Шинэ нисэх онгоцны буудал руу 32 автобус иргэдэд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.03-нд нийтлэгдсэн

Шинэ нисэх онгоцны буудал руу 32 автобус иргэдэд үйлчилнэ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа маргааш буюу долдугаар сарын 4-нөөс эхэлнэ.

Шинэ  нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд их багтаамжийн 32 автобус иргэдэд үйлчлэх аж. Тодруулбал,

  • 5 шар-“Драгон”  авто вокзал,
  • "Буянт-Ухаа” нисэх буудал,
  • Төмөр замын төв вокзал,
  • “Дүнжингарав” худалдааны төвөөс

Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал–Төмөр замын төв вокзал” чиглэлийн үйлчилгээтэй холбогдуулан Төмөр замын төв вокзалын баруун талын 1000 машины зогсоолын талбайд шинээр автобусны зогсоол байгуулж, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдөлнө. Нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж, зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн энгийн болон VIP 60 такси үйлчилгээнд явах бэлтгэл ажлыг хангаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж