Ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оныг дуустал дахин хойшлууллаа | News.MN

Ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оныг дуустал дахин хойшлууллаа

Ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оныг дуустал дахин хойшлууллаа

Ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оныг дуустал дахин хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталлаа.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэлээ.

ТУС АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:

  1. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оны  долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах,
  2. Харин хөтөлбөрийн хүрээнд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.

Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нар хүсэлтээ 2021 оны долдугаар сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариулттай ЭНД дарж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-07-02 66.181.161.29

bank busuudaa bas hoishluulaachee zeeliin huund darluulj duuslaa banknii salbariinhan l bayajaj bna uil ajillagaa ni zogsohgui orlogo ni tasrahgui busad ni urund barigdaj duuslaa

Avatar

Ok 2021-07-02 192.82.80.122

thanks

Avatar

Mathew preiere 2021-07-02 103.91.18.91

хойшлуулдаг маш сайн бна банкны болон ждү ийн зээлтэй зээл авсан иргэдийг тэгээд яах гэж байгаа юм бол https://www.tamilxxx.osholikes.com

Avatar

zochin 2021-07-02 202.126.90.156

ипотекийн зээл хүүг хойшлуулдаг маш сайн бна банкны болон ждү ийн зээлтэй иргэн аанб ийн зээл зээлийн хүүг мөн адил хойшлуулахгүй бол ковидын жил 8 сард үй л ажиллагаа нь тэг зогсолт хийсэн бүх иргэн аанб дампуурч байгааг анхаараачээ

Avatar

Сүрэн хүүгийн сүнс 2021-07-02 37.187.196.70

Эцэг, эх, уячдыг 2 давхараас түлхэж унагахад хэд нь амьд гарах вэ? Яг үүнтэй адилхан мориноос унах нь хүүхдийг 2 давхараас түлхэн унагаж байна гэсэн үг.

Avatar

Зочин 2021-07-02 202.126.92.99

банкны өндөр хүүтэй зээл авсан иргэдийг тэгээд яах гэж байгаа юм бол, өндөр хүүнд дарлуулж байна шүү

Avatar

Onoch 2021-07-02 66.181.161.81

За монгол улсыг босгоод ирье.

Avatar

Зочин 2021-07-02 203.91.115.47

БУсад зээл яах вэ?

Avatar

Зочин 2021-07-02 66.181.176.95

бусад зээлийн хүү торгууль яах вэ, алданга бодох нь мөн зогссон нь хэвээрээ юу

Avatar

Зочин 2021-07-02 43.228.130.63

bayarllaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж