Өмнөд Солонгосыг хөгжингүй орон болсныг НҮБ зарлалаа

Хуучирсан мэдээ: 2021.07.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосыг хөгжингүй орон болсныг НҮБ зарлалаа

Өмнөд Солонгосыг хөгжингүй орон болсныг НҮБ зарлалаа

Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын худалдаа, хөгжлийн асуудал хариуцсан агентлагаас өчигдөр Өмнөд Солонгос улсыг хөгжингүй орон болсныг зарлаж, статусыг нь шинэчилжээ. НҮБ-ын худалдаа, хөгжлийн агентлагийн (UNCTAD) удирдлагууд Женев хотноо хуралдаж, санал нэгтэйгээр Өмнөд Солонгосыг хөгжингүй орны гишүүнчлэлд оруулсан байна.

Тус агентлаг 1964 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш анх удаа хөгжиж буй орны бүлгээс аль нэг улсын статусыг хөгжингүй болгон өөрчилсөн нь энэ.

Тус агентлаг нь улс орнуудыг бүс нутгийн дөрвөн бүлэгт хуваадаг ба “А” бүлэгт Ази, Африкийн орнууд багтдаг. Харин Өмнөд Солонгосыг статусыг өөрчилснөөр “Б” буюу Баруун Европ болон бусад орны бүлэгт нэгджээ. Ингэснээр хөгжингүй орнуудын “Б” бүлэгт Герман, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг 32 орон багтах болов.

Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард Женев дэх НҮБ-ын удирдлагын байранд суугаа Өмнөд Солонгосын байнгын төлөөлөгч И Тэ Ху хэлэхдээ Сөүл нь НҮБ-ын худалдаа, хөгжлийн агентлагийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцохыг хичээж буйгаа илэрхийлжээ. Өмнөд Солонгос нь олон жилийн турш НҮБ-ын донор орноор явж ирсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
10
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж