"Элчин сайд нарыг ямар шалгуураар сонгосноо тайлбарла" | News.MN

"Элчин сайд нарыг ямар шалгуураар сонгосноо тайлбарла"

"Элчин сайд нарыг ямар шалгуураар сонгосноо тайлбарла"

"Элчин сайд нарыг ямар шалгуураар сонгосноо тайлбарла"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн Пүрэв гаригт  /2021.07.01/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар 25 Элчин сайдыг чөлөөлж, томилох саналыг хэлэлцэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлээд байсан. Тиймээс Ерөнхийлөгч зөвшилцөж, 24 Элчин сайдыг зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн.

Тэгвэл Гадаад харилцааны яамны эмэгтэй дипломат ажилтнуудын төлөөлөл болох Т.Батцэцэг, Э.Сарантогос, В.Оюу, Д.Гэрэлмаа, Б.Болормаа нар Элчин сайд нарын томилгооны асуудлаар долдугаар сарын 2-нд салбарын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт хандан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Улс эх орон, яамныхаа нэр хүндийг хувийн сонирхлоос ямагт дээдэлж, дипломат албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хүмүүсийн хувьд “олгой хагаравч тогоон дотроо” гэдгийг санан, уг асуудлаарх байр сууриа эхний ээлжинд яамны удирдлагуудад илэрхийлэх нь зөв гэж үзсэн болно. 

-Яагаад манай чухал “гуравдагч хөрш” болох АНУ-д сэтгүүлч-аялагч, хэлний мэдлэгийн хувьд тааруу, яриа хэлэлцээрийн ур чадваргүй хүнийг томилохыг дэмжив? Олон улсын харилцааны улам бүр хурцдаж буй өнөөгийн нөхцөл байдалд их гүрнүүдээс шууд болон шууд бусаар бидэнд үзүүлдэг дипломат дарамтыг энэ хүн дааж, улсын язгуур эрх ашгийг хамгаалж чадах уу? Ийм хүн томилохыг нөгөө улс хэрхэн хүлээн авахыг та бүхэн эрхбиш тунгаан бодно биз ээ.

-Яагаад Польш улсын хүчний байгууллагын хар жагсаалтад орсны улмаас өмнө ажиллаж байсан улсаас хугацаанаас нь өмнө татсан, эх орондоо ирснээс хойш ажилласан тайлангаа тавих бүү хэл яамаар ч үзэгдэхгүй хүнийг дахин томилохыг дэмжив? Энэ жагсаалтад орсон зарим хүнийг ажлаас нь халсан, заримыг нь яамандаа авахгүй байгаа бус уу?

-Яагаад манай өөр нэг чухал “гуравдагч хөрш” Франц улсад сүүлийн  хоёр жил орчмын хугацаанд түр хамаарагч ажиллуулсны дараагаар Элчин сайдын яаманд  нэгдүгээр нарийн бичгийн даргаар дөнгөж томилогдсон хүнийг огцом дээшлүүлэн томилохыг дэмжив? Нэгдүгээр нарийн бичгийн даргаас Элчин сайд болж болдог юм бол бид мэтийн зөвлөх, дэд захирал, захирлын албан тушаалыг цөөнгүй жил хашсан хүмүүс цаашид юунд найдаж, юунд тэмүүлэн ажиллах вэ?

-Яагаад дипломат албыг цалин хөлс багатай ч ачаалал ихтэй хэмээн голж олон жилийн өмнө орхин гарсан хүнийг Ази тив дэх чухал түнш оронд томилохыг дэмжив?

-Яагаад өмнө нь хоёр удаа Элчин сайдаар ажилласны дараа өвчний шалтгаанаар хүсэлт гарган үргэлжлүүлэн гадаадад ажилласан, өөрөөр хэлбэл сүүлийн долоон  жил гадаадад ажилласан хүн гурав  дахь удаагаа Элчин сайдаар ажиллахыг яамны удирдлага дэмжив? Энэ хүнд гурав  дахь удаагаа Элчин сайдаар ажиллах боломжийг гадаад оронд ажиллаж байхад нь олгосон хэрнээ сүүлийн 4-5 жил төвд ажилласан бидэнд яагаад нэг удаа Элчин сайдаар ажиллах боломж олгохгүй байна вэ?

Дээрх нэр дэвшигчидтэй холбоотой шударга бус байдал бидний ажиллах эрч хүч, урам зоригийг мохоож байгаагийн зэрэгцээ бид үүний улмаас  залуу ажилтнуудын авч буй буруу ойлголтод санаа зовж байна. Улс, яамны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллах хэрэггүй, ажлаа унагачихгүй хэмжээнд бай, хажуугаар нь дээрээс татах хүнтэй ойрт, мөнгө хуримтлуул, тэгвэл “тооноор орж ирэн Элчин сайд болох боломжтой” гэсэн ойлголтыг залуу ажилтнуудад өгч байна.  Бид яамны удирдлага биднийг хүлээн авч уулзан, АНУ, Кувейт, Франц, Сингапур, Швейцар улсад Элчин сайдаар ажиллахаар нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгосон тухайгаа танилцуулахыг хүсч байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

боль 2021-07-04 185.22.224.96

одоо ганц л арга байна америкийн ерөнхийлөгч л итгэмжлэх жуухыг нь хүлээж авахгүй өөдөөс нь нүүрлүү нь шидвэл таарна

Avatar

zochin 2021-07-04 202.70.34.70

Battsetseg said mash noyon nuruutai ajillaj bgaa. Gatssan baisan Elchin said naryn tomilgoog tun hund shahaanuudaas argalj garch chadlaa

Avatar

Боль 2021-07-04 59.153.114.30

Битгий тэнэгтээд бай Оросуудын дургүйг хүргэж Спутник ьакциныг.тасалдуулсан Гай болж байгаа сайдаө зайлуулаач

Avatar

зочин 2021-07-04 202.21.100.210

Хэл ам хийснээрээ цаашаа улам л замаа балаллаадаа..

Avatar

хэн 2021-07-04 59.153.114.30

хэн дуртай нь элчин болдог болж тэхээр шалгуур нь үнэ ханшиндаа л байдаг болж дээ.

Avatar

Зочин 2021-07-04 202.126.90.49

Маш зов шуу дээ буруу хумуусийг л тавьлаа даа

Avatar

Ажилтан 2021-07-04 64.119.17.175

4 хэл амаа билүүдсэн авгайд өөрсдийнх нь сонгосон улсуудад элчингээр томилоогүй гээд дампуурсан болох уу

Avatar

Зочин 2021-07-04 103.229.120.104

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ДАМРУУРСАН НЬ САЙДААС НЬ НЭВТ ХАРАГДАЖ БАЙДАГ. НАЙМААЧИН ХҮН НАЙМААГАА Л ХИЙНЭ ШҮҮ ДЭ. ТӨРИЙН БОДЛОГО АЛДАГДАЖ АРИЛЖАА НАЙМААНЫ ҮҮР БОЛСОНД ХАРАМСАЖ БАЙНА. ТӨР ҮҮНИГЭЭ ЭРГЭН ХАРАХ БИЗ ЭЭ.

Avatar

Өөр хувилбар 2021-07-04 202.126.88.182

Элчин сайд нарыг яагаад томилохгүй 3,4 жил гацааснаа тайлбарла. Гэж Женкогоос шаардсан уу?

Avatar

Оноч 2021-07-04 192.82.71.147

Төрийн мэргэшсэн тусгай албан хаагчдыг доромжилдог улс төрийн гөлөгнүүд дандаа угаадас, баас шээсээ цацаж байдаг цаг төгссөн шүү. Энэ өргөх бичиг барьсан ГЯ-ны ажилтнууд бол жинхэнэ туг болсон бүсгүйчүүд байлаа. Одоо ингэж улс төрийн цүнх баригчид дуртай газраа очиж төрийн албаныхны дээрээс бааж шээж байдгийг болиулах хэрэгтэй. Энүүгээр дүүрэн улс төрчдөө өмөөрсөн муусайн троллууд.

Avatar

Зочин 2021-07-04 103.212.118.252

Батцэцэгийн түмэн зөв. Тэр хэдэн эмэгтэй чинь элчин сайд хийхээс татгалзсан гэсэн, бааснууд чинь харин АНУ-д бол санаатай байж гээч. Бас л Батцэцэгт жөтөөрхдөг байна. Ийм этгээдүүдийг халж байхгүй яасан юм бэ. Танай женкогийн томилгоо дэндүү гологдлууд байсан, тэр үед энэ бүсгүйчүүд дуугарч байгаагүй, уул шугамандаа Батцэцэгийн сөрөг хэд бололтой, зайлуулах хэрэтэй.

Avatar

Хов живийг нчцаагч 2021-07-04 202.126.88.186

Энэ хэдэн авгайчууд мөнгө төлүүлж бичүүлэхээ болиоч ээ. Эн хэдэн авгай хэний арын хаалгаар орсон хэний садан бэ гэдгийг гаргаач. Улс гүрнийг ялгарлаж байгаа дипломат ажилтан мөн үү. Үүнийх нь төлөө хариуцлага хүлээлгэж ажлаас халь. Ховч хэдэн авгайд яам, засгийн газар тайлбар тавих ёстой юу. Ингэж бичээд өөрсдөө томилолт авах гэж горьдоо юу

Avatar

Зочин 2021-07-04 202.126.88.186

Сайдад атаархаад үхлээ юу хоржин авгай. Өргөх бичиг өргөөд өөрсдөө томилолт авах гээд галзуурч байна. Халаад явуул. Ийм ёс зүйгүй хоролмаа авгайчууд

Avatar

zochin 2021-07-04 139.5.219.188

hahah ene comment bichigch battsetseg ooroo esvel ayalagch ooroo yu? shivshigee delgej baina daa ene avgai

Avatar

Ичгүү,😤💩 2021-07-04 51.195.151.163

Энэ эмэгтэй Батцэцэг гэнэ үү ядаж өмссөн зүүссэнээ ч олигтой зохицуулах чадваргүй арчаагүй юм.улс төрийн ухаантай юм бол битгий бүлтэртэл нь будаж байгаач.аймшгийн киноны хүүхэлдэй шиг бүлтийтэл нь будцан 😤 гаднаас нь ч хийж байгаа ажил нь ч хэрэг алга.тэр завхайй хүргэнээ бага насны охидыг чангаадгаа боль гэж хэлээрэй муухай шүү дээ

Avatar

Erguud 2021-07-04 84.69.27.15

Huniig omsson zuusen tzarai zuseer ni bus medleg chadvaraar dugnedeg umaa. Chi amaa tat.

Avatar

Зочин 2021-07-04 46.27.145.211

Улс төрийн хүн тайз ший янгууны жүжигчин шиг будах нь зохимжгүй, ажлын бус цагаар юугаа хийх нь хамаагүй асуудал!!!

Avatar

Уншигч 2021-07-04 202.126.88.186

Мисс сайдад хордож үхлээ хаха

Avatar

Ичгүү,😤💩 2021-07-04 51.195.151.163

Гэр бүлийн тогтвор суурьшил муу эхнэрээ зоддог байсан дээр нь забхай зайдан, боловсролгүй,эр хүн байж хүнээс үг сонсох тэнхэлгүй зан ааш ёс суртахууны дутагдалтай нөхрийг АНУ д элчингээр явуулах гэж байгаа нь Монгол улс сүйрч байгааг илтгэсэн гунигт жишээ юм даа.нөгөөх нь ард түмнийг хүндэлдэггүй юм гэхэд бүхэл бүтэн монгол улсын нэр хүндийг ганц удаа бодоод нэрээ татаад авчихаасай.даанч уг хүн нь хүний адаг хог шавхруу учраас махийгаад зуурна лдаа

Avatar

Зочин 2021-07-04 107.181.180.170

Үнэн үү ? Бурханы бүрэлбаа сайн хүн гэж бодож байсан шд

Avatar

Иргэн 2021-07-04 202.179.21.202

Бусдын ололт амжилт, нэр хүндэд хорсон атаархсан, өөрөө юу ч хийж чадахгүй, юу ч мэдэхгүй, хоосон толгойтой, ухамсар дорой “нийгэмд илүүдсэн” нөхөд л фейсбүүк ашиглан бусдыг үгийн муухайгаар гутаан доромжилж, өөчлөн харлуулж байх юм. Ажил албатай ухаалаг хүмүүс ийм юм бичиж, цаг заваа барахгүй нь мэдээж. Нэр хаягаар фейсбүүкт сэтгэгдэл оруулдаг бол бол тэд ингэж бичиж чадахгүй.

Avatar

Emegteichuud 2021-07-04 87.147.158.97

Zuv shu iim baih heregtei bolood bn shu

Avatar

Зочин 2021-07-04 202.126.89.237

ханш нь багцаагаар 100 аас 300 сая хүрсэн байх

Avatar

Дэмжигч 2021-07-04 64.119.17.175

Чи ингэж өгсөн юм уу. Солиорчих юм аа

Avatar

Зочин 2021-07-04 202.126.89.237

Хүүк лалрын 3 хүн, занданшаагын 3 хүн,нямдоржийн 2 хүн,содбаатар,жэнбаярын 1 хүн гэсээр ийм зөваан юм болсон.Хүүкийн хадгаламж 3 тэрбум болсон байх.х****л идсэн хахаж үхмэрүүд.

Avatar

dorj suren 2021-07-04 66.181.187.252

MASH ZUV SHUUD TOMILOGDDOG DARGA NARIIN DOOR ESVEL DARGIIN HUUHED YAVDAGAA BOLI.ULAAN UDED ERUNHII KONSULAAR DEMBEREIIIN OHIN YAVUULSAN YAMAND ORJ UZEEGUI HUN 3 UDAA TOMIlGDLOO ODOO BOLIO?????????

Avatar

Бат 2021-07-04 192.82.71.235

АНУ-ын элчин сайдад мэргэжлийн биш хүнийг зүтгүүлээд байгаа Батцэцэгийг ажлаас нь хал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжихгүй байлгүй дээ дэмжвэл АНУ эрх бүхий хүмүүс рүү захиа бичих болно!

Avatar

Зочин 2021-07-04 43.242.243.114

Гадаад яамны эдгээр эмэгтэй дипломатуудын шаардлага зөв өө. Харин энэ зөв шаардлагыг авч хэлэлцэж, буруу томилгоонуудаа засах нь уу гэдэг л анхаарал татаж бна. Төрийн дипломат албыг хэн дуртай нь хийхгүй ээ, тэр тусмаа нэг муу халтар хултар хэлтэй аялагч нэртэй бадарчин бол бүр айл андуурсан нь илт бна. Мэргэжил, мэргэшил, ёс зүй, зарчим, ур чадвар, туршлагыг үнэлэхгүй байх нь бүр хэм хэмжээ боллоо л доо. Энэ дампуурал хаа хүрч зогсохыг таашгүй.

Avatar

Сонгогч 2021-07-04 64.119.17.175

Долдой. Чиний авгай байгаа юм уу

Avatar

Зочин 2021-07-04 202.21.108.242

Boliosoi zuer

Avatar

Муу эрээс илүү эр зориг гаргажээ 2021-07-04 64.119.25.30

Тэр үүргэвч үүрч аялсан залуу бол хэлний чадвар ч муу юм билээ. Томилогдоогүй байж би Монгол Улсыг төлөөлж байна гэж УИХ-ын гишүүдэд томорч байгаа хүн их гүрэнд очоод Монгол улсыг төлөөлж чадахгүй нь ойлгомжтой

Avatar

Эрээс илүү эр зориг гаргажээ 2021-07-04 64.119.25.30

Маш зөв. Болормааг мэдэхгүй юм. Бусадтай нь хамт ажиллаж байсан. 20-30 жилийн туршид хоёргүй сэтгэлээр гадаад харилцааны салбарт, хамгийн доод түвшнээс газрын захирал хүртэл цалин орлого багатай, дарамт ачаалал ихтэй ч ажиллаж ачааны ихийг үүрэлцэж байсан дүү нарыгаа дэмжиж өмөөрч байна. Мeрит зарчмыг баримталж залгамж чанарыг хадгалж томилгоо хийх хэрэгтэй.Дипломат албаны эрчүүд ч гэсэн энэ мэдэгдлийг дэмжих хэрэгтэй шүү. Дипломат алба бол ьусгай алба гээд эрх чөлөө хязгаарлагдмал байдаг ч муу

Avatar

Сонгогч 2021-07-04 202.126.88.186

Хүйсээ солиулчих

Avatar

Зочин 2021-07-04 192.82.68.246

Дипломатч хүн бараг хэрэггүй мэтээр элчин сайдын томиллогоо хэлэлцэж байхад зарим эргүү их хурлын гишүүд хэлж бна лээ.Өөрсдөө эргүү төлөг хургаар л байцаагаадаа.Алтан аргамж болсон энэ албыг их хурлын гишүүд та нар л ямарч мэдлэггүй чадваргүй нөхдүүдийг явуулснаас нэр төрийг гутаадаг шүүдээ. Энэ алба бол хүн болгон ч хийдэг ажил биш эргүү төлөг хурга та нар муухай харагдуулж байгаа шүү.

Avatar

Зочин 2021-07-04 66.181.180.57

Зөв ер нь элчингээр бусад малбарт Төоийн нарийн бичгийн дарга, дэд сайд болон ГХЯ-нд газрын дарга хийж байгаа хүмүүсээс л томилох шаардлагатай. Өөр мерит байхгүй

Avatar

Зочин 2021-07-04 172.58.56.149

Жагсах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-07-04 66.181.189.21

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ Х.ГАНХУЯГ НАРТАЙ ХАМТРАН БАЙНГА ТВ-ЭЭР АЯЛАЛД ЯВЦГААДАГ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН Ө.БАТБАЯР ГЭГЧ СҮ.БАТБОЛДЫН ДЭМЖЛЭГ ЕРӨНХИЙ САЙД ОЮУЭРДЭНЭ НАРЫН ДЭМЖЛЭГ ОРЖ САЙДААР ТОМИЛОГДОХ БОЛЖЭЭ

Avatar

ahmad 2021-07-04 192.82.74.200

Hyrelsyh ard tymnee sonsdog eronhiilogch bna.Toriin albiig torliin alba bolgosniig zalryylj chadbdrlag mergejliin hymyyseer byrdyylehed noloolj ajilna gej amlasan.Odoo l haryylah tsag ni irj.Ychir ni Elchin saidiig tolimoh erh zobhon eronhiilogchid hadgalagddag.

Avatar

Ойлгомжтой 2021-07-04 69.138.231.52

Мөнгө+Пялдага=Элчин Сайд… юуг нь ойлгохгүй байгаа юм

Avatar

zochin 2021-07-04 192.82.74.200

Gadaad yam aa tatan byylgaad Erh barigch namiin Gadaad hariltsaahii heltes bolgochih heregtei dee nerteigeer ni.IIm dam'pyy diplomat bodlogo gej yay baih be dee.Eronhiilogch Gadaad yamnii mergejliin diplotyydiin shaardlagiig hyleej abch ter nerleed bgaa nohdyydiig bytsaabal jinhene shydargaa haryylna.Neg ydaa yadah ni ee iim alham hiigeesei bilee.Battsetseg egch ene abilagch hyyhend hatyy sanyylga ogoh heregtei.Ogtsryylsan ch garzgyi amitan.gezgeedeg sh dee.Tegeed bas jender mender gej soliorno

Avatar

Зочин 2021-07-04 64.119.27.29

Төрийн тусгай албаны томилгооны онцлог бас байдаг шүү. Өмнөх түүхийг бодвол бас харьцангуй сайн томилгоо сая боллоо. Наранбат/Алтангэрэл нар бүдэрч шударга ёс яллаа.

Avatar

J. Erka 2021-07-04 66.181.161.24

Ганц гадаад харилцааны яаманд ч бус ийм үзэгдэл газар авч "жирийн" болсон юм биш үү ? Төрийн албаны шинэчлэгдсэн хууль гарахад олон зуун төрийн албан хаагчид "мерит" зарчим гээч нь шударга үйлчлэх найдвар тээж байлаа. Гадаад харилцааны яам дотроо нэр дэвшигчдийг хэлэлцэж санал, оноог аваагүй учраас ийм байдалд хүрчээ … Тэр Төрийн албаны зөвлөл гээч нь байна уу ? Иймд ард түмэн шударга төрийн шийдвэр шударга байхыг хүсэж хүлээн шаардаж байдаг биз дээ Хойшид ч шаардах болно … Улс төрчдөө …

Avatar

Иргэн 2021-07-04 103.212.118.93

Төрийн албаа гадаадад МУлсаа төлөөлөх хүнээ зөв сонгох хэрэгтэй ядаж гар харалгүй мэргэжлийн шудрага сонголт хийх хэрэгтэй .гаргаж буй шийдвэрийг харахаар арай ч дээ гэмээр бх юм

Avatar

Зочин 2021-07-04 202.55.188.36

Hen ih avilga ugsun, hen sain b**s dolooj chaddag, hen nuutsaar barigdalgui har tamhi zuuj chaddag humuusiig songoson

Avatar

маш зөв 2021-07-04 59.153.114.30

дэмжиж байна. элчин сайд бол шагналын албан тушаал биш

Avatar

Зочин 2021-07-04 202.9.40.64

Манай улсад шудрага явдал алдагаж бүр газар авч байна. Улс төрийн намын үүрэг ролийг багасгах нийгмийн шаардлага урган гарч байна. Эс тэгвээс намаараа талцаад улс орны эрх ашгийгхохироох боллоо. Шударга биш хүмүүс намдаа хандив өргөснийхөө төлөө төрийн албанд ямар ч шалгуургүй орж мэдлэг боловсрол, ур чадвар муугийн улмаас улсын ажлыг унагаж байна. МАН болон АН-ын далбаан дор бэртэгчлэн амьдардаг нөхдүүд хэзээ ч шинэчлэл хийхгүй. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлахгүй

Avatar

Зочин 2021-07-04 103.229.123.215

Llrmin chi tgeed yaay ghgeev?! AN iin llruudaas ene uls oron ur zeelend idegdej duussaniig martav!

Avatar

зочин 2021-07-04 66.181.183.173

төрийн албаны мерит зарчим гэдэг бол хоосон лоозон. тооноор орж ирээд 1-4 жил ажилласан нэртэй цүнх баригчдад хууль "үйлчилж " байгаа нь нууц биш түгээмэл болжээ

Avatar

Зочин 2021-07-04 66.181.161.49

солиор муусайн новшнуудад ямар хамаа байна

Avatar

Зочин 2021-07-04 59.153.114.30

би бас үүргэвч үүрээд гадаадад зөндөө аялсан элчин болмоор байна , хэнд хандаж хэдийг өгөх вэ ?

Avatar

Зочин 2021-07-04 64.119.18.80

Энэ Монголд шантаажгүй юм байна уу?

Avatar

Уншигч 2021-07-04 64.119.17.175

Олон нийтийн сүлжээг ашиглаж хүн шантаажилж нэр хүндийн унагаж өөрсдөө дээшээ гардаг. Ийм л болчихоод бна. Энэ сайтууд элдэв хов жив, хувь хүний асуудлыг бичиж мөнгө олдогоо хэзээ болих вэ. Сэтгүүлчдийн ёс зүйд анхаардаг газар байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж