“Шинь Шинь” ХХК Топ 100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

“Шинь Шинь” ХХК Топ 100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа

“Шинь Шинь” ХХК Топ 100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар,  МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн  үзүүлэлтийг чухалчилдаг.

Бизнесийн байгууллагуудын улсдаа оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтад “Шинь Шинь” ХХК 44-р байрт эрэмбэлэгдэж топ  аж ахуй нэгж болохоо дахин баталлаа.  2016 оноос хойш ТОП-100 ААН-д тогтмол шалгарч эрэмбэлэгдэж ирсэн “Шинь Шинь” ХХК нь уул уурхайн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, 800 гаруй ажлын байрыг бий болгож, улс  болон орон нутгийн шилдэг татвар төлөгчөөр удаа дараа шалгараад байна.

Бидний амжилт ололт бүрд хамтдаа байж, ямагт дэмжин, хамтран ажилладаг байгууллагууд, туслан гүйцэтгэгч компаниуд болон компанийнхаа нийт хамт олондоо талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж