
Тэгвэл эрхэм гишүүн Л.Гүндалай мөн л Казиногийн тухай хуулийн төсөл санаачилснаа өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлэхээр албан бичиг илгээжээ. Л.Гүндалай гишүүний санаачилсан төсөл ёсоор Монгол Улсад тав, түүнээс дээш одтой зочид буудал, тусгай бүсэд казино байгуулж болох аж. Казино байгуулах сонирхолтой этгээд Монгол Улсын төсөвт бүртгэлийн хураамж болгож нэг сая ам.доллар тушаах бөгөөд харин зөвшөөрөл авсан хойноо жил тутам нэг сая ам.долларын тусгай татварыг төсөвт төлж байх ёстой гэнэ. Бас таван сая ам.долларын барьцааг хууль зөрчихгүй байхын баталгаа болгон төлөх юм байна.
Монгол Улсын иргэн казиногоор үйлчлүүлж болохгүйг төсөлд тусгажээ. Казиногийн үйл ажиллагаанаас орсон хураамж, тусгай татвар, бусад татварыг хүүхэд, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах ёстойг онцгойлон анхааруулсан байна.
Д.ОЮУН