100 жилд нэг тохиох төрийн өршөөл, энэрэл жинхэнэ эзэддээ хүрэхгүй байна | News.MN

100 жилд нэг тохиох төрийн өршөөл, энэрэл жинхэнэ эзэддээ хүрэхгүй байна

100 жилд нэг тохиох төрийн өршөөл, энэрэл жинхэнэ эзэддээ хүрэхгүй байна

100 жилд нэг тохиох төрийн өршөөл, энэрэл жинхэнэ эзэддээ хүрэхгүй байна

УИХ-аас 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад нийт 6 удаа өршөөлийн хууль гаргахдаа

  • 18 нас хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа,
  • 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүд,
  • өөрийн асрамжид байгаа 18 хүртэлх насны хагас өнчин хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэйчүүд,
  • ял эдэлж байхдаа бие мах бодидоо санаатайгаар гэмтэл учруулснаас бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 70 хувь ба түүнээс дээш хувиар алдаж, тахир дутуу болсон хүмүүс,
  • 60 наснаас дээш эрэгтэйчүүд, 55 наснаас дээш эмэгтэйчүүд,
  • 18 насанд хүрээгүй хүүхэд

зэргийг ялаас нь өршөөн хэлтрүүлж өршөөлийн хуулийг үзүүлэх хүрээ хэмжээг нарийвчлан тодорхойлж дээрх эмзэг бүлгийн хүмүүст төр энэрэл хайраа үзүүлж ирсэн билээ. 100 жилд нэг тохиох ардын хувьсгалын ойн баярын үеэр олон арван хоригдол түүний ар гэрийнхэн нь өмнөх жишгээр өршөөлийн хууль гарах болов уу гэж горьдон хүлээж байсан олон арван хоригдол түүний ар гэрийнхнээс гадна 55, буюу 60 наснаас дээш эрэгтэй эмэгтэй ял эдэлж буй 210 гаруй хоригдол тэдний ар гэрт үлдсэн 1000 гаруй үр хүүхэд эхнэр, нөхөр, ээж, аавуудын итгэл алдарч байна.

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор гарах хэлэлцэн эхэлж буй өршөөлийн хуулийн төслийг нийгмийн цахим сүлжээнээс бид олж үзээд, дээр дурдсан, өмнө нь гарсан 6 удаагийн өршөөлийн хуулиас дордуулж, хүүхэд өндөр настанд үзүүлэх чухал заалтуудыг оруулаагүй орхигдуулан тэднийг нийтлэг заалтад хамруулж байгаа нь:

  1. 100 жилд ганц тохиох ойн баярын арга хэмжээ
  2. Covid-19 цар тахалд нэрвэгдэж, цөхрөнгөө барсан ард түмний эмзэг нэгээхэн хэсэг болох бидэнд төрөөс үзүүлж буй нийгмийн халамж томоохон дэмжлэг энэрэл хайр болох учиртай гэж итгэж суусан бидний горьдлого үгүй болох нь.

Иймд УИХ-ын байнгын хороонд эхлэн хэлэлцэгдэж буй уг өршөөлийн хуульд өмнө үйлчилж байсан 6 заалт бүхий өршөөл үзүүлэх хэлбэр хүрээ хэмжээг дордуулахгүйгээр оруулж хүүхэд өндөр настанд үзүүлэх төрийн хайр энэрлийг үзүүлэхэд дэмжиж туслана уу.

ХҮНДЭТГЭСЭН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-02 202.55.188.87

yag unen hedhen ard tumend busdan dandaa tom humuust uilchileh ymaa araichdee iimch tortei bh gj ard tumee bodgui

Avatar

A 2021-07-02 59.153.87.20

Sanamsar bolgoomjgui anhnii heregtenguudedee yagaad bolomj oilgohgui bga yum be? Ene hetsuu tsag ued ger oron doo heregtei l bnshdee

Avatar

Зочин 2021-07-02 202.9.40.64

Ардын хувьсгалын баяр ч хэрэггүй юм шиг байна. Одоо ардчилсан хувьсгалын ойгоор л дорвитой өршөөлийг жинхнээс нь төрөөс үзүүлэх байхдаа. МАН-ынхан ч худлаа ярьж хулхидахаас цаашгүй юм байна. Дараагийн УИХ-ын сонгуульд АН-ынг олонх болговол алдаж эндсэн олон хүмүүс төрийн хайр энэрэлийг үзнэ дээ

Avatar

болор 2021-07-02 203.91.115.47

олон гэр бүл хүлээж байсан гэвч энэ засаг төр арай юм аа.

Avatar

зочин 2021-07-02 64.119.20.248

Ядарсан ъомпаниудаа дэмжээд нэг татварын өршөөлийн хууль гаргах цаг болсон доо. 2007 оноос хойш ийм хууль гарсангүй. Дампуурч гүйцлээ жижиг компаниуд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж