“Covid-19” цар тахал 2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод гарснаас хойш дэлхийн олон оронд тархахдаа вирусийн мутацид орж, илүү аюултай болсон. Хэдийгээр цар тахлын вирус мутацилагдсан ч өдгөө олон улсад гарган авсан “Covid-19”-ийн вакцинууд үр дүнтэй хэвээр байгааг эрдэмтэд тайлбарлажээ.
ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Луи Пастерын нэрэмжит микробиологи, тархвар судлалын институтын дэд захирал Владимир Дедковын мэдээлснээр вирусийн геном өөрчлөгдсөн ч вакцинууд үр дүнтэй хэвээр байгаа аж. Түүний үзсэнээр вирусийн геномын бүтэц дэх өөрчлөлт нь антигений бүтцэд ноцтой нөлөөлөхгүй аж.
Өдгөө цар тахлаар дэлхий дахинаа 183 сая орчим хүн халдварлаж, 3.9 гаруй хүн нас бараад буй. ОХУ-д “дельта” вирусийн мутаци бүртгэгдсэнээс хойш сүүлийн дөрвөн өдөр дараалан хамгийн олон нас баралт бүртгэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: TASS
Холбоотой мэдээ