БНХАУ цөмийн пуужингийн 100 агуулах шинээр байгуулж байна | News.MN

БНХАУ цөмийн пуужингийн 100 агуулах шинээр байгуулж байна

БНХАУ цөмийн пуужингийн 100 агуулах шинээр байгуулж байна

БНХАУ цөмийн пуужингийн 100 агуулах шинээр байгуулж байна

АНУ-ын "Washington Post" сонин энэ долоо хоногт хиймэл дагуулаас авсан зураг дээрээс үндэслэн Хятад цөмийн пуужингийн 100 гаруй агуулах шинээр байгуулж байна гэж мэдээлжээ.

Тухайлбал, хиймэл дагуулуудаас хүлээн авсан зурган мэдээлэлд шинжээчид дүн шинжилгээ хийгээд, Гансу мужийн Юмен хотын ойролцоо дор хаяж 119 тив хоорондын баллистик цөмийн пуужингийн агуулах, тэдгээрийн удирдах төв байгуулагдаж байгааг баталжээ.

Эдгээрийг өөр бусад мужуудад баригдаж буй агуулахуудтай нийлүүлж тооцвол, Хятадад одоогийн байдлаар цөмийн пуужингийн нийт 145 орчим агуулах байгуулж буй юм байна. Гэхдээ тэдгээрийг бүгдийг нь цөмийн пуужингаар дүүргэх эсэх талаар одоохондоо мэдээлэл алга байна.

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар энэ бол АНУ-ын эсрэг ашиглаж буй айлгах тактик төдий байж магадгүй аж.

Харьцуулж үзвэл, Хятадын хэдэн зуун цөмийн пуужингаас бүрдэх цөмийн хөтөлбөр хэдэн мянгаар тоологддог АНУ, ОХУ-ынхаас хэд дахин жижиг юм. Тиймдээ ч сүүлийн үед Бээжин цөмийн хүчин чадлаа тэлэхээр хичээж байгааг өмнө нь Вашингтон мэдээлж байв.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-02 202.126.89.2

Japan uls tsomiin zewseggui huswel 1 tsagiin dotor bolno gesen yaria baidag.

Avatar

Бат 2021-07-02 192.82.93.11

Байхгүй ээ байхгүй, наадам бодож суугаа хэдэн махан толгой бол байгаа

Avatar

Мөхөл 2021-07-02 69.138.231.52

Заа тэгээд мөхөл рүүгээ явж бгаа юм

Avatar

Иргэн 2021-07-02 203.91.115.53

Тив алгасагч пуужин тус бүрийг цооногт байрлуулаад байнга бэлэн байдалд байлгадаг. Агуулахад ямар нэгэн зүйлийн нөөцийг хадгалдаг. Олон түмэнд мэдээлэл хүргэдэг та нар бичих сэдвийнхээ талаар жаахан ч гэсэн уншиж бага ч гэсэн ойлголттой болоод дараа нь бичдэг болмоор юм даа. Танайд ядаж редактор байдаггүй юм уу.

Avatar

Зочин 2021-07-02 192.82.91.2

п***а минь чаддын бол ,чи орчуулаад сайт ажиллуулаад үнэгүй бидэнд мэдээлж байгаач.Юу ч хийж чадахгүй хэвтэж хүний хийсэн юмыг голдог чи үхэр үү? Үргэлж гомдолдож шалтаг хайж бусдаас өө эрхээс өөр юм чадах уу? Нус минь

Avatar

Зочин 2021-07-02 59.153.114.156

Хятадын бодлого зэр з****г, эзлэн түрэмгийлэх гэдгийг харуулж байна. Монгол улсад харин газар нутаг, эрх чөлөө, тусгаар тогнолоо хамгаалах бодлого байна уу?

Avatar

Зочин 2021-07-02 64.119.16.10

Байхгүй. Бүх юм нь хятдын мэдлмйнх болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж