Эхээсээ төөрсөн бамбаруушийг тайгад нь тавилаа | News.MN

Эхээсээ төөрсөн бамбаруушийг тайгад нь тавилаа

Эхээсээ төөрсөн бамбаруушийг тайгад нь тавилаа

Эхээсээ төөрсөн бамбаруушийг тайгад нь тавилаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд өнгөрсөн тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод, өнөөдөр (2021.07.02) тайгад нь тавьсан байна.

Төөрсөн бамбарууш нь 2-3 сартай, 6 кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж, өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзжээ.

Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг өнөөдөр ой, тайгад нь тавих ажлыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулжээ.

Бамбаруушийг сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10 км байх ой, хөвчид тавьсан байна. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид хяналт тавин ажиглах ажээ.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөх монгол 2021-07-02 202.126.88.47

Нялх амьтныг Аймшгийн төмөр торонд хийчээд бас өхөөрдөөд бгаама энэ монголчууд хахаа Хоцрогдол бүдүүлгийн туйл

Avatar

Зочин 2021-07-02 202.9.46.112

Хөвсгөлийн чацга царайлсан нөхдүүд эхийг алж арьс, мах, сарвууг нь зарснаас зайлахгүй. Дандаа зэрлэг жимс самар, загас гэхээр хөвсгөлөөс ирсэн гэдэг. Хөвсгөлийнхөн гэж жуулчид, аялагчдын баас хог цэвэрлэж зэрлэг амьтдын хоолыг булааж амь зуудаг чацга царайлсан нөхдүүд шүү!

Avatar

Зочин 2021-07-02 202.126.89.190

Chebrushka shig hoorhon tom chihtei yma

Avatar

Зочин 2021-07-02 64.119.18.4

Хөөрхөнөө аз жаргалтай амьдраарай

Avatar

ugygg 2021-07-02 150.129.141.182

Баяртай хөөрхөн өө. Сайхан баавгай болоорой. Хүн гэдэг араатнаас хол л яваарай даа

Avatar

зочин 2021-07-02 64.119.23.246

Эвий дээ хоолоо олж чаддаг болов уу? Хүний гар хараад сурсан амьтан.
Ээжийг нь хулгайн анчид алсан л болов уу бараг. Тэгээд өнчирсөн байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж