"Эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох магадлалтай" | News.MN

"Эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох магадлалтай"

"Эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох магадлалтай"

"Эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох магадлалтай"

Covid-19 цар тахлын улмаас өчигдрийн /2021.07.03/ байдлаар 13999 хүн улсын хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 249 маш хүнд, 1185 нь хүнд, 3320 хүндэвтэр, 9239 хөнгөн байдалтайгаар эмчлүүлж буй. Улсын хэмжээнд 27 мянган ор эрүүл мэндийн салбарт байдгаас 14 мянган орыг эмчилгээнд зориулж гаргаад байна. Үлдсэн орыг нь бусад өвчний улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдэд зориулж байгаа.

Гэвч цаашид ор гаргах боломжгүй болсон бөгөөд ор гаргасан ч ажиллах хүний нөөц байхгүй болсон тухай ЭМЯ-аас өчигдөр анхаарууллаа. Тиймээс өвчлөлийг бууруулах тал дээр иргэн бүр анхаарахгүй бол халдвар авсан тохиолдолд эмчилгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсчээ.

Судлаачдын тооцоолсноор энэ сарын дунд үед орны эргэлт зогсох хэмжээнд хүрч болзошгүй гэнэ. 

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн зургадугаар сарын 23-нд Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрӨдөрт бүртгэгдэж байгаа халдварын тоо эмнэлгээс гарч байгаа хүний тооноос бага байна. Тиймээс эмнэлгийн ачаалал долдугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 34 мянган хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ тоо 40 мянгад хүрэх магадлалтай. Мөн нас баралт долдугаар сарын эхэнд оргил үедээ хүрэх магадлалтай. Нас баралт одоогийн байдлаар өдөрт 10-11 бүртгэгдэж байгаа бол долдугаар сарын эхээр 15-д хүрч магадгүй. Бид тодорхой тооцооллыг хийж үзсэн. Ингэхэд зургадугаар сарын 25-аас 16 хоногийн хөл хориог тогтоовол нийт тохиолдлын тоо 220 мянгаас 170 мянга хүртэл буулгах боломжтой гэж үзсэн. Ерөнхийдөө дөрвөн хүн тутмын гуравт нь вакцины дархлаа тогтож байна” гэдгийг онцолсон удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-04 192.82.67.169

Тэр бэгзсүрэн гэж вангагийн хойт дүр юм уу

Avatar

Зочин 2021-07-04 192.82.83.171

Эмнэлэгт хүн авахгүй байж ачаалал дийлэхгүй гэх юмаа
Эмч нарын хийдэг ажил өвчтэй хүнийг утсаар загнах л болоод байгаа тэгээд цалин мөнгө нэхнэ
Эмчийн ёс зүй тангарга энэ тэр бол ёстой юу ч биш болсон

Avatar

Зочин 2021-07-04 202.21.107.98

Эмнэлэгүүдээр явах өвчтөн багассан л байгаа. Хүний нөөцөө зөв зохион байгуулаа. Хамаг ачааллыг өрхийн эмнэлэг дээр хаячихаад байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2021-07-04 64.119.23.99

Цар тахлын менежемент гэж төрд маань байсангүйээ. Ямар эмгэнэлтэй бөгөөд чадваргүй вэ. 3 гаруйхан сая хүн шүү дээ. Онгирч цээжээ дэлдээд намираад байсан шийдвэр гаргагч та бүхэн хэрэг дээрээ ямар хоосон багөөд арчаагүй бэ. Хоорондоо эсвэл толхилцоно, эсвэл хуйвалдаж иргэдийг хуурана, зөвхөн зөв ажиллах сэтгэл бөгөөд зүтгэл л алгадаа.

Avatar

Зочин 2021-07-04 64.119.19.243

ердөөсөө дийлэхээ больсон байгаа юм биш үү. Эмнэлгйин гадаа нэг алтан амь тэнгэр рүү явчихлаа. одоо Оюуэрдэнэ амарсайхантайгаа огцорох байлгүй дээ. ХҮрэлсүх нь тавчигнаас огцорч байсан юм чинь

Avatar

Зочин 2021-07-04 202.9.46.173

Сарын өмнөөс ингэж ярьж байсан Ачаалалттай хэцүү бавйал зүгээр хаяаад зайлаач Тэгээд л болоо Худлаа коронагаас тэгтлээ ядраад байгаа хэрэг үү Тэгвэл наанаасаа зайл

Avatar

зочин 2021-07-04 103.26.194.150

эмч, эмнэлэг хүрэлцэхгүй боллоо гээд байх юм, зохион байгуулалтын арга хэмжээ аваачээ. энэ олон том хувийн эмнэлгүүдээ албадан дайчлаачээ, эмч нарыг нь түргэвчилсэн сургалтад хамруулаад. энэ хувийн эмнэлгүүд энх цагт ард түмний эрүүл мэндээр өчнөөн бизнес хийж хагартлаа баяжсан, одоо энэ хүнд үед ард түмний төлөө ажиллаж болноо до. энэ хувийн эмнэлгүүд pcr шинжигээг 90 000 төгрөгөөр хийж ард түмний зовлон дээр мөнгө олох л юм хийж байна.

Avatar

зочин 2021-07-04 103.26.194.150

энэ хувийн эмнэлгүүдийн ард УИХ-ын гишүүн, дарга нар байгаа болохоор халдаж чадахгүй байгаа байх. гэхдээ монгол төр гэж байгаа бол одоо хэдхэн баячуудын эрх ашгийн төлөө биш, ард түмний төлөө зоригтой ажиллах хэрэгтэй байна.

Avatar

odoo 2021-07-04 139.218.63.183

odoo tegeed lockdown hiildee ingej ihsej bhadn hiivel hurdan barij avna es tegvees nemegdseer baih bolno

Avatar

Зочин 2021-07-04 103.26.195.148

Орсоос тусламжийн баг хүсэх гэх мэтчилэн арга хэмжээ аваачээ эмнэлгийн гадаа тусламж авч чадалгүй өнгөрсөн бншдээ төрийн удирдлагууд сайн ажиллаачээ

Avatar

zochin 2021-07-04 103.26.194.150

tenegteed bai. orosuudiin sputnik vaccine ni bas uilchlwhgui, oorsdoo alingaa aldaad suid bolj bna, ter oros ah chin

Avatar

Иргэн 2021-07-04 66.181.178.52

Энэ сайт эмнэлэг эрж яваад амиа алдлсан хүнийг үл ойшоосон мөртлөө англи хүн косметикийн хагалгаа хийлгэсэн тухай бичиж байгаад харамсаж байна. Дотоодоо болж байгаа эерэг сөрөг зөндөө зүйлийг мэдээлэхийн оронд шал дэмий зугаа цэнгэл хөөцөлдсөэ юм бичихээ болихыг шаардаж байна.

Avatar

Зочин 2021-07-04 83.78.186.98

Энэ засгийн газар яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм. Ажиллаж чадахгүй бол огцор. Хатуу хөл хорио тогтоохоос наана ковидын тоо буурахгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-07-04 202.9.46.39

өчигдрийн аймшигт явдлаас болж нөгөө хариуцлагатай Хүрэлсүх чинь бас огцрох бий дээ. Наадамлах гээд б.сан мөнгөө хувийхандаа өгөөд ороо нэмээч.Хүрэлсүх улсаас авсан хадгаламжийнхаа тэрбумыг нэмж өг.Одоо чамд мөнгө хэрэггүй улсын хангамж б.гаа.

Avatar

Зочин 2021-07-04 192.82.85.50

Эмналэгүүд ачаалалаа дийлэхгүй гэрэар 20000 гаруй өвчтөнг эмчилж байгаа шүү дээ. Тэдгээрээс хүндэрч эмнэлэгийн тусламж авч чадахгүй хүн үхэж байна шүү Өчигдөр БЗД-ийн эмнэлэгийн гадаа хүн нас барлаа. Хатуу хөл хорио хийж халдварыг барих ганц л арна байна даа

Avatar

Зочин 2021-07-04 202.126.88.134

Эмнэлгүүд хүн авахгүй байж юун ачаадал эмч нар өөрсдийгөө баатар болгож сурталчлахаас өөр хийж байга юмгүй л байна хүмүүс гэртээ л байнаштээ

Avatar

Зочин 2021-07-04 192.82.84.126

х жинхэнэ утгаар нь тодорхой хугацаанд хөл хорихгүйгээр прогрессоор өсч буй гинжин урвалыг тасдаж чадахгүй

Avatar

Зочин 2021-07-04 202.55.188.36

Ali hezeenii diilehee bolichood baina. Manai egch bur amraltgui ajillaj baina.

Avatar

Зочин 2021-07-04 202.126.94.99

Гэр кэмп, сувилал, зуслангаа ашиглахаас эхлээд боломж маш их бий! Тархигуй терийн гамшиг!!!

Avatar

Zochin 2021-07-04 64.119.17.200

Iim boltol arga khemjee avakhgyi baigaa Zasgiin gazar ogtsoroochee. Arai kheterkhii umaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж