Alexandra Burke цомгийн нээлтээ хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Alexandra Burke цомгийн нээлтээ хойшлуулжээ

Дуучин Alexandra
Burke
“Start Without You” цомгоо зургадугаар сарын эхээр гаргахаар
төлөвлөж байсан ч энэ сарын 23-нд худалдаанд гаргана хэмээн хойшлуулсан. Харамсалтай
нь түүний фэнүүд дахиад л хоёр долоо хоног хүлээх хэрэгтэй болжээ. Учир нь цомгийн
ажил бүрэн дуусаагүй гэнэ.

Дуучин бүсгүй “Шинэ цомгоо удаан хүлээлгэж байгаадаа шүтэн
бишрэгчдээсээ уучлалт гуймаар байна. Ажлын төлөвлөлтөө буруу хувиарласнаас
болж, цомгийн ажил төвлөсөн хугацаандаа дуусаж амжсангүй. Гэхдээ та бүхэнд шинэ
цомог маань үнэхээр их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хоёрхон долоо хоног тэвчиж
хүлээгэрэй” хэмээн өөрийн
Twitter-ын
хуудсанд бичжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж