"Эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох магадлалтай"

Хуучирсан мэдээ: 2021.07.04-нд нийтлэгдсэн

"Эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох магадлалтай"

"Эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох магадлалтай"

Covid-19 цар тахлын улмаас өчигдрийн /2021.07.03/ байдлаар 13999 хүн улсын хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 249 маш хүнд, 1185 нь хүнд, 3320 хүндэвтэр, 9239 хөнгөн байдалтайгаар эмчлүүлж буй. Улсын хэмжээнд 27 мянган ор эрүүл мэндийн салбарт байдгаас 14 мянган орыг эмчилгээнд зориулж гаргаад байна. Үлдсэн орыг нь бусад өвчний улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдэд зориулж байгаа.

Гэвч цаашид ор гаргах боломжгүй болсон бөгөөд ор гаргасан ч ажиллах хүний нөөц байхгүй болсон тухай ЭМЯ-аас өчигдөр анхаарууллаа. Тиймээс өвчлөлийг бууруулах тал дээр иргэн бүр анхаарахгүй бол халдвар авсан тохиолдолд эмчилгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсчээ.

Судлаачдын тооцоолсноор энэ сарын дунд үед орны эргэлт зогсох хэмжээнд хүрч болзошгүй гэнэ. 

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн зургадугаар сарын 23-нд Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрӨдөрт бүртгэгдэж байгаа халдварын тоо эмнэлгээс гарч байгаа хүний тооноос бага байна. Тиймээс эмнэлгийн ачаалал долдугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 34 мянган хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ тоо 40 мянгад хүрэх магадлалтай. Мөн нас баралт долдугаар сарын эхэнд оргил үедээ хүрэх магадлалтай. Нас баралт одоогийн байдлаар өдөрт 10-11 бүртгэгдэж байгаа бол долдугаар сарын эхээр 15-д хүрч магадгүй. Бид тодорхой тооцооллыг хийж үзсэн. Ингэхэд зургадугаар сарын 25-аас 16 хоногийн хөл хориог тогтоовол нийт тохиолдлын тоо 220 мянгаас 170 мянга хүртэл буулгах боломжтой гэж үзсэн. Ерөнхийдөө дөрвөн хүн тутмын гуравт нь вакцины дархлаа тогтож байна” гэдгийг онцолсон удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж