Канадчууд Элизабета хатан хааны хөшөөг буулгав

Хуучирсан мэдээ: 2021.07.03-нд нийтлэгдсэн

Канадчууд Элизабета хатан хааны хөшөөг буулгав

Канадчууд Элизабета хатан хааны хөшөөг буулгав

Канадад орон нутгийн сургуулиас уугуул хүүхдүүдийн нэргүй булшнууд олдсоны дараа тус улсыг үүсгэн байгуулсан өдрийн баярыг цуцлахыг шаардан иргэд жагсч эхэлжээ. Тэгвэл өчигдөр жагсагчид Их Британийн хатан хаан II Элизабетагийн хөшөөг буулгажээ. Өмнөх өдөр нь Манитоба мужийн нийслэлд орших Викториа хатан хааны хөшөөг буулгасан аж. Жагсаалын үеэр цагдаа нар лазер буу ашиглан цөөн тооны хүнийг баривчилжээ.

Их Британийн колончлолын хүрээнд 1867 онд тус улс байгуулагдсан өдрийг “Канадын өдөр” хэмээн нэрлэж, жил бүрийн долдугаар сарын 1-нд тэмдэглэдэг. Харин энэ жил Канадын өдрөөр Альбарта мужид 10 орчим сүмийг эсэргүүцэгчид эвдэж, сүйтгэсэн байна.

Тус улсад 19-20-р зууны хооронд уугуул оршин суугчдын 150 мянга гаруй  хүүхдийг гэр бүлээс нь хүчээр салган, сургуульд сургаж байжээ. Гэвч сургуулиас олон хүүхдийн нэргүй булш олдсон нь ийнхүү эсэргүүцэл дагуулсан байна. Сургуульд суралцаж байхдаа 6000 орчим хүүхэд нас барсан гэж үздэг аж. Учир нь сургуулийн барилга нь чанаргүй, халаалт муутай, ариун цэврийн хангалтгүй нөхцөлд уугуул хүүхдүүд суралцдаг байжээ.

Хаанчлал, колончлол, боолчлолын бэлгэ тэмдгийн эсрэг жагсаал цуглаан өнгөрсөн онд өнгөт арьст залуу Жорж Флойдын үхлийн дараа олон улсад өрнөсөн юм. Африк-Америк гаралтай Жорж Флойдыг цагаан арьст цагдаа баривчлахдаа хүзүүн дээр нь удаан дарж суусаар амь насыг нь хохироосон нь Нэгдсэн улс төдийгүй олон оронд арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцлийг өдөөсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж