арчлалтын тоног төхөөрөмжүүд, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, дулаан хангамжийн барилга байгууламж, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах бусад байгууламжууд
  • Төслийн зөвлөх:  “Азүса СэккэйХК Ориентал Консалтанс Глобал ХК” түншлэл
  • Ерөнхий гүйцэтгэгч:  “Мицүбиши ХК-Чиёода ХК” түншлэл

НИСЛЭГ ҮЙЛДЭХ АВИА КОМПАНИУД:

MIAT, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines, Air Busan, SCAT Airlines, Angara Airlines

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж