Сансарт нисэхээ 60 жил хүлээсэн нисэгч Жефф Безостой хөөрнө | News.MN

Сансарт нисэхээ 60 жил хүлээсэн нисэгч Жефф Безостой хөөрнө

Сансарт нисэхээ 60 жил хүлээсэн нисэгч Жефф Безостой хөөрнө

Сансарт нисэхээ 60 жил хүлээсэн нисэгч Жефф Безостой хөөрнө

Анх NASA агентлагийн Буд төсөлд бэлтгэгдэж, сансрын нисэгч болсон ч чухамдаа хөлөг нисгэх боломж олдоогүй, түүнээс хойш сансрын хөлгийн жолоо атгахыг 60 жилийн турш мөрөөдөн хүлээсэн Уалли Фанк эцэст нь оддын дунд дүүлэн нисэхээр болжээ. Тухайлбал, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, энэ сарын 20-нд өөрийн ах болон дуудлага худалдаанд ялсан нууцлаг азтантай хамт сансарт аялах гэж буй Жефф Безос түүнийг аяллынхаа хүндэт зочноор урьсан байна.

Жефф Безосын "Blue Origin" компани энэ долоо хоногт сансарт хийх иргэний аяллын "New Shepard" хөлгийн хүндэт зочноор 82 настай Уалли Фанкийг сонгосноо зарлалаа. Тус нислэгт компанийн эзэн, дэлхийн толгой баячуудын нэг Жефф Безос, түүний ах Марк Безос, дуудлага худалдаанаас 28 сая ам.доллараар гурав дахь суудлыг худалдан авсан нэрээ нууцалсан эрхэм нар түүнтэй хамт зорчих аж.

Жефф Безосын Instagram хуудас дээрээ бичсэнийг уншвал “Хэн ч түүн шиг удаан хүлээгээгүй. 1961 онд Уалли Фанк эмэгтэй хүн сансарт нисгэх “Буд 13” төслийн хүрээнд бэлтгэж байсан нисэгчдийн хамгийн чадварлаг нь. Гэвч бэлтгэл сургуулилалт дууссаны дараа төсөл цуцлагдаж, 13 бүсгүйн хэн нь ч сансарт нисээгүй юм. Харин одоо цаг нь болжээ. Уалли, манай багт тавтай морил! Бид таныг хүндэт зочны хувьд долдугаар сарын 20-нд бидэнтэй хамт сансарт нисэхийг урьж байна” хэмээжээ.

Уалли 2019 онд "Blue Origin" компанийн гол өрсөлдөгч "Virgin Galactic" компанийн сансрын аяллын тасалбар худалдан авсан билээ. Гэвч тус компани одоохондоо чухам, хэзээ сансрын аялал зохион байгуулахаа зарлаагүй байгаа юм. Тус нислэг зарлагдлаа ч Уалли дахин нисэх эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-02 103.229.123.183

өвөө юм уу гэтэл эмээ байлаа гэж

Avatar

Зочин 2021-07-02 172.85.168.166

YouTube site , xenui cait be medexgui

Avatar

/*-*/ 2021-07-02 49.0.142.18

одоо байтлаа дэлхийн бүх сайт танай төрлийн албаны МАН-ын а******н хүчинчнй site болж таарч байнуу

Avatar

ганзо 2021-07-02 202.126.88.47

Сансрын анхны жуулчин чинь манай Гүрарагчаа бх шүү кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж