Эмэгтэй гишүүдээс ичиж байна! | News.MN

Эмэгтэй гишүүдээс ичиж байна!

Хуучирсан мэдээ: 2021.07.02-нд нийтлэгдсэн

Эмэгтэй гишүүдээс ичиж байна!

Эмэгтэй гишүүдээс ичиж байна!

Covid-19-ийн улмаас өдөрт 15 хүн хорвоог орхиж, жирэмсэн эмэгтэйчүүд эндэж, хүүхэд нас барж байхад гэсэн Төрийн ордондоо нүдэн балай, чихэн дүлий суусан эмэгтэй гишүүд өчигдөр (2021.07.01)-өөс гэнэт хэвлэлийн хурал зарлаж, цахим наадам хийхийг эсэргүүцлээ. Уг нь цагаа олсон шаардлага л даа. Гэхдээ иргэд талбай дээр гарч ирж, эсэргүүцлээ илэрхийлэхтэй зэрэгцээд Төрийн ордонд мэдээлэл хийж буй тэдэнд цаанаас нь ингэж мэдэгдэхийг даалгасан уу эсвэл ийм шийдвэр гарах нь тодорхой болсон тул эмэгтэй гишүүд улс төрийн ашиг хонжоо хайв уу, бүү мэд. Гэхдээ тэдний мэдэгдлийг  талархаж хүлээж авахаасаа илүү хардаж буруутгах нь олон байв. Учир нь, манай парламентын эмэгтэй гишүүд өмнө нь бүлх залгисан мэт таг чиг байснаа гэнэт тодорч, тоглолт хийх болсонд иргэд дургүйцэх нь ч аргагүй.

Жендерээр түрий барьж, зарим нь сохор азаар шахуу гишүүн болсон хүн тэдний дунд бий. Уг нь ард түмэн эмэгтэй гишүүдээс ихийг хүлээсэн. Харамсалтай нь, парламентад гарч ирсэн эмэгтэй гишүүд эрчүүдээсээ дээрдэх юмгүй хулгайч, худалч, албан тушаалд шуналтай болохоо аль хэдийнэ таниулчхаад байгаа.  

Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн баяр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нээх анхны наадам иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас нь үйл ажиллагаагаа хязгаарлуулсан аж ахуйн нэгжүүд иргэд бухимдаж, дарга нарын дабль эрхтэй цахим наадмыг эсэргүүцсэн. Шалтгаан нь эрүүл мэндийн салбарт нь гамшиг нүүрлэж, цар тахлаар иргэд нь эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүй амиа алдаж байхад Ардын намынхан 100 жилийн баяраа тэмдэглэхээр улайрч буйд иргэдийн тэвчээр тасарчээ.

Тэвчээр нь тасарсан аж ахуйн нэгжүүд, иргэд өчигдөр төв талбайд тайван жагсаал хийж, халдварын улмаас нас барагсадыг хүндэтгэн зул өргөв. Жагсаалаас болсон уу, шахалтад орсон уу, эсвэл иргэдийнхээ үгийг сонсох ёстойгоо ойлгосон уу, УОК яаралтай хуралдаж, баяр наадмын арга хэмжээг хойшлуулахаар болжээ. 

УОК-ын шийдвэрийг урьдчилаад мэдсэн УИХ-ын эмэгтэй гишүүдийн тэрхүү мэдэгдэл, үйлдэл чин сэтгэлийнх гэхээсээ илүү улстөржсөн үйлдэл болж харагдсан. Тэд үүгээрээ иргэдээс “оноо” авна гэж тооцсон бололтой. 

Сүүлийн үед шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах болсон. Бүр хуульчилж өгсөн байдаг. Тиймээс парламентад суух эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.  1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар гурван эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад орж ирж байж. Тэгвэл 2020 оны УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Эмэгтэйчүүдийн оролцоо, дуу хоолой хамгийн хүчтэй байсан парламент бол 2012-2016 оных.  Харин сүүлийн хоёр парламентад суугаа эмэгтэй гишүүдийн  оролцоо муу. Зарим нь ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдсон. Шүүхээс хүртэл ял авсан. 

Энэ удаагийн парламентын эмэгтэй гишүүд ч мөн адил  хууль санаачлах, лоббидон батлуулах ажилд хамтдаа зүтгэсэн гэж лав дуулдаагүй. Сонгогдсон цагаасаа хойш нийтийн эрх ашиг руу хандсан ганц дорвитой хууль санаачлах батлуулах нь бүү хэл хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй. 

Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл цэцэрлэг, сургууль, амаржих газрын хүрэлцээг нэмэгдүүлэх, боловсролын хоцрогдол зэрэг анхаарал хандуулах өчнөөн асуудал байхад эмэгтэй гишүүд чуулганы танхимд  ирцээ бүртгүүлэхээс өөр зүйл хийлгүй хоёр дахь жилтэйгээ золгож байна.  Эмэгтэй гишүүдийн өчигдөр гаргасан тэрхүү үйлдэл үнэндээ цагаа ч, байгаа ч оносонгүй.  Ийм эмэгтэй гишүүдтэй байгаадаа ичиж, улс төрийн увайгүй үйлдлээс нь айж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-07-02 202.9.46.85

Эмэгтэй гишvvд Денвер нэрээр терд шургалсан хулгайчид урт vстэй ухаан богиней нь яг vнэн.эмэгтэй хvн эрэгтэй хvнээс угаасаа илvv их шуналтай бузарууд хоосон толгойтой сэгсгэр авгайнууд эрх ашиг л тэдэнд чухал.

Avatar

Зочин 2021-07-02 95.118.147.0

Энэ хэдэн өндөр өсгийтнүүд загвардахаас өөр яг юу хийдэг юм бол?????

Avatar

Зочин 2021-07-02 122.201.31.71

20uulaa baij Gants Filatovagiin hiisnii 20nii 1iig ch hiij chadaagui, koronogiin mongiig hulgailsan hulgaich avgai, chuham l bolovsroltoi yalaa ene teriig togsson gej dongosdog huuhen, 3000 dolloriin gutal omschihood yaduu ard tumniihee toloolol bolj songuulj garch irsen ed nar ichij amidrah heregtei. Iim gertee ch, er nohortoo ch ur huuhduuddee ch nemergui, hooson egocenteruud baihaar erchuud ni yaj ch oligtoi baihav.

Avatar

нэр 2021-07-02 59.153.114.30

хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох хууль санаачилсан эмэгтэй гишүүнийг дахин сонгоё

Avatar

Зочин 2021-07-02 192.82.74.195

Хааяа нэг зөв дуугарсан үед нь ингэж битгий баалж бай л даа.

Avatar

Эмэгтэйчүүдийн төлөө 2021-07-02 103.11.192.133

бэлэн баримттай гэрчтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Мөнхбат гишүүнийхээ уйвагүй үйлдэлийн эрэг адилхан эмэгтэй хүний төлөө дуу хоолойгоо засгийн газар төрийн түшээдэд дуулгаагүй байж бэлэн гарсан шийдвэрийн мэдээлэл өгөхөөс урьтаж мэдэгдэл хийж попрох нь маш буруу байлаа. эмэгтэйчүүдийн жинхэнэ эрх ашиг эрх чөлөөний төлөө дуугарах тэнхэл мэдлэг энэ хэдэн хүнд байхгүй байгаа нь монголын эмэгтэйчүүдийн эмэгнэл болоод байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо энэ талаар бүр нам гүм..ичээчээ та нар

Avatar

Зочин 2021-07-02 202.21.113.238

iim bolhoor emegtei gishuun bgaad nemergui bgaam daa

Avatar

зочин 2021-07-02 66.181.160.108

МАН намын ИХ хуралд урьж залж лруулсан мэдлэг боловсролгүй чадваргүй баахан авшай хүүхнүүд эд нараас юу хүсч хүлээх вэ угаасаа толшой нь хүрэхгүй шүү дээ

Avatar

ЗОЧИН 2021-07-02 66.181.184.85

UTSAN HUUHELDEINUUD

Avatar

Зочин 2021-07-02 43.228.130.63

Bulgantuya l chadvartai bolovsroltoi gants emegtei gishvvn n! busad n medehguiee

Avatar

Зочин 2021-07-02 66.181.184.155

Мөөмөө унжуулсан феминистууд гэж энэ дээ

Avatar

Зочин 2021-07-02 43.228.130.63

icheed yahavdee ed ichihgui bhd

Avatar

Зочин 2021-07-02 124.158.66.128

Энэ увайгүй авгайчуудаас юу ч хүлээгээд нэмэргүй. Бүгд хулгайч дэвсгэр.

Avatar

Зочин 2021-07-02 103.80.210.183

алаад ч хамаагүй төрөөс зайлуулбал таарна

Avatar

Зочин 2021-07-02 76.107.222.109

ЯАХ ГЭЖ ОРЖ ИРСНЭЭ ОЙЛГООГҮЙ АНУЖИН, ӨНӨРБОЛОР, ЖАРГАЛМАА, НОМИН МЭТИЙН ӨӨРИЙН БОДОЛГҮЙ ХҮМҮҮСЭЭС ЮУ ХҮЛЭЭХЭВ ДЭЭ. ИРГЭДИЙН ТӨЛӨӨ, ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨ ХИЙХ ЮМ МАШ ИХ БАЙХАД ДЭЭЛИЙН ХЭЭ ЯРИАД СУУЖ БДАГ УХАМСАРТАЙ ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС ИЧИХ ХЭЦҮҮ ЮМАА. ИЙМ ХҮМҮҮС БАЙХАД ЯАЖ ХӨГЖИХӨВ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-07-02 103.26.193.231

Лүндээжанцан арванмянган хүний санал аваад ч гишүүн болж чадаагүй болорцомтой нэг авгай гурванмянган хүний санал аваад азаар гишүүн болсон

Avatar

зочин 2021-07-02 64.119.23.246

COVID УГААСАА БӨМБӨРЦГИЙГ БҮРХЧИХЭЭД БАЙНА. ТЭМЦЭЖ Ч БАЙНА.
МОНГОЛ МӨН ЯЛГААГҮЙ. ҮҮНИЙГ УЛС ТӨРЖҮҮЛЭЭД АРД ТҮМНИЙГ ҮЙМҮҮЛЭЭД БАЙХ
ХҮСЭЛ НЭГ ХЭСЭГТ НЬ БАЙХ ШИГ БАЙНА. ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭЭ Л БИЗ.
ҮҮНД БУРУУ ЗҮЙЛ ЮҮ БАЙНА. АТААРХУУ ГЭДЭГ НЬ

Avatar

Ж 2021-07-02 202.21.104.20

Нийгмийн бүх болохгүй юм эмэгтэй гишүүдийн асуудал уу. Эрчүүд нь хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал дээр дуугай байх ок уу. Худлаа бичих юмаа олж ядаад

Avatar

l 2021-07-02 202.9.46.203

nam namiiin b*** doloogch yanhanuud iiml baidagiig bvgdl harjiin amiaal bodno hvn hoguud

Avatar

Зочин 2021-07-02 202.5.205.34

Дуугүй байснаас, хэлсэн нь дээр биз дээ. Бидний төлөө дуугарч байгаа бол ямар шалтгаанаар дуугарсан нь ямар хамаа байна аа?

Avatar

зочин 2021-07-02 202.21.100.210

Шийдвэр гаргах түвшинд хүүхэн хүн хэцүү хэцүү. Эцгийн эрхт ёс. учраас эр хүний гар амыг л харна шүү дээ Өөрсдөө сонгочихоод оддо яаая гэхэв.

Avatar

Зочин 2021-07-02 103.14.36.18

Үзэл бодлоо цагдуулж, үг ч хэлэх эрхгүй байна гэдэг боолчлуулж буйгаас ялгаа юун. МАН-ын эмэгтэй гишүүд өрөвдмөөр ч юмаа даа.

Avatar

Зочин 2021-07-02 202.55.188.110

Энэ хэдэн я***н кнопчид. Амьгүй адбатууд.

Avatar

Juju 2021-07-02 192.82.90.248

Hamgiin gaaguu dugardag n Odontuya gishuun.Er n shiidemgii huchtei baih heretei.

Avatar

иргэн 2021-07-02 124.158.66.61

Одонтуяа гишуун эсэргууцлээ илэрхийлж байсан шуу. Бусад эмэгтэй гишууд юу хийдэгийг нь ёстой мэдэхгуй юмдаа. Зарим гишуудийг бараг танихгуй шахуу байна. Жаргалмаа сэтгуулчийг уг хэлж байхыг огт харсангуй.

Avatar

Sergln 2021-07-02 185.220.100.255

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч ухаантай юм бол…

Avatar

Зочин 2021-07-02 202.9.40.64

Цахим наадам хийхэд корона халдварлахгүйг мэдсээр байж ардын хувьсгалд дургүй нөхдүүдийг атгаг санаагаар энэ баярыг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн партизан ахмад үеэ дурсаж баярыг цахимаар тэмдэглэж яагаад болдоггүй юм. Засгийн газар муу хүмүүсийн үгэнд орж тэмдэглэхгүй юм бол Эх орондоо хайртай хүмүүс хятадаас тусгаарласан баярыг тусдаа заавал тэмдэглэх болно. Ямар ч хятад, хятадын эрлийзүүд, тэдний гар хөл болсон урвагчид үүнийг зогсоож чадахгүй.

Avatar

Зочин 2021-07-02 122.201.22.214

Эмэгтэй гишvvд огцорвол асуудал шийдэгдэнэ гэсэн vг vv?!

Avatar

зочин 2021-07-02 202.9.41.42

манай нийгмийг троллууд удирдаад бна үүнийг зарим иргэд ойлгохгүй бна

Avatar

Зочин 2021-07-02 98.169.33.79

Emegteichuudiig um umand buruutgahaa bolio orkuudaa. Zov l zuil yarisan shuu dee. Helsen ued buruudna, helehgui bol buriitna. Dandaa emegtei humuusees buruu baihaa bolitsgooh heregtei uhenrbuudee!!!

Avatar

Ene L.Oyun-Erden gesen Durak chin Covid - gui Zun bolno Geed Huzaad Baisan Yaasan be ??????? 2021-07-02 66.181.161.103

Ene L.Oyun-Erden gesen Heden Durak Bazaanuud Mongol Ulsiig Samarch duuslaa shuu !!! !!! !!!
Ene Naadam chin MAN – namiin Noeduudiin Said Darga nariin Naadam bolson shuu de !!! !!! !!!
Ene L.Oyun-Erden gesen Durak Bid Bugdeeree Covid- gui Zun bolno geed Huzaad baisan chin Sayhan shuu de !!! !!! !!! Odoo Yu ve ???????
Odoo Buh Niiteeree Haldvariin Tom Golomt Bolchood suu j baina !!! COVID-19 !!! PANDEMIC !!!

Avatar

Z 2021-07-02 98.169.33.79

Harin teh

Avatar

Энх 2021-07-02 119.40.98.177

Үнэн шүү. Улс төржсөн хэдэн эмэгтэйчүүд шүү. Иргэдийн төлөө нэг ч үг дугараагүй гэхэд болно. Харин Одонтуяа гишүүн гадаадад гацсан иргэдийн тал дээр сайн ажилласан. Элчин сайдуудын томилгоонд ч гэсэн 1 ч гэсэн эмэгтэйг санал болгох ч гэдэг юм уу. Ковидоор өвчлөөд олон сайхан үрс, нялх үрсээ орхиод тэнгэрт дэвшиж байгаа ээжүүдийн төлөө ч гэсэн үг дуугарахгүй л байна.. Амжилт хүсве

Avatar

Сонголтоо харцгаа 2021-07-02 69.138.231.52

Бидний сонголт.. Энэ гишүүд махан биетэй л байлтай

Avatar

Зочин 2021-07-02 202.70.44.46

бидний сонголт

Avatar

Зочин 2021-07-02 66.181.180.168

ТИЙМ ЭЭ! НИЙГЭМД ХАМГИЙН ИХЭЭР СЭТГЭЛ ГОНСОЙЛГОЖ БАЙГАА АСУУДЛУУДЫН НЭГ…ХАА БАЙНА НӨГӨӨ ШУДРАГА ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ ЖАРГАЛМАА , АНУЖИН,ОЮУНЧИМЭГ !? УИХ ын ГИШҮҮН ГЭСЭН ХЭРГЭМ ЗЭРЭГТ НЬ ЦАДЧИХАВ УУ? УЧИРАА ОЛОХГҮЙ ДУУ ГАРЧ ЧАДАХГҮЙ БОЛЧИХЛОО ГЭЖ Л ЛАВ ТА НАРЫГ АРД ТҮМЭН ҮЗЭХГҮЙ.ТВ СТУДИДЭЭ ТҮШЭЭДИЙГ ГӨЛӨЛЗҮҮЛЖ БАЙСАН ШУДРАГА ШААРДЛАГ,АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС НЭХДЭГ НЭХЭЭС ЧИНЬ ЮУ РУУГАА ОРЧИХОВ ОО

Avatar

zochin 2021-07-02 192.82.76.63

chin setgelgui yana daa heleh oor ug ugui

Avatar

Зочин 2021-07-02 103.50.206.95

Em hunii uhaan bogino, us urtaa … gej. Uhaan bogino gedeg ni teneg gesen ug bish shuu. Zugeer l setgelgee ni oirhon, tsar huree bagataig l helj bgaan. Mundag yumandaa mundag ooo mundag. Gehdee ulsiin bodlogo yrihad dutna l daa/

Avatar

ходю 2021-07-02 150.129.142.221

эд балаануудыг ямар гишүүд гэдэгийн банүалууд хоёр нөхрийн өвөр дулаацуулна гээд баярлахд суужийгаа банзалууд

Avatar

И.Норовжав 2021-07-02 66.181.191.177

Монгол улсын ардын хувьсгал , тусгаар тогтнолын түүхт 100 жилийн ойг тэмдэглэх , уг ойд зорулан ард түмнийг баярлуулан цэнгүүлэх Улсын наадам , хоёр өөр улс төр , соёлын арга хэмжээ бөгөөд түүнийг нэг юм шиг ойлгож болохгүй. Дэлхий нийтэд Монгол гэдэг улс эрх чөлөө , тусгаар тогтнолоо олоод 100 жил , ямар нэгэн бэрхшээлд сөхрөөгүй оршин тогтнож байгаа гэдгээ харуулах улс төрийн асуудал учраас ойд зориулсан хурал . ёслолоо хорио цээрийн дэглэмийг хатуу барьж хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-07-02 66.181.189.42

УНДРАМ 2 ӨӨР ГУТАЛ ӨМСЧЭЭ

Avatar

Иргэн 2021-07-02 202.126.89.14

Хийсэн ажилгүй, суудлын тоо бөглөсөн, өөр зорилготой, өөрийгээ худлаа рекламдсан хүүхнүүд л байна даа Ард олон тэнэг биш харж л байгаа Зарим нь амлалтаа биелүүлэхгүй face хаягаараа зургаө рекламдаад л хэхэ

Avatar

МА Н ХҮҮХНҮҮД НЬ ХҮРТЭЛ ЭНЭГИИН ТУЙЛ 2021-07-02 66.181.161.126

ИХ ХУРАЛД КВОТЫН АЧААР АЗААР ТУХАЛСАН ХҮҮХНҮҮД АНАНДБУЗАРЫГ ХӨНГӨЛӨН ТАЙГАН БОЛГОХ ТЭ МЦЭЛИИГ 3 сарын ӨМНӨӨС ЭХЛҮҮЛСЭН ШҮҮ ЭД БОЛОВСРОЛ НЬ МАШ ТААРУУ ХАРИН ХҮН МӨНХСОЁЛ ОТГОНТӨГС ХУУЧИНААС ОЮУН ГИШҮҮН ХАМААГҮЙ ДЭЭР

Avatar

zochin 2021-07-02 139.5.219.41

Одоо эмэгтэй гишүүд ажлаа сэтгэлтэй хиймээр байнаа!!! Шинэ хөдөлмөрийн хууль, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, комид өвчлөлд эмэгтэй хүн, эх хүний сэтгэлээр хандаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж