Канадчууд Элизабета хатан хааны хөшөөг буулгав | News.MN

Канадчууд Элизабета хатан хааны хөшөөг буулгав

Канадчууд Элизабета хатан хааны хөшөөг буулгав

Канадчууд Элизабета хатан хааны хөшөөг буулгав

Канадад орон нутгийн сургуулиас уугуул хүүхдүүдийн нэргүй булшнууд олдсоны дараа тус улсыг үүсгэн байгуулсан өдрийн баярыг цуцлахыг шаардан иргэд жагсч эхэлжээ. Тэгвэл өчигдөр жагсагчид Их Британийн хатан хаан II Элизабетагийн хөшөөг буулгажээ. Өмнөх өдөр нь Манитоба мужийн нийслэлд орших Викториа хатан хааны хөшөөг буулгасан аж. Жагсаалын үеэр цагдаа нар лазер буу ашиглан цөөн тооны хүнийг баривчилжээ.

Их Британийн колончлолын хүрээнд 1867 онд тус улс байгуулагдсан өдрийг “Канадын өдөр” хэмээн нэрлэж, жил бүрийн долдугаар сарын 1-нд тэмдэглэдэг. Харин энэ жил Канадын өдрөөр Альбарта мужид 10 орчим сүмийг эсэргүүцэгчид эвдэж, сүйтгэсэн байна.

Тус улсад 19-20-р зууны хооронд уугуул оршин суугчдын 150 мянга гаруй  хүүхдийг гэр бүлээс нь хүчээр салган, сургуульд сургаж байжээ. Гэвч сургуулиас олон хүүхдийн нэргүй булш олдсон нь ийнхүү эсэргүүцэл дагуулсан байна. Сургуульд суралцаж байхдаа 6000 орчим хүүхэд нас барсан гэж үздэг аж. Учир нь сургуулийн барилга нь чанаргүй, халаалт муутай, ариун цэврийн хангалтгүй нөхцөлд уугуул хүүхдүүд суралцдаг байжээ.

Хаанчлал, колончлол, боолчлолын бэлгэ тэмдгийн эсрэг жагсаал цуглаан өнгөрсөн онд өнгөт арьст залуу Жорж Флойдын үхлийн дараа олон улсад өрнөсөн юм. Африк-Америк гаралтай Жорж Флойдыг цагаан арьст цагдаа баривчлахдаа хүзүүн дээр нь удаан дарж суусаар амь насыг нь хохироосон нь Нэгдсэн улс төдийгүй олон оронд арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцлийг өдөөсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-03 202.21.113.238

unen d guistegdene gej ene bh daa

Avatar

Зочин 2021-07-03 59.153.114.167

Английн хатан хаан гэгчийн гэр бүл хүүхдийн цус ууж амьдардаг гэдгийг нотолсон олон бичлэг, баримт сэлт интернетээр ил болсон. Тэд хүүхдийн цусыг юүлж аваад английн хатан хааны ордон руу явуулж дараа нь булсан байх магадлалтай.

Avatar

Zochin 2021-07-03 202.126.90.158

HhA iim ym bichxeese ichedgumu

Avatar

Христ бол шулмын ШАШИН 😈 2021-07-03 95.169.224.67

Наад хатан хаан нэртэй хөгшин шулам чинь бас хэдэн индиан хүүхдийн амь настай холбоотой 👹.энэ католик сүмд ирэхэд нь гутлыг нь үнсүүлэх зорилгоор арваад хүүхэд энэ шулмыг нөхөр шуламтай нь цуг угтаж аваад тэр чигтээ сураггүй алга болсон.цааш нь харуулж наадсан байгаа юм.гэрч байсан хүүхэд хожуу 90 д оны үед энэ явдлыг сөхөж үүнээс хойш сэжигтэй байдлаар амь насаа алдсан.харж байгааз ийм л шулмууд.

Avatar

Зочин 2021-07-03 64.119.24.73

Виндзорын гэр бүлийн шууд хяналтан дор байдаг Anglican-Church /энэ нь католик ч биш, протестант ч биш/ нь Австрали Шинэ Зеланд Канад Урагвай Панам зэрэг олон оронд "уугуул иргэдийн хүүхдийг сургах буяны хөтөлбөр"-ийн хүрээнд 200 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа, тэдгээр хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгө, эд эрхтэний наймаа, хамгийн гол нь сатанд хүүхдээр тахил өргөх гаж зан үйлийн бааз болгон ашигладаг байсан нь илчлэгдээд удаж буй.Эдгээр сүмүүдээр виндзорын ямбатнууд аялаж, гаж донгоо хангадаг бв

Avatar

Зочин 2021-07-03 95.169.224.67

Католик гэж явдымаа миний хөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж