"Элчин сайд нарыг ямар шалгуураар сонгосноо тайлбарла"

Хуучирсан мэдээ: 2021.07.04-нд нийтлэгдсэн

"Элчин сайд нарыг ямар шалгуураар сонгосноо тайлбарла"

"Элчин сайд нарыг ямар шалгуураар сонгосноо тайлбарла"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн Пүрэв гаригт  /2021.07.01/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар 25 Элчин сайдыг чөлөөлж, томилох саналыг хэлэлцэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлээд байсан. Тиймээс Ерөнхийлөгч зөвшилцөж, 24 Элчин сайдыг зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн.

Тэгвэл Гадаад харилцааны яамны эмэгтэй дипломат ажилтнуудын төлөөлөл болох Т.Батцэцэг, Э.Сарантогос, В.Оюу, Д.Гэрэлмаа, Б.Болормаа нар Элчин сайд нарын томилгооны асуудлаар долдугаар сарын 2-нд салбарын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт хандан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Улс эх орон, яамныхаа нэр хүндийг хувийн сонирхлоос ямагт дээдэлж, дипломат албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хүмүүсийн хувьд “олгой хагаравч тогоон дотроо” гэдгийг санан, уг асуудлаарх байр сууриа эхний ээлжинд яамны удирдлагуудад илэрхийлэх нь зөв гэж үзсэн болно. 

-Яагаад манай чухал “гуравдагч хөрш” болох АНУ-д сэтгүүлч-аялагч, хэлний мэдлэгийн хувьд тааруу, яриа хэлэлцээрийн ур чадваргүй хүнийг томилохыг дэмжив? Олон улсын харилцааны улам бүр хурцдаж буй өнөөгийн нөхцөл байдалд их гүрнүүдээс шууд болон шууд бусаар бидэнд үзүүлдэг дипломат дарамтыг энэ хүн дааж, улсын язгуур эрх ашгийг хамгаалж чадах уу? Ийм хүн томилохыг нөгөө улс хэрхэн хүлээн авахыг та бүхэн эрхбиш тунгаан бодно биз ээ.

-Яагаад Польш улсын хүчний байгууллагын хар жагсаалтад орсны улмаас өмнө ажиллаж байсан улсаас хугацаанаас нь өмнө татсан, эх орондоо ирснээс хойш ажилласан тайлангаа тавих бүү хэл яамаар ч үзэгдэхгүй хүнийг дахин томилохыг дэмжив? Энэ жагсаалтад орсон зарим хүнийг ажлаас нь халсан, заримыг нь яамандаа авахгүй байгаа бус уу?

-Яагаад манай өөр нэг чухал “гуравдагч хөрш” Франц улсад сүүлийн  хоёр жил орчмын хугацаанд түр хамаарагч ажиллуулсны дараагаар Элчин сайдын яаманд  нэгдүгээр нарийн бичгийн даргаар дөнгөж томилогдсон хүнийг огцом дээшлүүлэн томилохыг дэмжив? Нэгдүгээр нарийн бичгийн даргаас Элчин сайд болж болдог юм бол бид мэтийн зөвлөх, дэд захирал, захирлын албан тушаалыг цөөнгүй жил хашсан хүмүүс цаашид юунд найдаж, юунд тэмүүлэн ажиллах вэ?

-Яагаад дипломат албыг цалин хөлс багатай ч ачаалал ихтэй хэмээн голж олон жилийн өмнө орхин гарсан хүнийг Ази тив дэх чухал түнш оронд томилохыг дэмжив?

-Яагаад өмнө нь хоёр удаа Элчин сайдаар ажилласны дараа өвчний шалтгаанаар хүсэлт гарган үргэлжлүүлэн гадаадад ажилласан, өөрөөр хэлбэл сүүлийн долоон  жил гадаадад ажилласан хүн гурав  дахь удаагаа Элчин сайдаар ажиллахыг яамны удирдлага дэмжив? Энэ хүнд гурав  дахь удаагаа Элчин сайдаар ажиллах боломжийг гадаад оронд ажиллаж байхад нь олгосон хэрнээ сүүлийн 4-5 жил төвд ажилласан бидэнд яагаад нэг удаа Элчин сайдаар ажиллах боломж олгохгүй байна вэ?

Дээрх нэр дэвшигчидтэй холбоотой шударга бус байдал бидний ажиллах эрч хүч, урам зоригийг мохоож байгаагийн зэрэгцээ бид үүний улмаас  залуу ажилтнуудын авч буй буруу ойлголтод санаа зовж байна. Улс, яамны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллах хэрэггүй, ажлаа унагачихгүй хэмжээнд бай, хажуугаар нь дээрээс татах хүнтэй ойрт, мөнгө хуримтлуул, тэгвэл “тооноор орж ирэн Элчин сайд болох боломжтой” гэсэн ойлголтыг залуу ажилтнуудад өгч байна.  Бид яамны удирдлага биднийг хүлээн авч уулзан, АНУ, Кувейт, Франц, Сингапур, Швейцар улсад Элчин сайдаар ажиллахаар нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгосон тухайгаа танилцуулахыг хүсч байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж