Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн иргэдийн 9 хоног амраах шийдвэрийг хэвээр үлдээлээ.
НЭМЭЛТ: 10.30 ЦАГ
НААДМЫГ ХОЙШЛУУЛАХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Засгийн газраас наадмыг ирэх жил хүртэл хойшлуулах асуудлаар яг одоо хуралдаж байна. Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2021.07.02) 09.00 цагт ээлжит бусаар хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах эсэх болон аймгуудын наадмыг хойшлуулах эсэхийг хэлэлцэж шийдвэрээ гаргах юм.
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргасан юм. Мөн иргэд, ААН-үүд наадмыг цуцлахыг шаардаж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээхийг шаардаж, Сүхбаатарын талбайд жагссан бол өнөөдөр уяачид Яармагийн зам дээр морьтойгоо эсэргүүцэл илэрхийлж, наадмаа хийхийг шаардаж байгаа юм.
Холбоотой мэдээ