Мексикийн булангийн ойролцоо хийн хоолой задарч, түймэр гарав | News.MN

Мексикийн булангийн ойролцоо хийн хоолой задарч, түймэр гарав

Мексикийн булангийн ойролцоо хийн хоолой задарч, түймэр гарав

Мексикийн булангийн ойролцоо хийн хоолой задарч, түймэр гарав

Мексикийн булангийн ойролцоо далайгаар дайрдаг хийн хоолой задарснаас болж усан доор түймэр гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоо бол бүх зүйлийг хяналтандаа авч, аюулыг дарсан гэнэ.

Хоолойг Мексикийн газрын тосны Pemex компани эзэмшдэг бөгөөд болсон явдлаас болж хүний амь эрсдээгүй аж. Дүрс бичлэгүүдээс харахад хийн хоолойн залгаас хэсгийн хавхлага гэмтсэнээс болж алдагдаж эхэлсэн хий түймэр болон ассан бөгөөд түүнийг нь тойрч зогссон завинууд унтраах гэж хичээх аж.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар сүүлийн үед орсон цахилгаан соронзон шуурга болон дуу цахилгаантай бороо гэх мэт байгалийн үзэгдлүүдээс болж хоолойн хавхлага эвдэрсэн байж болзошгүй юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ggg 2021-07-04 66.181.161.67

ene yosdoo yanziin shdee gaihamshig usan deer gal tulj bolj bgaa biz dee

Avatar

Зочин 2021-07-04 64.119.27.233

usan dotor iim bga ym chin il bol archaad hayhnee

Avatar

Мэргэн ард 2021-07-04 192.82.77.115

Ухаан муутыг усан дотроос ч гал авна гэж эндээ кк.

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.55

ДАЛАЙН ЁРООЛ ДАХЬ МЕХАНИК ХАВХЛАГАД НАРНЫ ЦАХИЛГААН СОРОНЗОН ШУУРГА , ТЭНГЭРИЙН АЯНГА НӨЛӨӨЛӨХ НЬ ЮУ Л БОЛ?

Avatar

Бараг л 2021-07-04 69.138.231.52

Дагалдаад Монголп шатахуун дахин нэмэгдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж