Токио-2020: М.Анхцэцэг олимпийн эрх авлаа | News.MN

Токио-2020: М.Анхцэцэг олимпийн эрх авлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.03-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токио-2020: М.Анхцэцэг олимпийн эрх авлаа

Токио-2020: М.Анхцэцэг олимпийн эрх авлаа

Хүндийн өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ М.Анхцэцэгийн Токиогийн олимпод оролцох эрх баталгаажжээ. Тодруулбал, Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос захидал илгээж, өчигдөр/2021.07.03/ албан ёсоор мэдэгдсэн байна.

Ингэснээр Токио- 2020 олимпийн наадмын хүндийн өргөлтийн төрөлд Монгол Улсаас М.Анхцэцэг, Э.Билэгсайхан нар оролцохоор боллоо.

Токио-2020 олимпийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээн ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 8-ны хооронд Токио хотын олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдана.

Токио-2020 зуны олимп, паралимпийн наадамд Монгол Улс одоогийн байдлаар спортын 14 төрөлд 46 эрх аваад байна. Зуны олимпод спортын есөн төрлөөр 38 эрх авахад 21 нь эмэгтэй, 17 эрэгтэй тамирчин байна. Харин паралимпийнн наадамд спортын 5 төрөлд 7 эрх авснаас 2 нь эмэгтэй, 5 нь эрэгтэй тамирчин байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-03 66.181.180.168

ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ АМЖИЛТ ХҮСЭЕ!!! ИХ СПОРТОД АМЖИЛТ ГАРГАХ ХУГАЦАА ХЯЗГААРТАЙ. ЗАЛУУ ХАЛУУН НАСАНДАА АНХНЫХАА ҮРИЙН ЗУЛАЙГ ҮНЭРЭЛСЭН ХҮН ОДОО НЭГ ХЭСЭГТЭЭ СПОРТДОО ШУРГУУХАН ЦАГ ЗАРЖ АМЖИЛТАА АХИУЛААД АВ ! ОХИН МИНЬ!!! САНАСАНДАА ХҮРЧ САРВАЙСАН МЕДАЛИА ЗҮҮГЭЭРЭЙ!!! МОНГОЛ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА.

Avatar

h 2021-07-03 64.119.16.137

hicheegeerei

Avatar

DGG 2021-07-03 103.26.194.79

Баяр хүргэж амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-07-03 103.212.117.239

Сайхан бүсгүй минь, найдаж байгаа шүү, амжилт!!!

Avatar

Зочин 2021-07-03 202.9.40.64

Мөнгө гэхээсээ илүү эх орныхоо эрх ашгийг бодож улсынхаа нэрийг дэлхий тавцанд гаргаж яваа энэ эмэгтэйн үзэл бодол нь агуу юмаа. хувийн эрх ашгаа бодсон бол гадаад улсын иргэн болоод явах л байсан байх. Гэхдээ үндэс угсаа гаралаа өвөг дээдсээ бодсон байх. Биширч байна. Спортын амжилтыг чин сэтгэлээсээ хүсье

Avatar

Зочин 2021-07-03 66.181.161.27

Нялх биетэй хүн биеэ бодно шүү. Спортод амжилт гаргах их хугацаа бий. Гол нь эрүүл мэнд шүү. Баярлаад ханахгүй байна аа… Амжилт охин минь чи шүү…

Avatar

БӨӨ БАТАА 2021-07-03 115.84.93.194

6УЛСААС ИРГЭН БОЛОХ САНАЛ ОЛОН САЯ ДОЛЛАР АМАЛЖ БАЙХАД 19НАСАНДАА ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ЖИН НЭМЭЭД ХҮНД ЖИНД ОРООД АМЖИЛТ БУУСАН НЬ АМАНДАА ОРСОН ШАР ТОСЫГ ХЭЛЭЭРЭЭ ЬҮЛХЭХИЙН ҮЛГЭР СУРГАМЖ ШҮҮ ШИН ТАМИРЧДАА

Avatar

Зочин 2021-07-03 192.82.71.141

Мундаг охинд баяр хүргэж амжилт хүсэе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж