О.Баасанхүү: АН Х.Баттулгад өргүй, Х.Баттулга АН-д өртэй

Хуучирсан мэдээ: 2021.07.03-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: АН Х.Баттулгад өргүй, Х.Баттулга АН-д өртэй

Ньюс агентлаг та бүхэнд энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


О.БААСАНХҮҮ: АН Х.БАТТУЛГАД ӨРГҮЙ, Х.БАТТУЛГА АН-Д ӨРТЭЙ

Ардчилсан намын гишүүн  О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч Баасан гаригт тангараг өргөсөн. Энэ үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчилсан нь Монголд дарангуйлал тогтлоо гэсэн айдсыг бий болгочихлоо.  Гэтэл ардчиллаар овоглодог АН таг чиг байна.  Ардчилсан нам ингэхэд "амьд" уу?

-Ардчилсан нам парламентад суудалтай намын хувьд төрийн хуулийг хүндэтгэнэ. Үнэндээ иргэд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхийг эсэргүүцээгүй юм.  Цар тахлын үед эрх мэдэлтнүүд иргэдийнхээ хөлийг хорьчихоод өөрсдөө цэргийн жагсаал хийж, бөөгнөрөл үүсгэж байгааг эсэргүүцсэн. Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамт байсан. Миний бие С.Зориг агсны хөшөөн дээр иргэд жагсаж байхад очиж, оролцсон.

Орой нь зул өргөх арга хэмжээн дээр АН-ын зарим нэг хүмүүс очсон. Баривчилгаа болсны дараа  байр сууриа сошиал орчинд албан ёсоор мэдэгдэж, цар тахлаар  эмгэнэл илэрхийлж, төр засагт шаардлага хүргүүлсэн байгаа.  Иргэдэд ч, эрх баригчидад хууль тэгш үйлчлэх ёстой. Ялангуяа хүний эрх, ардчилал, шударга ёс адилхан үйлчлэх  ёстой гэдэг утгаараа цэргийн залуус, төрийн албан хаагчид тэр дундаа иргэдийг цар тахлын үед олноор бөөгнөрөхийг эсэргүүцсэн юм. Харамсалтай нь, эрх баригчид иргэдийнхээ үгийг сонсоогүй. Иргэдийнхээ шаардлагыг хүлээж аваагүйн горыг амслаа. Засгийн хоёр ч сайдаас гадна цэрэг армийн хүмүүсийн дунд халдвар гарсан байна лээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Э.ОДБАЯР: НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛЛААС АЙЖ БАЙНА

“Зон олны нам”-ын дарга Э.Одбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт тангаргаа өргөсөн. Харамсалтай нь үзэл бодол, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийг энэ өдөр цагдаа нар баривчилсны нэг нь та байлаа. Таныг ингэхэд цагдаа нар ямар хэргээр яагаад баривчлав?

Зургадугаар сарын 24-нд дүрэмт хувцастай хоёр цагдаа гэрийн  хаалга тогшоод надаас орцны үүдэнд хүмүүс зодолдсон эсэхийг  харсан уу гэж асуусан. Миний бодлоор тэд намайг гэртээ байгаа эсэхийг шалгаж явсан байх. Маргааш нь буюу зургадугаар сарын 25-ны өглөө  энгийн хувцас өмссөн хоёр цагдаа ирээд ямар шалтгаанаар явж байгаагаа хэлэлгүйгээр “Уулзах хэрэг байна. Гараад ир” гэж шаардсан. Ямар ч шалтгаангүй юм бол би гарахгүй гэдгээ тэдэнд хэлсэн. Ингээд 10.00 цагийн үед С.Зориг агсны хөшөө рүү явахаар гэрээсээ гарах үед намайг энгийн хувцастай үл таних хүмүүс машинд хүч түрэн чихэж авч явсан. Би өнөөдрийг хүртэл яагаад саатуулагдсан шалтгаанаа ойлгохгүй байна. Ерөнхийдөө С.Зоригийн хөшөөний урд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн 5-6 хүнийг цагдаагаас саатуулан мэдүүлэг авсан. Тэр дунд миний мэдэхээр "Comedy Lab" клубын гишүүн, комедиан Д.Амартүвшин,  иргэн Д.Монголхүү нар бий. Өнөөдөр Монгол Улсын иргэн “Халдвар хамгааллын дэглэмээ сахиач” гэсэн зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө цагдаад шалгагдаж байна. Бид ямар нэгэн жагсаал цуглааны зохион байгуулалтын хэлбэрт ороогүй. Иргэд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр цугласан. Иргэд нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаанд бухимдаж явдаг асуудлаар цуглаж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх үйл явц юм. 

Гэтэл өнөөдөр 1-2 хүний нэр цохож “Энэ үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагавар хохирлыг та нар хариуцна шүү” гэж айлган сүрдүүлсэн шинж чанартай шаардлагыг цагдаа нар танилцуулж байна. Би энэ шаардлагыг хүлээж авахаас татгалзсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ОРОН НУТАГТ ХАЛДВАРТАЙ ХҮН НАС БАРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА"

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай ярилцлаа.


Улсын хэмжээнд 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ. Төлөвлөгөөний дагуу энэ насны хэчнээн хүүхэд вакцин хийлгэх вэ?

-12-17 насны 290 мянга гаруй хүүхдийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Хүүхдийн вакцинжуулалт 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд хийгдэж байна.

-Вакцины нөөц хангалттай байгаа юу, нэмэлт татан авалт хийх үү? 

-"Файзер" вакциныг анх 12 мянган тун татан авч байсан. Түүнээс хойш ирж буй вакцинаар ахмад настан, жирэмсэн, хөхүүл эхчүүд болон хүүхэд гэх мэтчилэн төлөвлөгөөт хуваарийн дагуу дархлаажуулж байна. 80 мянган тун вакцины татан авалт хийлээ гэж бодоход нэгдүгээр тунд тал хувийг нь хийж, үлдсэн хувийг нь хоёрдугаар тунд хамрагдах иргэдэд хүргэх зохицуулалттай ажиллаж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"МОНГОЛЧУУД ДАЙСНАА ХАРАГДААГҮЙ БАЙХАД СУМАА ДУУСГАЧИХСАН"

Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаатай ярилцлаа. 


Цар тахлын үед эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүйд хүрлээ. Эмч, ажилчид өвдөг сөгдөж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын Засгийн газар, УОК-оос хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгүй гэдэг нь харагдлаа. Цар тахалтай тэмцэх арга барилаа яаж өөрчлөх вэ?

-Дэлхий нийтээр цар тахлын томоохон сорилттой нүүр туллаа. Улс орон бүр алдаж бас онож байна. Монгол Улсын Засгийн газарт бас бусдын адил Covid-19 халдварын шинэ сорилттой нүүр тулж, алдаа, оноог ч хослуулсан. Болчимгүй, алдаатай шийдвэр ямар хор нөлөөтэй болохыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампын суртал ухуулгаас бид харсан шүү дээ. Тэрбээр “амны хаалт зүүхгүй” байхыг ард иргэддээ уриалж, хүчтэй суртал ухуулга явуулснаас болж өөрөө халдвар аваад зогсохгүй цар тахлыг ард иргэд нь эрүүл мэнд, амь насаараа мэдэрч, хохирсон гашуун сургамж бий.

Их гүрэн халдварын тархалт, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байсан нь саяхан. Монгол Улсын хувьд Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдээгүй байхад сургаар нь эрүүл мэнд, эдийн засгийн нөөцөө үр ашиггүй барсан нь  хамгийн ноцтой алдаа.

БНХАУ-д Covid-19 халдвар дэгдэж эхлэх үеэс л Монгол Улс асуудлыг сүр дуулиантай хүлээн авч, нэг хүнд хэт их анхаарал хандуулж, асар их нөөцөө хий дэмий ашигласан. Өөрөөр хэлбэл, цар тахлын хүндрэлээс өмнө нөөцийн хуваарилалт дээр алдлаа. Жишээ нь, хүний нөөцийн, эм урвалжийн, санхүү мөнгөний хуваарилалтыг нэлээд их зарцуулсан. Гэтэл өнөөдөр Covid-19 халдвар гамшгийн байдалд хүрч, жинхэнэ  сорилттой нүүр тулах үедээ хүний нөөцгүй, мөнгөгүй, эм урвалжгүй болчихсон. Дайнтай зүйрлэвэл монголчууд дайсны бараа харагдаагүй байхад л сумаа дуусгачихсан. Дайн эхлэхэд бараг сумгүй болчихсонтой ижилхэн юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж