Монголд “Sputnik V” вакцины 20000 тунг тээвэрлэн авчрав | News.MN

Монголд “Sputnik V” вакцины 20000 тунг тээвэрлэн авчрав

Монголд “Sputnik V” вакцины 20000 тунг тээвэрлэн авчрав

Монголд “Sputnik V” вакцины 20000 тунг тээвэрлэн авчрав

МИАТ компанийн Москва-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр урд шөнө “Sputnik V” вакцин тээвэрлэн авчрав. Эх сурвалжийн мэдээлснээр, нийт 4 хайрцаг, 707 кг буюу 20000 тун "Sputnik V" вакцин ирсэн байна.

Түүнээс 10.000 тун нь Засгийн газрын хүсэлтийн дагуу ирж буй хоёр дахь ээлжийн вакцин бол 10000 тун нь хувийн хэвшлийн захиалга ажээ.

Манай улс өмнө нь "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн авсан. Тодруулбал,

Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас "Астразенека" вакцины 150 мянган тун,

Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,

Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун,

Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14400 тун,

Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25740 тун,

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,

Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50400 тун,

Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-02 66.181.161.124

хужа вакцин дээрэ давхар шахах юм уу ?

Avatar

U 2021-07-02 216.38.195.77

ylc

Avatar

Зочин 2021-07-02 202.179.27.89

2 tungaa hurdan hiilgemeer baina .

Avatar

Зочин 2021-07-02 103.80.210.159

ашгүй дээ, гэхэдээ нийт 50-60 мянган хүндээ хүрэхээр тунгаа авчраа байлгүй дээ, бүх хүний 2-р тунгийн хугацаа болчооод байна шүү дээ

Avatar

d 2021-07-02 66.181.176.203

50 мянган хүн 2 дугаар тунгаа хүлээж байна гээ биз дээ. Ядахдаа тэрийгээ гүйцээгээд өгчихгүй дээ.

Avatar

uuul 2021-07-02 66.181.183.111

DANDAA NEG GOLOO TSOHSON YUM HIIJ BAIHIIMDAA.UURSUDDUN ASHIGGUI BOLHOOR INGEED BAIDAG YUM BOLOVUU

Avatar

Зочин 2021-07-02 59.153.114.30

Нийт 1.4 сая гаруй тун авсан юм уу. Тариулсан гэх тоотой зөрөөд байх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж