Хязгаарлалт тогтоосон 18 аймгийн зургаа нь бүх сумаа хаажээ | News.MN

Хязгаарлалт тогтоосон 18 аймгийн зургаа нь бүх сумаа хаажээ

Хязгаарлалт тогтоосон 18 аймгийн зургаа нь бүх сумаа хаажээ

Хязгаарлалт тогтоосон 18 аймгийн зургаа нь бүх сумаа хаажээ

Covid-19 халдварын тархалт орон нутагт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр Улаанбаатар хотод шинээр 1432 тохиолдол, орон нутагт 969 тохиолдол бүртгэгджээ.

Тэгвэл 2021 оны долдугаар сарын 02-ны өдрийн байдлаар 18 аймгийн 168 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Тодруулбал,

1.Архангай аймгийн 19 сум бүгд,

2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд

3. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод,  Баян-Агт, Сайхан, Баяннуур

4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр

5. Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат,

6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд

7. Хэнтий аймгийн 18 сум бүгд

8. Дорнод аймгийн 5 сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр

9. Ховд аймгийн 2 сум буюу Б Манхан, Алтай

10. Дундговь аймгийн  10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал

11. Дорноговь аймгийн 14 сум бүгд

12. Сэлэнгэ аймгийн 5 сум буюу   Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар

13. Увс аймгийн 7 сум буюу Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь

14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд

15.Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол

16.Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,

17.Завхан аймгийн 9 сум буюу Баянтэс, Тэлмэн, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс

18.Говьсүмбэр аймгийн 3 сумд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хилэнц 2021-07-03 103.10.23.169

Худлаа, сумдууд хорио тогтоосон байж УБ-аас ирж байгаа хүмүүсийг оруулаад л байгаа. Танил танил, ар өврөөр нэвтрүүлж байна гэж очсон хүмүүс нь хэлж байна лээ

Avatar

хүннү 2021-07-03 202.179.25.184

Аймгууд өөрснөө маш муу ажиллаж байна. Халдвар авсан хүмүүсээ хотруу чөлөөтэй явуулж байна. Гаднаас хүн авахгүй байгаа шигээ халдвартай хүмүүсээ битгий нааш нь явуулаад байгаа ч. Ийм байхад УБ-хотын халдвар яаж буурах юм.

Avatar

Зочин 2021-07-03 120.17.126.107

Морь унасан уяачидтнэртэй хэлхгэр дээл өмссөн хазгай суусан хэдэн нөхдөө журамлахгүй бол төрийн ордноо гороолоод наадам хийнэ гээд бослого гаргаад яваад байна засаг дарга нар аа

Avatar

Аймгуудад Вакцинжуулалт Удаашралтай байгаа !!! 2021-07-03 202.126.88.146

Баруун Зарим аймгуудад Иргэд нь Хятад Вакцин Хийлгэхгүй гэж эсэргүүцээд Вакцинжуулалтын Ажлыг Удаашруулж байна !!! Бүр байтлаа Хүүхэд Эмзэг бүлгийнхэний урдуур 18-49 насны идэр залуус очёр дайрч Файзер хийлгэж байгаа шүү !!! Вакцины талаар Үнэн Зөв мэдээлэл өгнө үү ЗГ-аа ????

Avatar

Зөв бичигч 2021-07-03 202.9.46.13

увс аймгийн зүүнхараа сум ….. хэ хэ

Avatar

Zochin 2021-07-03 192.82.85.245

Dornod cumdiin ner hudlaa medee baina.

Avatar

Зочин 2021-07-03 202.179.24.177

Өмнө нь ч гэсэн хаалттай л байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж