ЭМЯ: Шинээр 2401 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.03-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Шинээр 2401 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2021.07.03/ ээлжит мэдээллээ хийлээ.


КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.07.03-НЫ 11 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.07.03-НЫ 11 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, July 2, 2021

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР: 

-Спутник-V вакцины хоёрдугаар тунг ирэх Даваа гаригаас тарьж эхэлнэ. Маргааш аль цэг дээр тарих вэ гэдэг мэдээлэл гарна. 65-аас дээш насныхныг тарина гэдэг сануулъя. Удахгүй үлдсэн 10 мянган хүн тун нь ирнэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Сүүлийн 24 цагт 2401 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 121,913 боллоо. Улаанбаатар хотод шинээр 1432 тохиолдол, орон нутагт 969 тохиолдол бүртгэгдлээ. 30-34 насныхан халдварт хамгийн ихээр өртөж байна. 1502 хүн өнгөрөгч 24 цагийн хугацаанд эдгэрлээ. Харамсалтай нь 17 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 609-д хүрлээ.

Та бүхэн өдөр бүр маскаа зүүж, гараа угааж, олон хүн цугласан газраас зайлсхийх нь өөрийгөө хамгаалах хамгийн арга юм шүү. Өнөөдрийн байдлаар нийтдээ 13,993 хүн эмнэлэгт хэвтэж байна. Үүнээс 9239 нь хөнгөн, 3320 нь хүндэвтэр, 1185 нь хүнд, 249 нь маш хүнд байна.

Улсын хэмжээнд 14 мянган орыг зөвхөн Covid-19-ийн эсрэг эмчилгээнд зориулж байгаа бол 13 мянган орыг нь бусад өвчтэй хүмүүст зориулж байна. Ор нэмье гэсэн ч ажиллах хүч байхгүй байна. Долдугаар сарын дундуур орны ачаалал дээд цэгтээ хүрнэ гэдгийг эмч нар анхааруулж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 17,452 хүнийг вакцинд хамруулжээ. Улсын хэмжээнд нэгдүгээр тундаа 2,053,714 хүн, хоёрдугаар тундаа 1,756,449 хүн хамрагдаад байна. Хоёрдугаар тунд нийт хүн амын 54 хувь нь хамрагдсан. 12-15 насны хүүхдүүд идэвхитэй вакциндаа хамрагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж