БНХАУ цөмийн пуужингийн 100 агуулах шинээр байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

БНХАУ цөмийн пуужингийн 100 агуулах шинээр байгуулж байна

БНХАУ цөмийн пуужингийн 100 агуулах шинээр байгуулж байна

АНУ-ын "Washington Post" сонин энэ долоо хоногт хиймэл дагуулаас авсан зураг дээрээс үндэслэн Хятад цөмийн пуужингийн 100 гаруй агуулах шинээр байгуулж байна гэж мэдээлжээ.

Тухайлбал, хиймэл дагуулуудаас хүлээн авсан зурган мэдээлэлд шинжээчид дүн шинжилгээ хийгээд, Гансу мужийн Юмен хотын ойролцоо дор хаяж 119 тив хоорондын баллистик цөмийн пуужингийн агуулах, тэдгээрийн удирдах төв байгуулагдаж байгааг баталжээ.

Эдгээрийг өөр бусад мужуудад баригдаж буй агуулахуудтай нийлүүлж тооцвол, Хятадад одоогийн байдлаар цөмийн пуужингийн нийт 145 орчим агуулах байгуулж буй юм байна. Гэхдээ тэдгээрийг бүгдийг нь цөмийн пуужингаар дүүргэх эсэх талаар одоохондоо мэдээлэл алга байна.

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар энэ бол АНУ-ын эсрэг ашиглаж буй айлгах тактик төдий байж магадгүй аж.

Харьцуулж үзвэл, Хятадын хэдэн зуун цөмийн пуужингаас бүрдэх цөмийн хөтөлбөр хэдэн мянгаар тоологддог АНУ, ОХУ-ынхаас хэд дахин жижиг юм. Тиймдээ ч сүүлийн үед Бээжин цөмийн хүчин чадлаа тэлэхээр хичээж байгааг өмнө нь Вашингтон мэдээлж байв.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж