Мексикийн булангийн ойролцоо хийн хоолой задарч, түймэр гарав

Хуучирсан мэдээ: 2021.07.04-нд нийтлэгдсэн

Мексикийн булангийн ойролцоо хийн хоолой задарч, түймэр гарав

Мексикийн булангийн ойролцоо хийн хоолой задарч, түймэр гарав

Мексикийн булангийн ойролцоо далайгаар дайрдаг хийн хоолой задарснаас болж усан доор түймэр гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоо бол бүх зүйлийг хяналтандаа авч, аюулыг дарсан гэнэ.

Хоолойг Мексикийн газрын тосны Pemex компани эзэмшдэг бөгөөд болсон явдлаас болж хүний амь эрсдээгүй аж. Дүрс бичлэгүүдээс харахад хийн хоолойн залгаас хэсгийн хавхлага гэмтсэнээс болж алдагдаж эхэлсэн хий түймэр болон ассан бөгөөд түүнийг нь тойрч зогссон завинууд унтраах гэж хичээх аж.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар сүүлийн үед орсон цахилгаан соронзон шуурга болон дуу цахилгаантай бороо гэх мэт байгалийн үзэгдлүүдээс болж хоолойн хавхлага эвдэрсэн байж болзошгүй юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж