БНСУ: Монгол Улсын иргэдийг хүлээж авахгүй | News.MN

БНСУ: Монгол Улсын иргэдийг хүлээж авахгүй

БНСУ: Монгол Улсын иргэдийг хүлээж авахгүй

БНСУ: Монгол Улсын иргэдийг хүлээж авахгүй

Монгол Улсын гурван иргэнээс Covid-19 илэрсэн тул БНСУ-аас хилийн хязгаарлалт тогтоожээ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, энэ сарын 1-нээс 7-ныг хүртэл Улаанбаатараас Сөүл рүү нислэг үйлдэхгүй юм байна.

Энэ талаар тус яамны Иргэний нисэхийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодруулахад “БНСУ-аас гурав болон түүнээс дээш зорчигчоос Covid-19 илэрвэл нислэгийг долоо хоног зогсоож, хилээ хязгаарладаг журамтай. Иймд зөвхөн Монголоос бус БНСУ-ын авиа компаниудад нислэг үйлдэхийг хориглодог.

Хэдийгээр Монгол Улсад Covid-19-ийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч амралтаараа наадмаа үзэж тэмдэглэхээр гадаадаас транзит нислэгээр ирэх зорчигчдын урсгал нэмэгдсэн. Тиймээс Инчёны нисэх буудалд гацсан иргэдээ татан авах хүсэлтийг Гадаад харилцааны яамнаас гаргасан. Тус улсаас Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрөл өглөө. Харин Монголоос зорчигч хүлээн авахгүйгээ мэдэгдсэн” гэлээ.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, БНСУ-аас Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэх зөвшөөрлийг өчигдөр гаргажээ. “МИАТ” ТӨХК-ийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 11-нд Улаанбаатараас Сөүлд очсон иргэдээс Covid-19-ийн нэг тохиолдол, зургадугаар сарын 13-нд хоёр тохиолдол тус тус илэрчээ.

Монгол Улсаас хамгийн сүүлд буюу зургадугаар сарын 23-нд БНСУ-д очсон гурван иргэнээс Covid-19 илэрсэн тул БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу энэ сарын 2, 7-ны өдрийн нислэгийг цуцлах шийдвэр гаргажээ. Гэхдээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын нислэгт өөрчлөлт ороогүй байна. Тодруулбал, өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоц 19:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-02 66.181.161.122

Бид Веросел хийлгэснээс болоод халдвар тархаад байгаа биш, харин 2 тун хийлгээгүй буюу огт вакцин хийлгээгүй хүмүүс олон байгаа учраас тэд халдвар тараагч болоод байна!!! Дэлхийн зарим улс вакцинд албадан хамруулж байнэа, манайх ч гэсэн албадах хэрэгтэй байна!!! Албадах хууль нь байгаа шүү дээ!

Avatar

Зочин 2021-07-02 202.9.40.111

2 тун вакцинтай писиар мөрөг монголчууд корона тарааж эхэллээ хятад вакцин монголчуудыг үнэхээр хорлолоо одоо гадаад улссууд монголчуудыг нэг нүдээр үзэхгүй боллоо

Avatar

SF xyncnii delguur olon baixgyi,ZAXATAI NIILDGYITEI ADIL, _ OLON CHUTGURTEI, adil, 500neruun/yc/cybgaa 2021-07-02 216.38.195.77

YNE USBULYMXIIRCH DAMPUURNA, MUUDNAXYMYYS ULSUNU, XOTIIN MENEJMENT,ESREG ARGA XEMJEE ABCH,BLOKLOJ

Avatar

зочин 2021-07-02 203.91.115.55

Одоо энэ бараа материал, машин, байр сав гээд бүх зүйлийн үнэ тэнгэрт хадлаа, энийг ярьж байгаа хүн нэг ч байхгүй, бүх юмны үнэ маш их өсч бна, энэ үнээ барьж чадахаа байлаа, энэ чинь ард түмнийг бүр сөхрүүллээ, энэ талаар ярьдаг арга хэмжээ авдаг хүн алга энэ сэтгүүлч нар өөдтэй хэн яриад сурвалжлаад өгмөөр юм, яаж амвдрах юм бэ

Avatar

adil buzneteig,,ylcuun yildber XYNCEER xangaagyigees AUYLTAI URSULDUGCH,Menejmenteer XOT OUULJ 2021-07-02 216.38.195.77

yne nemegdbel garaad muudna,xyamd AUYLTAI,,XURGCHI DOO,MAX BUDAA,GURIL,
Uupiixiigoo ZARAX BOOGO.

Avatar

YG uurchluj xylgaicho tsarailaj ,cheer,xylgailj 2021-07-02 216.38.195.77

korona gej dairch,taartsiin

Avatar

Xycheer baishingaaraa,xymyysiig darlax,xuuj,xulgailj,blokloj, galzuu rule JURAM,6:00 korona 2021-07-02 216.38.195.77

imperdej,byxnvalidaj

Avatar

Зочин 2021-07-02 202.179.25.83

Хилээр гарч байгаа хүмүүсийн PCR шинжилгээг шаардаж байж явуулж бай л даа. Дараа дараагийн хүмүүстээ гай болоод байх юмаа

Avatar

Зочин 2021-07-02 182.232.192.219

Nislegt ugaasaa PCR avch suulgaj bgaam bishuu, ene erguu miatiihan

Avatar

Оноч 2021-07-02 192.82.71.147

Хөгжиж буй улс бол хөгжиж л байдаг юм байна. Өнгөрсөн онд Монгол Улс ер нь дажгүй менеж хийгээд байна уу гэсэн ойлголттой болж байтал 11 сард хойд талаас оросуудыг төмөр замын баярт оролцуулж байна гэж анх халдвар оруулж ирсэн байдаг. Ямар ч хариуцлага яригдаагүй. Нэгэнт ороод ирсэн орж ирсэн халдвараа цурманд оруулаад авъя тэр хариуцлага яахав гэж билээ. Сүүлд 2 сард манай бөх Хотын дарга эдийн засгаа бодохоор шийдлээ, цаашид ямар ч хөл хориа тавихгүй гээл эхэлсэн. одоо хар хэдэн удаа хоригдов.

Avatar

Оноч 2021-07-02 192.82.71.147

амны салиа нь арилаагүй шинэ ЕС нь хэдэн удаа худлаа ярив. КОВИД-гүй зун энэ тэр гээд бүтэн хаваржингаа солиорсон. Одоо хаа байна тэр КОВИД-гүй зун. 5 сард нислэгээ нээлээ гэсэн. Хаа бна тэр гадаад дотоод аялал. Жуулчин. Бүх ачаа бараа нь Тяньжин дээр Эрээд дээр гацчихсан. Хятадууд хязгаарлаад эхэлсэн. Аргагүй шүү дээ. Одоо гадуур бараа материалын үнэ яаж өсөж бна. Инфляцийг хэн ярьж бна. Барилгын материалыг хар. Ийм л Харвард төгссөн нэртэй. Англи хэлээ ч олигтой сураагүй. Харвард төгсчихдөг.

Avatar

Зочин 2021-07-02 139.5.216.74

Энэ балай хэрүүлээ болиоч хулгайчуудаа.

Avatar

Зочин 2021-07-02 66.181.183.156

ямар хэцүү юм бэ

Avatar

Хохиноээ 2021-07-02 202.55.188.100

Арчаагүй ард түмэн авилгал хээл хахуулдаа баригдаж доройтсон улс бусад оронд адлагдаж бгаа юм

Avatar

Зочин 2021-07-02 202.55.188.81

Medeej shuu dee, iim ih uhel haldvartai delhiid #1 bolchood baihad yamar ch uls Mongoloos avahgui ni todorhoi shde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж