Голомт банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хүлээлгэн өглөө | News.MN

Голомт банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хүлээлгэн өглөө

Голомт банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хүлээлгэн өглөө

2021 оны 1-р сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Үүний хүрээнд “Банкийг хувьцаат компанийн хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-д зааснаар системийн нөлөө бүхий банкнууд Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө боловсруулан 2021 оны 7-р сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэн хянуулах үүрэгтэй.

Голомт банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд 2021 оны 6-р сарын 29-ний өдөр хүлээлгэн өглөө.

Голомт банкны хувьцааг анх удаа олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Мирэ Эссет Секьюритис Монгол” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт капитал” ҮЦК ХХК,  хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК, хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG /”Кэй Пи Эм Жи аудит” ХХК/, санхүүгийн аудитаар PWC /”Прайсуотерхаускуперс аудит” ХХК/ зэрэг олон улсын болон дотоодын шилдэг, нэр хүнд бүхий байгууллагууд хамтран ажиллаж байна.

Анхдагч алдрын титмийг олонтаа хүртсэн Голомт банк анх удаа олон улсын төлбөрийн картын системийг нэвтрүүлж, анхны Мастеркарт, Visa картыг харилцагчдынхаа гарт хүргээд зогсохгүй анхны интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банк, Өөртөө үйлчлэх банк, SocialPay дижитал хэтэвч зэрэг зах зээлд нэвтрүүлсэн үйлчилгээ бүр нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, дэлхийн жишиг Монголын банк болохоор зорин ажиллаж байна.

Голомт банкны зүгээс хийж хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа нь Монголын банк санхүүгийн салбарт бодит хувь нэмрээ оруулан, цаашдаа ч хөгжлийн нэгэн томоохон хурдасгуур байх болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж