Өдрийн тойм: Ялагдашгүй Армада, ялагдашгүй Аззури

Хуучирсан мэдээ: 2021.07.03-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Өдрийн тойм: Ялагдашгүй Армада, ялагдашгүй Аззури

Өдрийн тойм: Ялагдашгүй Армада, ялагдашгүй Аззури

Евро-2020-ийн шөвгийн наймын тоглолтууд өчигдөр/2021.07.02/ эхэлж шилдэг дөрвөн багийн хоёрынх нь нэрийг бид мэдлээ. Шөвгийн 16-д драма дүүрэн тоглолтыг туулж, Франц болон Хорватыг мулталсан Швейцарь, Испанийн багууд хоорондоо таарсан бол ялагдалгүй цувралын эзэд Итали, Бельгийн багууд хоорондоо таарсан юм. 


Швейцар 1-1 Испани

торгуулийн цохилт: 1-3 (Испани ялсан)

Еврогийн гурван удаагийн аварга Испанийн шигшээ баг хүндхэн байдлаас хагас шигшээд шалгарч чадлаа. Өмнөх шатанд дэлхийн аварга Францыг буулган авч сенсаци дэгдээсэн Швейцарын шигшээ баг энэ удаад ч Испанийг сандаргалаа. Францыг пеналтигаар буулган авсан швейцарчууд энэ удаад ч торгуулийн цохилтод тулж ирсэн бөгөөд 1:1-ээр үндсэн болон нэмэлт цагт тэнцэж, торгуулийн цохилтоор 3:1-ээр ялагдсан байна. 

Гранит Шака торгуулийн улмаас оролцоогүй бөгөөд оронд нь гарсан Закариа өөрийнхөө хаалганд гоолдсоноор тоглолт эхэлсэн. Гэвч тоглолтын хоёрдугаар үед Испаничууд тэргүүллээ алдсан ба тоог тэнцүүлсэн эрхэм нь Швейцарын лидер тоглогч Жердан Шакири байв. 

Шакиригийн гоолоос 10 минут хүрэхгүй хугацааны дараа гоолын дамжуулалтыг өгсөн Фройлер аюултай тоглолт хийсний улмаас улаан хуудас авч талбайг орхисон. Үүнийг гайгаар швейцарчууд хүнд байдалд орж, тоглолт дуустал хамгаалах шаардлагатай болсон юм.

Өмнөх тоглолтод сэлгээнээс тоглолтыг өөрчилж байсан залуус энэ удаад испаничуудад гоол авчирч чадаагүй. Улмаар тоглолт торгуулийн цохилтоос шийдэгдэж испаничууд ялалтыг авлаа. 

Итали 2-1 Бельги

Бидний өмнөх өдөр онцолж байсан Леонардо Спиназзола ээлжит удаагаа төгс тоглолтыг үзүүлж, италичууд Бельгийг буулган авлаа. 

Энэ тоглолтоос өмнө Итали болон Бельгийн шигшээ багууд урьдчилсан шатын тоглолтыг оруулаад Еврод нийт 14 тоглолт дараалан ялалт байгуулаад байсан юм. Ингэснээр хоёр багийн аль нэгнийх нь цуврал төгсөх байсан ба бельгичүүд том тэмцээнд Италийг хожиж байгаагүй гэсэн үзүүлэлттэйгээр тоглолтыг эхлүүлсэн. 

Эхнээсээ италичууд тоглолтын санаачлагыг авч тоглосон бөгөөд отон тоглолтоос нэг гоол оруулж, хэд хэдэн гоолын боломжийг үүсгэсэн. Улмаар эхний хагасын 31 дэх минутад Томас Вэрмалэний дутуу цэвэрлэсэн бөмбөгийг Барэлла ур чадвар гарган төгсгөснөөр тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Италичууд үүгээр ханасангүй тоглолтын эхний хагасын сүүлийн минутад Лорэнзо Инсинье алсаас төгс цохилтыг хийж тоглолтыг итгэл төгс тэргүүлж эхний хагасыг дуусгасан байна.

Хоёрдугаар хагаст бельгичүүд довтолгоогоо ширүүсгэж эхэлсэний үр дүнд торгуулийн цохилтоос Лукакугийн гоолоор тоог ойртуулсан. Торгуулийн цохилтыг Эдэн Азарын оронд гараанд гарч тоглосон шинэ залуу тамирчин Жереми Доку авчирсан байна. 

Гэсэн ч үүнээс хойш белличүүд гоол оруулж чадалгүй тоглолт италичуудын ялалтаар өндөрлөв. Ийнхүү энэ тэмцээнд хамгийн нягт, зохион байгуулалттай, үр дүн сайтай тоглож буй италичууд хүчтэй өрсөлдөгчөө тэмцээнээс хаслаа. Тэд дараагийн тоглолтод хагас шигшээд испаничуудтай нүүр тулна. Нэг муу мэдээ байгаа нь Италийн гол баатар болоод буй Леонардо Спиназзола Бельгийн эсрэг бэртэл авсан бөгөөд дараагийн тоглолтод оролцох боломжгүй юм. 

Newmeta - Э.Ганбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж