Хүндийн өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ М.Анхцэцэгийн Токиогийн олимпод оролцох эрх баталгаажжээ. Тодруулбал, Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос захидал илгээж, өчигдөр/2021.07.03/ албан ёсоор мэдэгдсэн байна.
Ингэснээр Токио- 2020 олимпийн наадмын хүндийн өргөлтийн төрөлд Монгол Улсаас М.Анхцэцэг, Э.Билэгсайхан нар оролцохоор боллоо.
Токио-2020 олимпийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээн ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 8-ны хооронд Токио хотын олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдана.
Токио-2020 зуны олимп, паралимпийн наадамд Монгол Улс одоогийн байдлаар спортын 14 төрөлд 46 эрх аваад байна. Зуны олимпод спортын есөн төрлөөр 38 эрх авахад 21 нь эмэгтэй, 17 эрэгтэй тамирчин байна. Харин паралимпийнн наадамд спортын 5 төрөлд 7 эрх авснаас 2 нь эмэгтэй, 5 нь эрэгтэй тамирчин байгаа юм.
Холбоотой мэдээ