Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат бэлэглэв

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат бэлэглэв

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооноос дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хоёр ширхэг амьсгалын аппарат бэлэглэсэн байна.

“Таван толгой түлш” ХХК-ийн захирал, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга М.Ганбаатар: "Тавантолгой" түлшийн хамт олон Сүхбаатар дүүрэгтэй холбоотой ажиллаж байна. Өнгөрсөн жил бид Сэлбэ голд үерийн уснаас хамгаалж, гүүрэн гарцуудыг хамт олны хөрөнгөөр хийж байсан.

Эмнэлгийн ажилчид өдөр, шөнөгүй зүтгэн ажилласаар байна. Т.Чимгээ эмч болон хамт олонд нь өндөр амжилт хүсье. Олон хүний хүч, хөдөлмөрийн ажлын үр дүнд өнөөдрийн ажлыг зохион байгуулж байна.

Сүхбаатарын Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ: Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга М.Ганбаатар, нийт намын гишүүдэд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлж байна. Бид энэ цар тахлын үед туйлдаж, гамшгийн байдалд л ажиллаж байна.

Амьсгалын аппаратны хэрэгцээ шаардлага маш өндөр байлаа. Үнэхээр их баярлаж байна. Хамгийн хүнд үед, хамгийн хүнд цэгт ирж тусаллаа. Манайд энэ аппарат 9 ширхэг байсан. Одоо нийт 11 ширхэг болж байна. Аппаратны үнийн хувьд 60-400 сая хүртэл эрс өөр байдаг. "Тавантолгой түлш" эрүүл мэндийн салбарыг хамгийн их дэмждэг компани.

Сүүлийн хэдэн жил бид агаарын бохирдлыг маш их ярьж байлаа. Хүүхдийн өвчлөл эрс буурч, утаа өмнөх үеэс багассан нь илтэд мэдэгдсэн. Утаа ихтэй үед хүүхдийн өвчин хүндэрч, хатгаа нь даамжирч, мэс засалд орох тохиолдол хүртэл бий. Харин өнөөдрийн байдлаар 2020 оныг 2021 онтой харьцуулахад хүүхдийн хэвтэлт тав дахин буурсан. Энэ нь агаарын бохирдол буурч байгаа нэг үзүүлэлт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж