Монголын “Renewal” баг Ази тивийг төлөөлөх эрх хожлоо

Хуучирсан мэдээ: 2021.07.03-нд нийтлэгдсэн

Монголын “Renewal” баг Ази тивийг төлөөлөх эрх хожлоо

Монголын “Renewal” баг Ази тивийг төлөөлөх эрх хожлоо

Цахим спортын CS:GO төрлийн олон улсын тэмцээн болох "IEM Fall 2021" -ийн эрх олгох "DreamHack Open June 2021 Asia" тэмцээн өнөөдөр/2021.07.03/ аваргаа тодрууллаа. Финалын шатанд Монгол хоёр баг болох "Renewal" болон "Checkmate" багууд шалгарсан юм. Гурван ээлжийн тоглолтонд "Renewal" баг илүүрхэж, "IEM Fall 2021" тэмцээнд Ази тивийг төлөөлөх эрх, мөн 16 мянган ам.долларын шагнал хүртлээ. Харин тэдэнд ялагдсан "Checkmate" багийн хувьд найман мянган ам.доллар хүртжээ.

Тэмцээний үндсэн шатанд нийт дөрвөн баг шалгарсны гурав нь Монгол байлаа. Тухайлбал, "Renewal", "Checkmate", "D13" багууд байсан бол үлдсэн ганц баг нь Хятадын "Lynn Vision Gaming" байв.

D13 багийн хувьд гуравдугаар байр эзлэн дөрвөн мянган ам.долларын эзэд болов.

"Renewal" багийн оролцох 350 мянган ам.долларын шагналын сантай, дэлхийн шилдэг 16 баг оролцох тэргүүн зэрэглэлийн "IEM Fall 2021" тэмцээн ирэх есдүгээр сарын 28-нд эхэлнэ. Тэмцээн Европ тивд явагдах бөгөөд одоогоор зохион байгуулах хот нь тодорхойгүй байна. Тус тэмцээнд түрүүлсэн баг 100 мянган ам.долларын эзэн болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж