Авлига, албан тушаал, хүчингийн гэмт хэрэг өршөөлд багтахгүй | News.MN

Авлига, албан тушаал, хүчингийн гэмт хэрэг өршөөлд багтахгүй

Авлига, албан тушаал, хүчингийн гэмт хэрэг өршөөлд багтахгүй

Авлига, албан тушаал, хүчингийн гэмт хэрэг өршөөлд багтахгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж, УИХ-ын 49 гишүүн дэмжсэнээр баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдана хэмээн заасан байдаг. УИХ 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ. Энэ удаагийн баталсан хууль нь долоо дахь удаагийнх аж.

ТУХАЙЛБАЛ,

  • 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар нийт ялтны 27 хувь суллагдаж, 10 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан бол
  • 1996 онд 3.3 хувийг суллаж, 0.4 хувь нь ялаа багасгуулжээ.
  • 2000 онд 14.6 хувь нь суллагдаж, 13 хувь нь ялаасаа хасуулсан,
  •  2006 онд 30.8 хувь нь суллагдаж, 19.5 хувь нь ялын хугацааны хөнгөлөлт эдэлсэн,
  • 2009 онд 31.9 хувь нь суллагдаж 10.8 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан,
  • 2015 онд нийт ялтны 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдаж байжээ.

Энэ удаагийн хуулиар 3.6 хувь нь суллагдаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилийг хасахаар төсөлд тусгасан байсан ба зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасны эцэст эдгээр тоо нэмэгдэж байгаа аж.

ТӨР ИРГЭНДЭЭ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭНИЙ ТӨЛӨӨ ЯЛ ШИЙТГЭЛ ОНООДОГ, БАС УУЧЛАН ӨРШӨӨДӨГ

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төсөл эцэслэн батлагдсаний дараа тайлбар хийлээ. Тэрбээр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгаа нь хүнлэг, энэрэнгүй байх Үндсэн хуулийн зарчмыг баримталж байгаагийн илрэл. Энэ бол энэрэнгүй ёсны хууль зүйн зарчим аж. Төр иргэндээ гэмт хэрэг үйлдсэний төлөө хуулийн дагуу ял шийтгэл оноодог, бас уучлан өршөөдөг ёсыг хэрэгжүүлсэн. Хорих ялаас суллагдсан болон өршөөлд хамрагдсан нийт иргэд төрийн өршөөлийг дааж, хуулиа дээдэлж, хуулийн дор амьдрах үүрэгтэй гэдгийг сануулсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан Covid-19 цар тахлын үед төр засгийн зүгээс иргэний эрх чөлөөг хасах, цагдан хорих явдлыг аль болох багасгах, хорих байгууллагуудад хоригдож байгаа хоригдлуудын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон өндөр настан, суурь өвчтэй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөн уучлах уриалга гаргасан бөгөөд энэхүү уриалгыг манай улс хэрэгжүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан” гэлээ.

Хорих ангид олон хүн байх нь халдвар  тархах нөхцөл болж, эрхээ хасуулсан ч гэлээ иргэн хүн амь насаа алдах эрсдэл үүсэж байгааг мөн харгалзсан байна.

ХЭҮК-оос цар тахлын үед хорих ял эдэлж байгаа 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны хүмүүсийг үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, ял эдэлсэн хугацаа, хүмүүжил зэргийг харгалзан өршөөл үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх саналыг УИХ, Засгийн газарт гаргасан байна.

Онцлоход, ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүйг мэдээллээ.

Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан байна. Үүнтэй зэрэгцүүлэн Улсын Их Хурлаас дагалдан гарах тогтоолын төслийг батлана гэдгийг танилцуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаана байна шудрага ёс чин 2021-07-03 103.212.119.83

Нэр бүхий хүмүүс татвар төлөгчдийн мөнгөөр поккр тоглож байхад айлган сүрдүүлээд 5 жил. Монголын газар нутагыг ухаж сэдийчэж байсан хужааг залилаад газар нутгаа буцаагаад авсаных нь төлөө 5 жил. Өнгөц хархад дээрэм шиг боловч үнэн хэрэгтээ хамгийн зөв зүйл хийсэн хүн. Энэ өршөөлд хамрагдсангүй. Шудрага ёс хүний эрх хаана байна. Тэгш бус байдал албан тушаалтангуудын араа шүднээс гарч чадахгүй хамаг хөрөнгөө хураалгаж хүйтэн шоронд бусдын дарамт шахалт дор эд хөрөнгөө хууль бусаар дээрэмдүүлж байн

Avatar

Хаана байна хүний эрх тэгш байдал 2021-07-03 103.212.119.83

Төр өршөөл үзүүлдэг л гэдэг. Хууль шүүхийн байгууллагад ажилдаг хүмүүс нүдтэй чихтэй л баймаар юм. Өсгөөлөгч нь хүртэл хахууль авч хуйвалдаж байж хөрөнгийг нь булааж хүчээр гарын үсэг зуруулчаад. Хэлсэн үгэндээ хүрэхгүй алга болсон. Завхарсан төр төрийн албан хаагчид. Булаасан хөрөнгөндөө хахаж үхээрэй. Өршөөлд хамрагдаж чадаагүйд үнэхээр гомдолтой ийм ч өршөөл байж гэж. Төр үнэхээр сохор юм 🤬🤬

Avatar

Маагий 2021-07-03 202.179.21.231

Энэ удаагийн өршөөлийн хууль нь хүний эрхийг зөрчсөн, алагчлан, ялгаварлан гадуурхсан, Үндсэн хууль зөрчсөн хууль боллоо.
Албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гэж заасан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 1-д “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-рт “Хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж ү

Avatar

sss 2021-07-03 202.126.88.57

jolooniii erh yasan be medsen hun bna uu harui

Avatar

Зочин 2021-07-03 66.181.161.18

Мэдвэл хэлээрэй

Avatar

Зочин2 2021-07-03 202.9.40.99

Байгаль орчны эсрэг гэмт хэргийг нэг удаа өршөөчихгүй дээ,

Avatar

Зочин 2021-07-03 202.55.188.101

Үндсэн хуулинд хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байна гэсэн зарчим яах уу?

Avatar

Зочин 2021-07-03 66.181.161.42

Анх удаа хэрэг хийсэн улсууд хамрах юм болов уу?

Avatar

Зочин 2021-07-03 66.181.181.64

Татвар төлөгч иргэн, хуулийн этгээдүүдээ ядаж торгууль алдангиас нь нэг удаа хэлтрүүлчих байсан юм. Зүтгэж байгаа хүнээ дэмжихээс илүү улам ачаа нэмдэг урвуу тогтолцоотой улс. Зөрчлийн тухай хуулиар ногдуулсан торгууль алдангийг чөлөөлөх байхаа гэж найднам.

Avatar

Зочин 2021-07-03 66.181.161.73

Анандбузар гэгч хүчиндэгчийг хурдан шалгаж зохих хуулийн хариуцлагыг хүлээлгээч, с****т н**ш

Avatar

Sain uu 2021-07-03 202.126.88.169

Hezee tegeed ene humuusee gargahin bol

Avatar

Зочин 2021-07-03 103.57.93.139

Энхсайхан гуайг хамгийн туруунд сулаачээ

Avatar

Зочин 2021-07-03 95.169.224.67

33 тэрбумын Батбаяр гэгч хулгайч нохойг АНУ д элчингээр явуулах гэж байгаа нь юу гэсэн үг вэ

Avatar

ХУУЛЬЧ 2021-07-03 192.82.64.190

,,ЗАХИРГААНЫ ЖУРМААР ТҮШМЭЛ ХУУЛИА ЗӨВ, БУРУУ ХЭРЛЭСНЭЭ ОЙЛГОХГҮЙ ТОРГУУЛДЧИХААД ТОРГУУЛИЙН МӨНГӨӨ
ШҮҮХЭЭР АЛБАДАН ГАРГУУЛААГҮЙ 2-3 ЖИЛ БОЛСОН ИРГЭНИЙ / ЖОЛООЧИЙН / ТОРУУЛИИГ ӨРШӨӨХГҮЙ ГЭЖ ТЭНЭГТЭХ ХУУЛЬЧ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙХЫГ ҮЗЭВ ,,,,,ЭНД КОММУНИСТ ҮЗЭЛ СУРТАЛ ШУДАРГА ЁС ЯРИХ УЧИРГҮЙ ,,,, ҮНДСЭН ХУУЛЬТ АРДЧИЛСАН УЛСЫН ЗАРЧИМ БОЛ ,, ТОРГОЖ ЧАДСАН БОЛ ШҮҮХЭЭР АЛБАДАН ГАРУУЛЖ СУРАХ УЧИРТАЙ Л ДАА ,,,,,ТЭГЭЭД Ч АЛЬ Ч ХУУЛЬД ХӨӨН ХЭЛЭЦЭХХУГАЦАА БАЙДАГ САНАЖ АМЬДАР ,,,,,

Avatar

Зочин 2021-07-03 103.212.118.12

Huulias davsan tur gej. Huuliin daguu shuuhees ugsun yaliig huchingui bolgodog n huuchin ezerheg tsagiin yos yum l daa. Irgenshsen huuli yos uilchildeg gazar iim uzegdel baidaggui. Urshuuh hunguluh undes baisan bol shuuh deer l yarigdaj shiidegdeh yostoi

Avatar

Зочин 2021-07-03 66.181.181.123

өршөөх н зөв байлаа

Avatar

Зочин 2021-07-03 66.181.161.120

Shiner hereg hiisen hvn orshoogdh yumuyu

Avatar

Зочин 2021-07-03 66.181.161.78

Joloonii erh sergeegdej torguuli teglegdsen gsn uguu urshuuld orj bgamu

Avatar

Зочин 2021-07-03 64.119.25.198

Мэдээж ЖДҮ чид баттай хамгаалалттай. Тухайлбал Содбаатар, Ж. Энхбаяр гээд хууль үйлчлэх ёсгүй дархлагдсан дархан эрхтэй хүмүүс байгаа

Avatar

Зочин 2021-07-03 139.5.216.74

Эд нар АН-ын зарим хулгайчууд шиг сонгон шалгаруулалтад заасан хөрөнгөө хэд дахин өсгөж, улсаас санхүүжиж,улсын хөрөнгө зальт аргаар идээгүй. Сонгон шалгаруулалтад зохих ёсоор орж, шалгаран зээл авсан боловч АН-ын зарим үл бүтэх нөхдийн гүтгэлгэнд өртөж тэр дор нь зээлээ буцааж бүрэн өгсөн ч 10 гаруй жил гүтгүүлж гүжирдүүлж байна.

Avatar

Зочин 2021-07-03 64.119.25.198

албан тушаалын хэрэгтэй хулгай хийсэн С. Баярыг МАН өршөөсөн үү?

Avatar

Зочин 2021-07-03 202.21.108.144

100 жилд арай өргөн гарах болов уу гэж бодож байсан.Олон гэр бүл хүлээж байсан.Талаар боллоо до

Avatar

Зочин 2021-07-03 203.91.115.55

Гүй тэгээд ждүчид яахын?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж