12 настай хүү шатрын хамгийн залуу их мастер боллоо

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

12 настай хүү шатрын хамгийн залуу их мастер боллоо

12 настай хүү шатрын хамгийн залуу их мастер боллоо

Энэтхэг гаралтай 12 настай хүү Абхиманью Мишра дэлхийн түүхэнд хэзээ ч байгаагүй хамгийн залуу шатрын их мастер болсныг Олон улсын шатрын холбоо хүлээн зөвшөөрлөө. Мишра ийнхүү дээд амжилт тогтоохдоо яг 12 нас, дөрвөн сар, 25 хоногтой байсан аж. Одоогоос 19 жилийн өмнө ОХУ-ын иргэн Сергей Каржакин анх 12 нас долоон сартайдаа дэлхийн хамгийн залуу их мастер болж байжээ.

Нью Жерси мужийн Инглиштаун хотод амьдардаг Мишра хүү өнгөрсөн сарын 30-нд Будапештэд зохион байгуулагдсан “Vezerkepzo GM” тэмцээний үеэр их мастерын 2500 онооны болзлоо хангасан аж. Тэрбээр их мастер Леон Люк Мендонкаг 7х9 онооны харьцаатайгаар ялж, их мастер болсон байна.

Мишра хүү энэ ялалтаараа гурав дахь буюу сүүлийн болзлоо хангасан тул цаашид олон улсын их мастераас дэлхийн хамгийн дээд цолонд өрсөлдөх боломжтой болжээ. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Эцэст нь намайг 14 сарын турш гацаасан хамгийн том өрсөлдөгч цар тахлыг мадалж чадлаа. Одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тэсэн ядан хүлээж байя. Та бүхний бүх хүндэтгэл, дэмжлэгт талархлаа” хэмээн бичжээ.

Ердөө есөн нас хоёр сартайдаа АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу шатрын мастер, 10 нас есөн сартайдаа олон улсын хамгийн залуу мастер болж байсан аж. Түүнийг хэрвээ цар тахлаас болж саатаагүй бол их мастер цолоо эрт авах боломжтой байсан гэж ойр дотнынхон нь итгэдэг байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж