Covid-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч, ачаалал нэмэгдэхийн хэрээр эмч, ажилчид ч бас халдвараар өвчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 200 гаруй эмч, ажилтан Covid-19-д өртсөнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв. Эмч, эмнэлгийн ажилчид халдварт өртсөнөөр гэр бүлээ ч давхар эрсдэлд оруулдаг.
Тэгвэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) ажилчдынхаа хүүхдүүдийг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Цар тахлын үед ачаалал ихтэй ажиллаж буй эмнэлгийн ажилчид хүүхдүүдээ дагуулан вакцин хийлгээд явах завгүй тул нэгдсэн журмаар ажилчдын хүүхдүүдийг (12-17 нас) дархлаажуулах ажлыг эмнэлэг дээрээ зохион байгуулсан аж.
Түүнчлэн тус эмнэлгийн 1200 гаруй эмч, эмнэлгийн ажилчид, резидент эмч нартаа Д витамины нэг сарын хэрэглээ, дархлаажуулалтад хамрагдсан ажилчдынхаа хүүхдүүдэд дархлаа дэмжих бэлгийн багцыг ч бэлэглэсэн байна.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ