Арматурын үнэ нэмэгдэж, тонн нь гурван сая төгрөг давжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

Арматурын үнэ нэмэгдэж, тонн нь гурван сая төгрөг давжээ

Арматурын үнэ нэмэгдэж, тонн нь гурван сая төгрөг давжээ

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн өсөлтийн нөлөөгөөр барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох арматурын үнэ өсч, өнөөдрийн байдлаар 1350 ам.доллар болжээ.

Монголд тонн арматурын үнэ гурван сая төгрөг давсан байна. Өнөөдрийн байдлаар "Улаанбаатар Менежмент" ХХК, "Агь Трейд" ХХК-ийн арматур 12 мм нь 3.080,000 төгрөгөөр зарагдаж байгаа аж.

Сангийн яамнаас мэдээлснээр, Монгол Улс 2020 онд 240 мянган тонн арматур импортлож, 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэжээ. Энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур импортлож, 5000 тонныг дотооддоо үйлдвэрлэжээ.

Барилгын материалын үнэ өсч байгаа гол шалтгаан нь урд, хойд хөршид үнэ нь нэмэгдэж байгаатай холбоотой аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж